Ерөнхий сайд С.Батболд энэ сарын тавны өдөр буюу маргааш Ховд аймагт ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Ерөнхий сайдыг Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа Увс, Ховд аймгийн нутгийн зааг газар очиж тосч авах юм байна. Ерөнхий сайд С.Батболд Ховд аймагт зарим нэг сумдаар ажиллах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Харин ерөнхий сайдыг Ховд аймагт очиж ажиллахтай давхцуулан “Элгэн нутаг сутай” хөдөлгөөн Хөшөөтийн нүүрсний орд газрыг стратегийн ач холбогдолтой орд газар болгох зорилгоор нутгийн иргэдийг хамруулсан жагсаал зохион байгуулж угтахаар бэлтгэж байгаа талаар манайд мэдээлсэн. Харин энэ талаар Ховд аймгийн засаг дарга Г.Нямдавааг ямар хандлагатай байгаа талаар лавлахад аймгийн захиргаанд одоогоор албан ёсоор ийм асуудал ирээгүй байна гэсэн хариулт өглөө.
Б.Алт