Осама Бин Ладен цэргүүддээ насанд хүрэгчдийн кино ашиглан нууц тушаал өгдөг байжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.08-нд нийтлэгдсэн

Осама Бин Ладен цэргүүддээ насанд хүрэгчдийн кино ашиглан нууц тушаал өгдөг байжээ

Осама Бин Ладен цэргүүддээ насанд хүрэгчдийн кино ашиглан нууц тушаал өгдөг байжээ

Осама Бин Ладены нас барсан хоргодох байрны тухай Үндэсний газарзүйн сувгаас гаргаж буй дөрөв дэх баримтат кинонд тус агуйгаас олдсон асар их насанд хүрэгчдийн кино нь Бин Ладены цэргүүддээ тушаал өгөх нууц хэрэгсэл байсан байж магадгүй хэмээн таамаглажээ.

2011 онд АНУ-ын тэнгисийн цэргийн тусгай албаны цэргүүд Аль Кайда бүлэглэлийн удирдагч Бин Ладены Пакистан дахь нуувч руу дайрч, гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа асар их хэмжээний насанд хүрэгчдийн киноны цуглуулга олсон билээ. Түүнээс хойш хүмүүс Бин Ладены нуувчиндаа тийм их хэмжээний насанд хүрэгчдийн кино цуглуулсан шалтгааныг олон янзаар таамаглаж, тайлбарлаж ирсэн юм.

Үндэсний газарзүйн сувгаар тун удахгүй гарах “Бин Ладены хард диск” шинэ баримтат кинонд Бин Ладен насанд хүрэгчдийн киног ямар нэг хувийн, энтертайнмент зорилгоор бус дагагчиддаа өндөр нууцлалтай тушаал өгөхөд ашигладаг байсан хэмээн үзжээ.

Баримтат кинонд мөн Бин Ладен дээрх сүүлийн нуувчиндаа 20 гаруй хүнтэй цуг нуугдаж байсан талаар дурдсан байна. Эх сурвалжуудын мэдээлдгээр нуувчнаас 470 мянган файл буюу нийт 250 гб CD, DVD, флаш диск нийлсэн насанд хүрэгчдийн кино олдсон гэдэг.

Өмнө нь түүний маш их хэмжээний номын цуглуулгын тухай олон нийтэд ил болгож байсан хэдий ч насанд хүрэгчдийн киноны тухай тийм ч нээлттэй мэдээлээгүй билээ. Мэргэжилтнүүд Бин Ладеныг цахим шуудан, гар утасны зурваст итгэдэггүй байсан тул дагагчиддаа чухал тушаал өгөхдөө насанд хүрэгчдийн кино ашигладаг байсан хэмээн үзсэн байна.

Шинэ баримтат кино ихэр цамхагийн халдлага болсон өдрийн өмнөх өдөр буюу есдүгээр сарын 10-нд нээлтээ хийх аж.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж