Технологийн салбарын хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг Өмнөд Солонгосын Samsung корпораци ухаалаг гар утасныхаа шинэ загвар болох Samsung Galaxy S7 -г энэ сарын 21-нд албан ёсоор танилцуулахаар болжээ.
Харин уг утасны техникийн үзүүлэлтүүд болон худалдаалагдах үнийн талаар одоогоор ямар ч мэдээлэл гараагүй байгаа юм.
Энэхүү шинэ загварыг гаргаснаар “Samsung Electronics” компани тааруухан үзүүлэлттэй болоод буй ашгийн дүнгээ өсгөж чадна хэмээн тооцоолж байгаа аж. Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд тус компанийн ухаалаг утасны борлуулалт буурснаар цэвэр ашиг 39 хувиар суларч, 2.7 тэрбум ам.доллар болсон юм.
Т.МӨНХ