Хичээл сургууль хэвийн горимд шилжих эсэхийг ирэх долоо хоногт шийднэ | News.MN

Хичээл сургууль хэвийн горимд шилжих эсэхийг ирэх долоо хоногт шийднэ

Хичээл сургууль хэвийн горимд шилжих эсэхийг ирэх долоо хоногт шийднэ

Хичээл сургууль хэвийн горимд шилжих эсэхийг ирэх долоо хоногт шийднэ

Улсын онцгой комисс ирэх долоо хоногт хуралдаж, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх эсэхийг шийднэ гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Улсын Онцгой комиссоос есдүгээр сарын 1-ний өдрөөс боловсролын бүх шатны байгууллагын сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх  шийдвэр гаргасан. Ингэхдээ нийслэлийн сургууль гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле хичээл, цахим хэлбэрээр орж байгаа билээ. Нэг анги 20-25 сурагчтай хичээллэж, ширээ сандлын зай 1-1.5 метрийн зайтай байхыг мэргэжилтнүүд сануулж буй.

Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар "Есдүгээр сарын 14-нөөс аймгийн төвийн сургуулиуд танхимын сургалт руу шилжинэ. Харин есдүгээр сарын 21-нээс нийслэлийн сургуулиуд шилжих бөгөөд есдүгээр сарын 14-нөөс МСҮТ-ийг хэвийн горимд шилжүүлж, аравдугаар сарын 4-нөөс их, дээд сургуулиудын хичээлийг хэвийн болгох чиглэл барьж байна" гэж мэдэгдсэн билээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-08 202.179.26.208

Манай хүүхдийн анги гэхэд 50 хүүхэдтэй яаж хүүхэд хоорондийн зай барих вэ хэцүүл асуудал бна энэ хэвээр нь 2 хувааж оруулсан нь дээр байхаа

Avatar

Зочин 2020-09-08 66.181.161.61

Нэг ангид яаж 30,40 хүүхэд 1,5-2 метрийн зайтаа суух юм бэ? Багш нар нь тэр болгон хүүхдүүдийг харж байж чадахгү шүүүдээ хөл хориог сунгасан нь дээрээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж