Улсын онцгой комисс ирэх долоо хоногт хуралдаж, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх эсэхийг шийднэ гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Улсын Онцгой комиссоос есдүгээр сарын 1-ний өдрөөс боловсролын бүх шатны байгууллагын сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэр гаргасан. Ингэхдээ нийслэлийн сургууль гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле хичээл, цахим хэлбэрээр орж байгаа билээ. Нэг анги 20-25 сурагчтай хичээллэж, ширээ сандлын зай 1-1.5 метрийн зайтай байхыг мэргэжилтнүүд сануулж буй.
Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар "Есдүгээр сарын 14-нөөс аймгийн төвийн сургуулиуд танхимын сургалт руу шилжинэ. Харин есдүгээр сарын 21-нээс нийслэлийн сургуулиуд шилжих бөгөөд есдүгээр сарын 14-нөөс МСҮТ-ийг хэвийн горимд шилжүүлж, аравдугаар сарын 4-нөөс их, дээд сургуулиудын хичээлийг хэвийн болгох чиглэл барьж байна" гэж мэдэгдсэн билээ.
А.СҮРЭН