Ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэгчдэд хяналт шалгалт хийлээ | News.MN

Ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэгчдэд хяналт шалгалт хийлээ

Ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэгчдэд хяналт шалгалт хийлээ

Ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэгчдэд хяналт шалгалт хийлээ

Хан-Уул дүүргийн 12, 13, 14-р хороонд газар тариалан, хүлэмжийн аж ахуй эрхлэгч нарын үйл ажиллагаанд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 02-01/88 тоот “Хүлэмж, зоорь, хүнсний ногооны тариалан, худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд төлөвлөгөөт хяналт шалгалтыг 1.28 кодтой “Ургамал, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх үйл ажиллагааг шалгах хуудас”-аар, 1.41 кодтой “Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-аар, 1.36 кодтой “Ургамал хамгаалах бодис, бордоо, бэлдмэлийн үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудас”-аар эрсдэлийг тус тус үнэлэхэд дунд эрсдэлтэй үнэлэгдлээ.

Хяналт шалгалтаар зохистой дадал нэвтрүүлээгүй, хөрсний агрохими, агрофикизийн шинжилгээг хийлгээгүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй, ул мөр мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтлөөгүй, гарал үүслийн гэрчилгээгүй авдаггүй, дотоод хяналтын журам тогтоож, мөрдүүлээгүй, хүлэмжинд температур, чийг хэмжигч байршуулаагүй зэрэг зөрчил дутагдлууд илэрч илэрсэн зөрчилд ЗТХ-ийн холбогдох заалтуудаар шийтгэлийн арга хэмжээг тооцож, хугацаатай албан шаардлага болон албан даалгаврыг хүргүүлэн зөрчлийг арилгуулж ажиллалаа.

Эх сурвалж: ХАН-УУЛ ДҮҮРЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж