УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 14.00 цагт эхлэх ёстой байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс маргааш өдрийг хүртэл хойшлууллаа.
Хуралдаанд 10 гишүүн ирснээр ирц 50 хувьд хүрэх ёстой ч есөн гишүүн ирсэн юм. Хуралдаанаар импортоор авч буй эрчим хүчийг Гааль болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, АСЕМ-аар ашиглах авто машинуудыг мөн дээрх төрлийн татвараас чөлөөлөх тухай зэрэг олны анхаарал татаж байсан хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм.
Г.ДАРЬ