Нүүрс тээврийн жолооч нар ажил хаяж, суулт хийхээ мэдэгдлээ | News.MN

Нүүрс тээврийн жолооч нар ажил хаяж, суулт хийхээ мэдэгдлээ

Нүүрс тээврийн жолооч нар ажил хаяж, суулт хийхээ мэдэгдлээ

Нүүрс тээврийн жолооч нар ажил хаяж, суулт хийхээ мэдэгдлээ

Цагаад хад-Гашуунсухайтын чиглэлд нүүрс тээвэрлэдэг жолооч нарын төлөөлөл болон “Тээвэрчдийн гэргий нарын холбоо”-ноос өнөөдөр (2020.09.08) цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Тээвэрчдийн зөвлөлийн тэргүүн Н.Ялагдашгүй: Найман сая ам.доллар хэдэн хүний амь настай тэмцэх вэ? У.Хүрэлсүх сайд дахиж нэг жолооч хөлдөж, угаартаж, замын хагархайгаас болж үхэхгүй гэсэн хаана байна? Яагаад холбогдох хүмүүст нь хариуцлага тооцохгүй байгаа юм бэ? Нэг зам дээр байгаа нүхнээс болж өдөр болгон шахуу осол гарч байна. Яагаад тэр нүхийг бөглөж болохгүй байгаа юм бэ? Гашуунсухайт бол 14 мянган хүн оршин суудаг, тог цахилгаангүй хамгийн том газар шүү дээ. Өдөрт найман сая ам.доллар улсын төсөвт оруулж байна. Тэр доллар, нүүрсийг чинь хүмүүс зөөдөг юм. Тэр том нүхийг тойрох ямар ч боломжгүй. Аз нь таарвал даваад гарна. Таарахгүй бол үхнэ. Долоо хоног тутам л нэг хүн үхэж байна шүү дээ. Өнгөрсөн наймдугаар сарын 22-нд "Эрдэнэс-Тавантолгой"-н захирал ирж, бүрэн эрхт төлөөлөгчийг чинь томилно гээд алга болсон. Энэ зам дээр дүгнэлт гаргадаг мэргэжлийн хяналтын байцаагч нар, тэр нүхийг засварлах компани хаана байна. У.Хүрэлсүх Ерөнхий сайд Тээвэрчдийн эрсдлийн сан байгуулна гэсэн байхгүй. Наймдугаар сарын 18-наас эхлэн 10 өдрийн өлсгөлөн зарласны эцэст одоо сайхан болгоно гээд байсан байхгүй. Тэр өдрөөс хойш хоёр осол гарч, нэг хүн нас барж, нэг нь сэхээнд байна. Тээвэрчид ажил хаялт зарлаж, суулт хийнэ.

П.Баярхүү: Өнөөдрийн хэвлэлийн бага хурлаар хоёр зүйлийг хэлэх гэсэн юм. Гашуунсухайтын 14 мянган жолоочид тулгараад байгаа асуудлын талаар би яг жилийн өмнө мэдэгдэл хийж байлаа. Тэр үед У.Хүрэлсүх сайд биднийг хүлээн авч уулзаад, холбогдох хүмүүст нь үүрэг даалгавар өгсөн. Одоогоор биелээгүй тав, зургаан даалгавар байна. Саяхан хоёр жолоочийн нэг нь кабиндаа унтаад сэрээгүй, нөгөөх нь жолоо бариад хил хоорондын зурваст амь насаа алдсан байна. Цагдаа нар шалгаад жолоочид буруу үүрүүлнэ. Хилийн зурваст нэг том нүх бий. Төрийн албан хаагчид ерөөсөө хариуцлага хүлээдэггүй, нас барсан жолоочийн оршуулгын зардлыг нь л нэг компани гаргадаг. Гашуунсухайтад баахан шалгагч, байцаагч нар байна. Гэвч нэг нь ч шаардлагатай газраа шалгадаггүй. Зогсоолын асуудал нь хүртэл асуудалтай. Санхүүжилт байхгүй гээд зогсчихсон. Сая 14 хоног суулт хийгээд, дотроосоо бүрэн эрхт төлөөлөгчөө томилохыг хүссэн. Гэвч эрх мэдэлд нь халдана гээд төлөөлөгч томилуулахгүй байна. Өндөржүүлсэн байдлын ачаар өдөрт 1300 автомашин гараад, экспортын орлого хоёр дахин нэмэгдсэн. Үүний ачаар хүүхдийн 100 мянга, тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалинг өгч байна. Бид дараах гурван шаардлага тавьж байна.

  • Бүрэн эрхт төлөөлөгч томилох
  • Бүрэн эрхт төлөөлөгчөөр дамжуулан үүсээд буй нөхцөл байдлыг засч залруулах
  • Хоёр тайван зогсоолоо бүрэн дуусгаад, өвөл жолоочдыг ая тухтай байлгах.

Хоёр зогсоолоо бариад дуусгавал эмнэлэг, яаралтай түргэн тусламж үзүүлэх нөхцөл бүрдэнэ. Гэвч Хөгжлийн банкнаас санхүүжилтийг нь өгдөггүй гэсэн. Дэлхийн хамгийн өндөр татвартай зам Гашуунсухайтынх. Рейс бүрээс 230 мянган төгрөгийн татвар авдаг.

Тээвэрчдийн гэргий нарын холбооны төлөөлөл: Хүрэлбаатар сайд аа, жолоочдыг мөнгө гэж харалгүй хүн гэдэг талаас нь хараач ээ. Нэг жолоочийн ард гурван ам бүл байна. Өндөржүүлсэн байдлын улмаас 30-90 хоног гэртээ очихгүй байхыг сануулсан. Энэ бүгдээс чинь болоод гэр бүл салалт, хүүхэд өнчрөөд байна. Нэг удаа жолоочийн кабинд ороод үзээрэй. Тээвэрчдийн гэр бүл, гэргий нарын холбооноос жолоочдынхоо эрх ашгийн төлөө тэмцэх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-08 126.255.177.151

Huurhii minii Yher Mongolchuud Hezee neg jargaltai hun shig ajilj amidrah yum boldoo….

Avatar

Mgl irgen 2020-09-08 202.126.89.74

Хаа хаанаа сэтгэл дутаж байна. Энэ олон жолооч нар өөрсдөө нийлээд бөглөж болно. Сэтгэл гаргаад

Avatar

Irgen 2020-09-08 174.194.209.255

Ene humuusiin hucheer ulsaas arhiniihaa mungiig avch bgaa arhichid bitgii huzazgaa.Naad humuus chin huuhdiin chin mungiig olj irj bgaa.Surjin soliotoi hurelsuhiin demjigch nar har mass arhichin gonshignuur novshnuud.

Avatar

Зочин 2020-09-08 202.179.21.236

Төриин албаны дунд доод шатанд ажлаа хиидэг хүмүүс алга Ажлаа мэддэг хүнч алга Замын нүхнээс болж аваар осол гарсаныг хариуцах эзнииг нь олох гэвэл түүнд хамааралтай маш олон хүн цалин аваад сууж л байгаа Гэвч хариуцлага тооцох гэвэл хүн олдохгүй болчихдог. Учир нь төриин алба гэдэг цөм хоорондоо ах дүү ангиин найз бизнесиин хамтрагч авилагын хамтрагчид учраас бие биендээ хариуцлага тооцож чадахгүй Ганц замын нүхнээс болж дахин дахин хүнии амь нас хохирч байхад түүнииг хариуцсан төриин албан хаа

Avatar

манан 2020-09-08 66.181.161.51

жолооч нарын дээр маш олон амансүхиин хүмүүс бии жишээ нь 4 НЯБОгиин ажилыг 16 ХҮН хиидэг очоод үз

Avatar

монгол хүн 2020-09-08 43.242.242.75

ЭНЭ ЖОЛООЧ НАР УЛСЫН ОНЦГОЙ ОБЕКТ ДЭЭР ӨӨРСДИЙН ХҮСЛЭЭР ГЭРЭЭ ХИЙГЭЭД ЦАЛИНГАА АВААД АЖИЛЛАЖ БАЙГАА БИЗ ДЭ!!! ТЭР ХАРИУЦСАН УЛС НЬ Ч ЯАСАН ХАРИУЦЛАГАГҮЙ БАЙНАА . ЯМАР БЕРМУТЫН ГУРВАЛЖИН БИШ ДЭ ТОВ ТОДОРХОЙ НЭГ ГАЗАР НЭГ ТОМ НҮХ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ. ТЭРЛҮҮ НААДУУЛАА УНАГААД БАЙХААР ҮТЭР ТҮРГЭН ЗАСЧААЧ ЭЭ !

Avatar

дэмжигч 2020-09-08 66.181.161.51

амансүх б** сэлэмтэй очино улаан хивс дэвс жолооч нарын зөв хуурн а шүү молигосүх

Avatar

Жэ 2020-09-08 66.181.161.37

Сая очихдоо уулзаагүй бэлдсэн хүмүүстэй уулзаад буцжээ

Avatar

Зочин 2020-09-08 202.126.90.100

hurdan tomor zamaa bariad naad shantaajchin novshnuudaas salval taarna. uls oron iim hund ued ulsaa bodno gej baihgui shuu. yum l bol ajil hayana, zogsoono gesen hogiin novshnuud.

Avatar

ХУУЛЬЧ 2020-09-08 192.82.64.190

10 ЖИЛИЙН ӨМНӨ ТӨМӨР ЗАМТАЙ БОЛСОН БОЛ ИЙМ АСУУДАЛ ЯРИХ БИШ БАЙВ ,,,,,АВТО ТЭЭВРИЙН МАШИН ЯВУУЛДАГЧУУД НЬ МАНЬ МЭТ БИШ ЭРХТЭН ДАРХТАН ШҮҮ ДЭЭ ,,,,,,,,, ЭНЭ ЗАВААН ЗҮЙЛЭЭС ТӨМӨР ЗАМТАЙ БОЛЖ ,,АЖЛЫН БАЙР ШУДАРГА ХУВИАРЛАГДАХ БОЛСОН ЦАГТ ЖИГДРЭНЭ ДЭЭ ,,,,,,,,,,

Avatar

Amar 2020-09-08 182.160.37.126

Сайд нараа.Та нар энэ монгол иргэдийн төлөө ажиллана гэж тангараг өргөж наад суудалдаа очсон биз дээ.Айн.Өргөсөн тангаргаа биелүүлээч.

Avatar

Amar 2020-09-08 182.160.37.126

Сайд нараа.Эд нар чинь Монгол улсын иргэн юм байгаа биз дээ.Та нар эд нарын төлөө ажиллана гэж тангараг өргөж наад суудалдаа очсон биз дээ. Айн.

Avatar

Зочин 2020-09-08 43.228.131.45

Энэ хүмүүсийн асуудлыг шийдэх хэрэгтэй шүү дээ?? Эд чинь амьдрах ёстой?? Харин ч бор зүрх, хар гүжрээрээ 2006 оноос хойш явах шиг боллоо. Маш хүнд даваанууд байдаг юм байна. Одоо бүр энэ хүмүүсийг дооглоод доромжлоод амьдрах давааг нь улам нэмж копены үнэ хүртэл авдаг жүжиг бий болгосон байна. Монголчууд гүндүүгүй тэвчээртэй тулдаа л хэд хонож байгаа юм. үүнийг зогсоо. Энэ хүмүүсийг амьдаруул?? Улсын хамгаалалтанд ав?? Нийгмийн халамж үлйчилгээ үзүүл?? гэх мэт…

Avatar

Зочин 2020-09-08 202.126.89.198

Zuv demjij b.aa Tashaandaa nagaantai nuhur ochood buudahgui b.a uu it

Avatar

Зочин 2020-09-08 43.228.131.45

Энэ хүмүүсийн асуудлыг шийдэх хэрэгтэй шүү дээ?? Эд чинь амьдрах ёстой?? Харин ч бор зүрх, хар гүжржжржж 2006 оноос хойш явах шиг боллоо. Маш хүнд даваанууд байдаг юм байна. Одоо бүр энэ хүмүүсийг дооглоод доромжлоод амьдрах давааг нь улам нэмж копены үнэ хүртэл авдаг жүжиг бий болгосон байна. монголчууд гүндүүгүй тэвчээртэй тулдаа л хэд хонож байгаа юм. үүнийг зогсоо. Энэ хүмүүсийг амьдаруул?? Улсын хамгаалалтанд ав?? Нийгмийн халамж үлйчилгээ үзүүл?? гэх мэт…….

Avatar

Снаа зовогч 2020-09-08 43.228.131.45

Энэ хүмүүсийн асуудлыг шийдэх хэрэгтэй шүү дээ?? Эд чинь амьдрах ёстой?? Харин ч бор зүрх, хар гүжрээрээ 2006 оноос хойш явах шиг боллоо. Маш хүнд даваанууд байдаг юм байна. Одоо бүр энэ хүмүүсийг дооглоод доромжлоод амьдрах давааг нь улам нэмж копены үнэ хүртэл авдаг жүжиг бий болгосон байна. монголчууд гүндүүгүй тэвчээртэй тулдаа л хэд хонож байгаа юм. үүнийг зогсоо. Энэ хүмүүсийг амьдаруул?? Улсын хамгаалалтанд ав?? Нийгмийн халамж үлйчилгээ үзүүл?? гэх мэт…….

Avatar

ЗОЧИН 2020-09-08 202.21.126.30

ЖОЛООЧ НАРЫГ ЗАСАГ АЛБАДАН ХӨДӨЛМӨР ХИЙЛГЭЭД МӨНГИЙГ НЬ ХУРААЖ АВААД БАЙГАА ЮМУУ. ӨӨРСДӨӨ КОМПАНИУДАД ОРЖ АЖИЛЛААД БАЙГАА ЮМУУ.

Avatar

Санаа зовогч 2020-09-08 43.228.131.45

Энэ хүмүүсийн асуудлыг шийдэх хэрэгтэй шүү дээ?? Эд чинь амьдрах ёстой?? Харин ч бор зүрх, хар гүжржжржж 2006 оноос хойш явах шиг боллоо. Маш хүнд даваанууд байдаг юм байна. Одоо бүр энэ хүмүүсийг дооглоод доромжлоод амьдрах давааг нь улам нэмж копены үнэ хүртэл авдаг жүжиг бий болгосон байна. монголчууд гүндүүгүй тэвчээртэй тулдаа л хэд хонож байгаа юм. үүнийг зогсоо. Энэ хүмүүсийг амьдаруул?? Улсын хамгаалалтанд ав?? Нийгмийн халамж үлйчилгээ үзүүл?? гэх мэт…

Avatar

Зочин 2020-09-08 202.126.90.121

Төмөр зам тавиад наад оркуудаа зайлуул

Avatar

бат 2020-09-08 103.10.22.191

Асуудал байнга гардаг худлаа битгий сүрдүүлээд бай.

Avatar

Зочин 2020-09-08 43.242.242.59

Юм л бол жагсаал цуглаан өлсгөлөн зарладагаа болио. Учир зүйгээ олох ёстой.

Avatar

Зочин 2020-09-08 202.126.88.51

Хүүк чадахгүй харин попорч чадна шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж