Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, сайд нар, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд гээд ерөөс аливаа нэг газарт дарга нар очихоор л олноороо хамаг байдгаа барьж гүйх нь олон. Зарим засгийн үед бүр “дүүриймаатай” болсон цаг ч бий. Нэг дарга, сайд, гишүүнийг хүлээж авах гэж багахан хэмжээний найр наадам шиг нүсэр зохион байгуулалт хийнэ. Замын, сургуулийн, соёлын төвийн, цэцэрлэгийн гээд шинэ нээлт бүр сүр дуулиантай, сүржин хийдэг, дарга нарын сургаар хадаг, сүүгээ барианд сум, аймгийнхаа үүдэнд бөөнөөрөө зогсч байдаг энэ зарчмыг халах цаг нь нэгэнт болсон. Саяхандаа Эрүүл мэндийн шинэхэн сайд Сэлэнгэ аймагт ажиллахдаа улаан хивсэн дээр алхаж яваад баахан шүүмжлүүлсэн.
Энэ мэтчилэн дарга харж далдаганаж, дагаж намирдаг, бүтэн өдрийн ажлаа алдах нь элбэг, ялангуяа төрийн албанд. Энэ байдлыг таслан зогсоох ёстой хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцлов. Тэрбээр өнөөдөр Эрчим хүчний яам болон салбарын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж яваа. Энэ үеэр дарга дагаж явахгүйгээр ажлаа хийцгээ хэмээв. “Хэрэгцээгүй хүмүүс яваад байх юм. Та нарыг хэн яв гэсэн юм бэ. Тэр хэрэгцээгүй дарга нарыг битгий авч явж бай, за юу. Ажлаа хийх хэрэгтэй. Сайд дарга нар ирэхээр бөөнөөрөө дагаад гүйгээд байх юм. Бөөнөөрөө дагаж гүйдгээ больцгоо” хэмээн шүүмжлэв.
Хэдийгээр попорч байгаа юм шиг сонсогдох ч түүний энэ шүүмжлэл, сануулга маш зөв. Сум, аймаг, дүүрэг, албан байгууллагаараа дарга нарын хөлд дарагдах биш, шаардлагатай хүмүүс нь ажлаа тайлагнахад л хангалттай. Ажилтай танилцаж байгаа, танилцуулж байгаа аль аль нь ийм энгийн зүйлээс ёс зүйтэй байхыг эхлүүлэх нь хамгийн энгийн бөгөөд зөв шийдэл гэдгийг сануулъя.
Ш.ОЧ
зочин 2020-09-08 103.229.120.244
хэ хэ дарга сайд ирэхээр шинэ улаан хивс худалдаж аваад хивсэн дээгүүр алхуулж нѳгѳѳ дарга сайд нар нь түүн дээр нь дуртай явж байгаа биз дээ бараг хивс тавьж угтаагүй бол тэр байгууллага газар дарга сайд нараас банга хүртэж хаялгагүй хоцордог юм биш үү
Болдоо 2020-09-08 192.82.66.136
Сайндаа дагаж яваад байхгүй л дээ. Өөрсдийнх нь томилж тависан 1-р дарга нар нь сайд нтр юм асуухаар мэдэхгүй, хариулж чадахгүй болохоороо хурган дарга нараа дагуулж явж өөрсдийг нь мэдээллээр хангуулах гэж дууддаг.
Зочин 2020-09-08 122.201.22.161
Jujig
Зочин 2020-09-08 122.201.31.153
Яг зөв!
Баасансүрэн 2020-09-08 202.126.90.30
Цахимаар ажил хурал зөвөлгөөнөө хийгээд байж болнодоо
Сүхээ 2020-09-08 203.91.115.49
Энэ байдлыг халахын тулд та шууд л явж очиж бай урьдчилаад баахан сенсаци тарьдгаа боль . Тэгсэн мөртлөө гэнэт л ухаан ороод камерийн өмнө төрийн албан хаагчдаа гөлөг болгох чинь сайхан дүр төрх бий болгохгүй л байна шүү. ЕСайд минь жаахан ухаалаг байл даа.
Баасансүрэн 2020-09-08 202.126.90.30
Соц-н үед хивс хүртэл дагадаг байсан юмшүү
Зочин 2020-09-08 83.20.231.208
Sagsuu b** selmee zugeed yavahyn harmaar bn sh dee ikh goe surtei sh dee
Зочин 2020-09-08 202.21.103.62
Далдага нөхдүүд мэдэж ав даа. Уг нь ийм л баймаарх байгаа юм
Лхагваа 2020-09-08 183.177.98.42
үнэн үг хатуу сонсогдож байгаа зөв дарга нар гэж худлаа далдаг нөхөд
Зочин 2020-09-08 66.181.182.75
Хоорхийсийг яахнав ингэж загнаж дагаад л явж л байг л даа. оор ажил бхгуй юм чинь
Зочин 2020-09-08 202.9.46.159
Дарга дагаж далдаганадагуудаас л цүнх баригчид гардаг биз дээ
Зочин 2020-09-08 103.229.123.19
Зүгээр хатуухан хэлж болдоггүй юм байх даа өөрөө төрсөн цагаасаа хойш загнуулсан болохоор ингэх нь ч аргагүй биз дээ
Зочин 2020-09-08 202.70.44.116
Маш зөв хэлжээ. Ерөнхий сайд хүн ийм л хатуу байх ёстой. Энэ зан л дутаад байгаа юм даа…
Зочин 2020-09-08 103.26.195.197
Үнэн ш дээ. Хурган дарга нар дээд шатны бас нэг хурга ирэхэд л долоочих гээд л гүйдэг. Тэр нь албан хаагч бидэнд лайтай байдаг ш дээ.
Зочин 2020-09-08 202.126.89.198
Ta tsagtaa tednii neg baisan . Odoo dajgui harjee
irgen 2020-09-08 203.23.49.194
mash zow xvn xelexees naash gj naad vildel chini zogsoxgvi shvv ajilaa xiij bai darga naraa zow l ym xelsen bna
ard 2020-09-08 203.23.49.194
Үнэн л хэлсэн байна хурган дарга нар болиорой
Зочин 2020-09-08 185.220.101.6
Зөвөө зөв шүү энэ муухай дагаж гүйдэг зуршилаа больчмоор л бна
зочин 2020-09-08 51.83.139.55
дарга дагаж явах биш зүгээр л ажлаа хийцгээ.
Turuu 2020-09-08 185.220.101.199
maash zuw neeh hiideg gantsad heldeg olon bolood bga shuu
Зочин 2020-09-08 66.181.188.78
2 сард 1 удаа гарч хүн загнах өвчтэй нөхөр үү
Зочин 2020-09-08 192.82.78.208
Олон хүн дагахгүй бол чи өөрөө уурладаг биз дээ
Zuv uu zuv 2020-09-08 66.181.186.82
Xotiin zaxirgaanii neg atar talx shig nvvrtei avgai bvx l xotiin darga nariin ard bainga zuragtaar gardagiin ter ajilgui bolox vij dee
111 2020-09-08 192.82.64.190
хэлж байгаа нь зөв боловч даанч хийж байгаа нь зөрөөд байдагт харамсаж байна
иргэн 2020-09-08 192.82.66.151
Уул шугамдаа зөв.Хэрэггүй дарга гэж байх ёсгүй.Тийм бол хэнэггүй орон тоо байлгаж яадаг байна.Аливаа зүйлд хэрэггүй зүйл гэж байхгүй байх ёсгүй.Үгээ зөв сонгож ярих нь хамгийн чухал.ЕСайд хүн тэр тусмаа.Өөрөө ЕСайд биш яаманд ажилладга байгаад нөгөө хэрггүй хүн гээд байгаа хүмүүс нь ЕСайд байгаад ингэж хэлвэл чихэнд чинь сайхан сонсогдох уу ЕСайдаа.Хүнийг ингэж дээрхлэж доромжилж болохгүй хүн талаас нь.Шаардлагаа зөв үг хэллэгээр тавь тэгэж байж ажил үйлс чинь бүтнэ дээ.
зочин 2020-09-08 202.131.248.226
зөв ш дээ
goydoo 2020-09-08 60.104.114.248
goy helsen
Иргэн 2020-09-08 66.181.161.103
Ажилаа хийж битгий хүн дагаж бай гэсэн үг зөв биз дэ.ан засагт гараад юу хийж гийгүүлсэн бэ утаагүй болгож чадсан уу?налайхын зам тавигдсан уу?чингисийн музей баригдсан уу?гарт баригдах юм хийсэн үү тэтгэвэрийн зээл чөлөөлсөн.энэ засгийн үёд хүрэлсүх сайд сайн ажиллаж бна гэж ойлгож бна.улс орон маань бүр сайхан болно гэдэгт итгэл дүүрэн бна.өвчингүй төргүй бол амьдрал цэцэглэнэ
Зочин 2020-09-08 66.181.161.110
Маш зөв
Зочин 2020-09-08 192.82.69.41
Зөв
Зочин 2020-09-08 66.181.165.179
Үнэн үнэн. Ялангуяа энэ цэргийн байгууллага. Хилийн цэрэг дээр нэг хяналт шалгалт ирнэ гээд бүгдийг нь дуудаад л бөөн сүр дуулиан болно. Юу шалгах гэж байгаа юм тэрийгээ шалгаад явж болдоггүй юм уу. Цэргийн дарга нар хүнд сурталгүйгээр үзэх юмаа үзээд бэлэн байдлыг нь шалгаад явж болдоггүй юм уу? Үүнийг бас анхаармаар юм
Зочин 2020-09-08 185.124.29.154
чи бууу зүүж бүү олон нийтийн инээдмийн бай болооч мангар 8 настай хүүхэд шиг.
Зочин 2020-09-08 202.126.88.51
За даа гавьяат арай томдох юм байна соёлын тэргүүний ажилтан хаваасаг
Зочин 2020-09-08 202.126.88.51
Сонгууль дөхөөд ирэхээр хүүкийн поп өвчин хөдлөх юмаа сонгууль дуусаад бүтэн хоёр сараар бараа сурагч гарахгүй үнэн жүжэгчин гар шүү болдогсон бол гавьяат жүжэгчин цол олгоод огцоруулах юмсан
Зочин 2020-09-08 202.131.237.137
Өөрөө энх цагт гар б** агсаж, зүлгэн дээр ногоон хивсэн дээр алхаад л бас л сүржин ш дээ
Emch hyn 2020-09-08 66.181.171.29
Za daa hyrelsyhees uur hyn helsen bol ch zuv l geh bailaa! Ene nuhur ch dee,tsag ye ee dagaad hudlaa hutsah ni ih bolson hog uu daa! Iim erunhii saidtai bhad ch tur zasag darga tsereg geed ch yah ve dee! Tyynees bish darga shig dargiig bol tur tymbeger es embogor gej bgaad hyndelne ch hyleej avna chig yum shde,hudlaa shaaj esolson patsaan mini
СУДЛААЧ ИРГЭН 2020-09-08 202.9.46.129
маш зөв хэлжээ тэр шалгалтаар очдог дарга нар өөрсдөө даруухан байж сурах хэрэгтэй нээг их хүн загнасан манагр юмнууд тэр хотын дарга байсан нөхрөөс эхлээд олон болсон шүү Даруухан ирээд үзэж танилцаад нэг өрөөнд ороод тэмдэглэх юмаа санаа оноог нь бичиж аваад л буцаад явадг болж сурах
зочин 2020-09-08 202.131.245.69
зөв. бас сурвалжлагч нарынхаа тоог эрс цөөлөх. Хамгийн чухал нь олон хурал, цуглаан, семинарыг хориглож, албан бичиг захидалаар харилцаж сурах. албаны захидал бичгийг цахимжуулах. УИх-ын гишүүдийн туслах, зөвлөхүүдийн чадварыг эрс дээшлүүлэх тэгэж байж элдэв хуралд төрийн байгууллагын дарга, ажилтнуудыг асуултад хариулагчаар оролцуулахаа болих хэрэгтэй. ой санамжаа сэргээх гэсэн шиг балай балай асуултуудад хариулт авахын тулд байгууллага тэр чигээрээ УИх-ын чуулганы үеэр ажлаа алдаж байна.
Зочин 2020-09-08 150.129.143.217
Их зөв хэлж дээ. Хотоос нэг дарга аймагт ирнэ. Аймгийн бүх дарга нар хошногийн долоогч нар гээд 30 ,40 машин 100 гаруй хүн дагаад нисчихдэг болсон бна лаа. Иргэдийн хурал засаг дарга дээрээ ярилцаад энэ удаа тэр тэр дагна гээд л тохирох хэрэгтэй дээ.
Зочин 2020-09-08 203.91.115.53
Яг зөв. Ажлаа хийцгээ
s 2020-09-08 122.201.20.194
chinii l hiisen zuil . hunluu chihehee boli