У.Хүрэлсүх: Дарга ирэхээр бөөнөөр дагаж гүйлгүй, ажлаа хийцгээ

Хуучирсан мэдээ: 2020.09.08-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх: Дарга ирэхээр бөөнөөр дагаж гүйлгүй, ажлаа хийцгээ

У.Хүрэлсүх: Дарга ирэхээр бөөнөөр дагаж гүйлгүй, ажлаа хийцгээ

Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, сайд нар, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд гээд ерөөс аливаа нэг газарт дарга нар очихоор л олноороо хамаг байдгаа барьж гүйх нь олон. Зарим засгийн үед бүр “дүүриймаатай” болсон цаг ч бий. Нэг дарга, сайд, гишүүнийг хүлээж авах гэж багахан хэмжээний найр наадам шиг нүсэр зохион байгуулалт хийнэ. Замын, сургуулийн, соёлын төвийн, цэцэрлэгийн гээд шинэ нээлт бүр сүр дуулиантай, сүржин хийдэг, дарга нарын сургаар хадаг, сүүгээ барианд сум, аймгийнхаа үүдэнд бөөнөөрөө зогсч байдаг энэ зарчмыг халах цаг нь нэгэнт болсон. Саяхандаа Эрүүл мэндийн шинэхэн сайд Сэлэнгэ аймагт ажиллахдаа улаан хивсэн дээр алхаж яваад баахан шүүмжлүүлсэн.

Энэ мэтчилэн дарга харж далдаганаж, дагаж намирдаг, бүтэн өдрийн ажлаа алдах нь элбэг, ялангуяа төрийн албанд. Энэ байдлыг таслан зогсоох ёстой хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцлов. Тэрбээр өнөөдөр Эрчим хүчний яам болон салбарын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж яваа. Энэ үеэр дарга дагаж явахгүйгээр ажлаа хийцгээ хэмээв. “Хэрэгцээгүй хүмүүс яваад байх юм. Та нарыг хэн яв гэсэн юм бэ. Тэр хэрэгцээгүй дарга нарыг битгий авч явж бай, за юу. Ажлаа хийх хэрэгтэй. Сайд дарга нар ирэхээр  бөөнөөрөө дагаад гүйгээд байх юм. Бөөнөөрөө дагаж гүйдгээ больцгоо” хэмээн шүүмжлэв.

Хэдийгээр попорч байгаа юм шиг сонсогдох ч түүний энэ шүүмжлэл, сануулга маш зөв. Сум, аймаг, дүүрэг, албан байгууллагаараа дарга нарын хөлд дарагдах биш, шаардлагатай хүмүүс нь ажлаа тайлагнахад л хангалттай. Ажилтай танилцаж байгаа, танилцуулж байгаа аль аль нь ийм энгийн зүйлээс ёс зүйтэй байхыг эхлүүлэх нь хамгийн энгийн бөгөөд зөв шийдэл гэдгийг сануулъя.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ЗөвЗөв
10
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж