Нэр дэвшигчид материалаа хүргүүлэх хугацаа МАРГААШ дуусна

Хуучирсан мэдээ: 2020.09.08-нд нийтлэгдсэн

Нэр дэвшигчид материалаа хүргүүлэх хугацаа МАРГААШ дуусна

Нэр дэвшигчид материалаа хүргүүлэх хугацаа МАРГААШ дуусна

Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн дагуу орон нутгийн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслүүд энэ сарын 9-нийг өдрийг хүртэл нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-нд хүргүүлэх ёстой. Уг хугацаа маргааш дуусгавар болж байгаа бөгөөд нийт 16 нам орон нутгийн сонгуульд оролцохоо мэдэгдсэн.

Нийслэлийн МАН-ын хорооноос НИТХ-д өрсөлдөх 45 нэр дэвшигчээ тодруулж, олон нийтэд мэдээлсэн билээ. Харин АН-ын хувьд энэ удаагийн орон нутгийн сонгуульд ШИНЭ нам, МАХН-тай хамтран орж байгаа. НИТХ-д нэр дэвших 45 нэр дэвшигчийн 22-ыг АН-аас нэр дэвшүүлэх аж. Нэр дэвшигчид одоогоор ил болоогүй байгаа юм. Энэ тухай Нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа "Хуульд 45 хүртэлх хүнийг нэр дэвшүүлнэ гэж заасан. Үүний дагуу нэр дэвших хүмүүсээ тодруулсан. Лхагва гаригт нэр дэвшигчдээ албан ёсоор зарлаж, мэдээлэл хийнэ" гэв.

Харин Хөдөлмөрийн Үндэсний Нам орон нутгийн сонгуульд нэр дэвших багаа өчигдөр тодруулж, нийт 27 хүнийг нэр дэвшүүлэхээр тогтжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж