"Нар Мон" ХХК-ийн газар хувийн өмч биш, төрийн мэдлийнх гэв | News.MN

"Нар Мон" ХХК-ийн газар хувийн өмч биш, төрийн мэдлийнх гэв

"Нар Мон" ХХК-ийн газар хувийн өмч биш, төрийн мэдлийнх гэв

“Шөнийн захын эзэн” гэдгээрээ танигдсан М.Хүрэлсүхийн Амгалан дахь 25 жил эзэмшсэн газар, агуулахын аж ахуйг булаан, газрыг нь хүчингүй болгосон гэх асуудал маргаан дагуулаад буй. Тодруулбал, Улаанбаатар хотын дарга асан С.Амарсайхан, Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай нарын шийдвэрээр "НарМон" ХХК-ийн үүсгэн байгуулагч М.Хүрэлсүхийн эзэмшил газрыг цуцалж, "Тавантолгой" түлш компанид шилжүүлэхээр болсон байна. Үүнийг тус компани төр газар эзэмших эрхийг нь хүчээр булаан авсан хэмээн үзэж, шүүхэд хандахаа мэдэгдээд байгаа бол НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Газар зохион байгуулалтын албанаас "НарМон" ХХК-ийн газрыг цуцалсан асуудлаар өнөөдөр (2020.09.08) мэдэгдэл хийв.

Холбогдох албаны хүмүүсийн тайлбарласнаар "НарМон" ХХК нь газрын төлбөр болон дуудлага худалдааны үнэ төлөөгүй тул  эзэмшил эрхийг нь цуцлах үндсэн шалтгаан болжээ. Тус компани нь эзэмшил болох 22 га газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 576 дугаар захирамжаар таван жилийн хугацаатай эзэмшиж авахдаа дуудлага худалдааны үнэ төлөх байсан ч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар тухайн газрыг эзэмшихдээ дуудлага худалдааны үнэ болон газар ашигласны төлбөр төлөөгүй ажээ.

Тус компанийн төлбөр төлсөн гэх баримт зөвхөн “Шөнийн зах”-ийн эзэмшил газрын төлбөр бөгөөд Амгалан дахь 25 жил эзэмшсэн газрын төлбөрөө төлөөгүй гэж албаны хүмүүс тайлбарлав. Иймд Газрын тухай хуулийн 40.1.5 болон 60.1.1-д заасан үндэслэлээр хуулийн хүрээнд "НарМон" ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцалжээ.

НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Газар зохион байгуулалтын албанаас тус компанийг газрыг хуулийн хүрээнд цуцалсанаа мэдэгдэв. Харин “Нар Мон” ХХК-ийн цуцалсан газрыг “Тавантолгой” ХХК-д шилжүүлэхдээ 2019 оны ИТХ-аар баталж, газрын төлөвлөгөөнд тусгажээ. Тус газарт “Тавантолгой” ХХК-ийн сайн түлш борлуулах агуулахын зориулалтаар ашиглах юм байна.

“НАР МОН” ХХК ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧИЖ, ГЭРЭЭГЭЭР ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ

-“Нар Мон” ХХК-иас эзэмшил газрыг нь цуцлах талаар мэдэгдэл ирээгүй төдийгүй төлбөрийн үлдэгдэл байгаагүй гэж хэлсэн. Та бүхэнд газрын төлбөр төлөх тухай мэдэгдэл хүргүүлсэн гэх баримт нотолгоо нь бий юу?

-Эзэмшил газрыг цуцлах үндэслэл болон мэдэгдлийг урьдчилан тухайн аж ахуйн нэгжид хүргүүлдэг. Энэ дагуу Газар ашиглах хэлтэс болон төлбөрийн хэлтсээс нэг бус удаа мэдэгдэл хүргүүлж байсан. Бид 30 хоногийн өмнө газар цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн. Тус компани бидэнтэй уулзаж, улсад нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй.

Хувийн өмчийн газрыг шүүхийн шийдвэргүйгээр цуцаллаа гэсэн маргаан дагуулаад байгаа шүү дээ. Хууль эрхзүйн хүрээнд ямар үндэслэлээр газрыг нь цуцалсан бэ?

“Нар Мон” ХХК-ийн хувьд газар эзэмших эрхтэй байсан. Газар эзэмших эрхтэй холбоотой асуудлыг газрын тухай хуулиар зохицуулдаг. Монгол Улсын иргэнд нэг удаа өмчлүүлдэг 0.7 га газраас бусад газар төрийн өмчид байдаг. Төрийн өмчийн газрыг тодорхой нөхцөл болзолтойгоор иргэн аж ахуйн нэгжид эзэмшүүлэх асуудлыг Газрын тухай хуулиар зохицуулсан. Энэ дагуу “Нар Мон” ХХК-д газар эзэмшүүлэх эрх, захирамж шийдвэр гаргасан байдаг юм. Тус компани Газрын тухай хуулиар төрийн өмчийн газрыг тодорхой болзол нөхцөлтэйгөөр эзэмшиж байгаа тул гэрээ байгуулдаг. Гэрээнд газрын төлбөртэй холбоотойгоор үүрэг хүлээсэн. Улирал бүрийн сүүлийн сарын 25-нд газрын төлбөр төлж барагдуулах үүргийг газар эзэмших гэрээ байгуулснаар хүлээдэг. Газар эзэмшигч Газрын тухай хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Түүнээс биш газрын төлбөр төлөхийг шаардаагүй, нэхэмжлэл ирээгүй гэдэг үндэслэлээр төлбөр төлөхгүй байна гэсэн үг биш. “Нар Мон” ХХК-ийн эзэмшил газрыг Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр цуцлах болсон үндсэн шалтгаан нь газар эзэмшигч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Газрын тухай хуулийн 40.1.5-д заасны дагуу газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон.

-Газрын алба ажлаа хийгээгүйгээс болж тус компани хохирсон байж болох уу? Газар эзэмших эрхийг нь анх олгохоос эхлээд алдаатай байсан гэж байна.

-Бид 2020 оны нэгдүгээр сарын 1-ний мэдэгдлийг хүргүүлсэн. Баянзүрх дүүргийн Засаг дарга төлөвлөж, ИТХ-аар батлуулах ёстой. Ингэж газар олгодог. Энэ хуулийн дагуу өмнөх жилд газар олгосон. Газар эзэмших гэрээ байгуулсныхаа дараа хууль зөрчдөг. Хэрэв хууль зөрчсөн бол тухайн газрыг төр буцаан авч, нийтийн эзэмшилд тохижуулдаг.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Гууль 2020-09-08 182.160.33.176

Төмөр замын салаа нь засагт гэнэт хэрэг болжээ…

Avatar

Зочин 2020-09-08 202.55.188.93

Ezemshih umchluh 2 uur uchraas tur umchuu hezee ch butsaaj avah erhtei.

Avatar

Goh goh goh 2020-09-08 202.9.46.217

deerem. Deerem, ta nart itgehed berh dee

Avatar

Уншигч 2020-09-08 202.55.188.35

Газрын алба ажлаа яаж хийдэг болоод тэр компани 2011 оноос өдий хүртэл дуудлага худалдааны үнэ, газар ашигласны төлбөрөө төлөөгүй явж ирсэн байнаа? Газрын албаа, ажлаа олигтой хий л дээ. Бүгдэд нь тэгш хандаж, ижил тэгш шаардлага тавиач. Мөн их харж үзжээ, Нар мон ХХК-ийг.

Avatar

Amar 2020-09-08 182.160.37.126

Газар Үндсэн хуулийн өөрчлөлтөөр төрийн нийтийн өмч болсон учир төр эрхийнхээ дагуу нийтэд хэрэгтэй зүйл хийг л дээ.

Avatar

Зочин 2020-09-08 202.21.117.34

зөв шийджээ.

Avatar

Зочин 2020-09-08 202.126.88.51

Газрын албаныхан 1сарийн 1 ажлаа хийгээд явж байсан байн шдээ Хүүк мандтугай Хүүк түм насал

Avatar

Зочин 2020-09-08 192.82.69.41

Нар Мон ХХК-ний захиралд Эрүүгийн хариуцлага оногдуулах хэрэгтэй,Төрийн албан хаагчдыг гүтгэж ,нэр төрийн гутаана доромжилж байгаа тул

Avatar

Зочин 2020-09-08 122.201.31.244

Shuniin zahiin hulgaich bolio

Avatar

Зочин 2020-09-08 202.179.30.6

Газрын алба арьсаа хамгаалсан байна. Өнөөдөр энэ компани маргааш танай газрыг авна гэвэл яах вэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж