Дулааны улиралд нэг сая арьс хог дээр хаягддаг | News.MN

Дулааны улиралд нэг сая арьс хог дээр хаягддаг

Дулааны улиралд нэг сая арьс хог дээр хаягддаг

Дулааны улиралд нэг сая арьс хог дээр хаягддаг

Боодол бохины үнэд хүрэхгүй арьс8 шир байгальд хог болон хаягдах болсон. Цагтаа дотоодын нийт бүтээгдэхүүний 17 хувийг дангаараа бүрдүүлдэг байсан энэ салбар одоо зөвхөн 0.02 хувийг эзэлж буй юм. Монгол Улсад арьс шир боловсруулах 30 орчим үйлдвэр бий. Эдгээр үйлдвэрт жилд 10 орчим сая арьс, шир боловсруулдаг бөгөөд бусад нь хаягддаг байна. Зөвхөн дулааны улиралд гэхэд нэг сая орчим арьс хаягддаг тоо баримт бий. Хөдөө аж ахуйн эдийн засагт үзүүлэх нөлөөлийг нэмэгдүүлэх, нөгөө талаар малчдын амьдралыг дэмжих, үндэсний үйлдвэрүүдээ сайжруулах үүднээс арьс ширний цогцолбор барих төслийг эхлүүлсэн. Хэрэвзээ энэ цогцолбор ашиглалтад орвол хог болоод буй арьс, шир валют болох боломжтой юм.

ЧАНАРГҮЙ БАЙГААГААС ҮНЭ НЬ УНАЖ БАЙНА

Арьс шир үнэгүйдсэн шалтгааныг Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбооны Гүйцэтгэх захирал Т.Баярсайханаас тодрууллаа.


-Түүхий эд үнэгүй болсон нь юутай холбоотой вэ?

-Арьс, түүхий эдийн үнэ унаж байгаа олон шалтгаан бий. Нэгдүгээрт, бог мал дээр нядалгааны үеийн болон паразитын гэмтэл маш их байна. Бидэн дээр ирж байгаа хонины нэхийний 90 гаруй хувь нь паразитын гэмтэлтэй, ямааны арьсны 40 орчим хувь нь хамууны хачгийн гэмтэлтэй байна. Энэ нь хонины нэхий, ямааны арьс үнэгүйдэж байгаа гол шалтгаан. Хоёрт, нийт малынхаа 10 хүрэхгүй хувийг л стандартын шаардлага хангасан мал нядалгааны газарт нядалж байна. Ингээд үлдсэн 90 хувийг хээрийн бойгоор нядалж байгаа нь арьс, ширийг маш их гэмтээдэг.

-Урьд нь бүх малыг үйлдвэрийн аргаар нядалдаггүй байсан. Одоо ч малыг угаалга, тарилга туулгад хамруулж байгаа. Тэгэхээр түүхий эдийн үнэ унаад байгаа нь технологийн шинэчлэл хоцрогдож байгаатай холбоотой байж болох уу?

-Монголд арьс шир боловсруулах 30 гаруй аж ахуйн нэгж байдаг. Тоног төхөөрөмжийн хувьд дутагдаж гачигдсан зүйл байхгүй. Дотоодын үйлдвэрүүд 2012 оноос хойш нийт тоног төхөөрөмжийнхөө 80 гаруй хувийг шинэчилчихсэн. Арьс, ширний үйлдвэрүүд дээр жилд долоон сая орчим арьс орж ирж байна. Энэ арьсыг бид 100 хувь хагас боловсруулж байгаагаас 20 хувийг нь гүн боловсруулж байна. Нийт арьсны 50 хувийг гүн боловсруулах хүчин чадалтай. Монголд боловсруулах үйлдвэрийн хүчин чадал өндөр байдаг. Одоо бэлтгэж байгаа арьснаас гурав дахин их буюу 30 сая арьсыг хагас боловсруулах хүчин чадалтай.

Бидэнд арьс ширийг үнэгүйдүүлэх бодол байхгүй. Чанартай түүхий эд авах бодол л бий. Өөрөөр хэлбэл, арьс, түүхий эд чанаргүй байгаагаас үнэ нь унаж байна. Бид Японтой хамтран шинэ технологи нэвтрүүлсэн. Энэ технологиор олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах төлөвлөгөөтэй байна. "Covid-19"-тэй холбоотойгоор энэ ажил хойшлоод байна.

-Арьс, ширийг дотооддоо бүрэн боловсруулж чадахгүй байгаагаас эдийн засгийн ямар боломжуудыг алддаг вэ?

-Нийт арьсны тав хүрэхгүй хувь нь нэгдүгээр зэргийн арьс байна. Хэрэв 70, 80 хувь нь нэгдүгээр зэргийн арьс байвал маш их зүйл хийж болно. Одоогоор бид нэгдүгээр зэргийн арьсаар дотоодын хүчнийхний гутлыг хийж байна. Мөн 800 орчим мянган гутал, 20 орчим мянган нэхий дээл, 20 орчим мянган савхин хувцас, гурав орчим мянган савхин бээлий үйлдвэрлэж байна. Энэ нь чамлалттай тоо. Монголчууд жилд зургаан сая гутлын хэрэглээтэй. Энэ хэрэгцээг хангах боломжийг түүхий эдээс шалтгаалан алдаж байдаг.

-Жилд хэчнээн арьс ширийг ашиглалгүй хаядаг вэ?

-Жилд 10 орчим сая арьс, шир бэлтгэгдэж байна. Бидний тооцоолж буйгаар дулааны улиралд нэг сая орчим арьс хаягддаг. БНХАУ-руу махтай нь зумлаад 1-2 сая арьс гарч байна. Арьс ширний үйлдвэрүүд дээр долоо орчим сая арьс орж ирдэг. Үүнийг 100 хувь хагас боловсруулж байна.

-Арьс ширний үйлдвэрийн байгальд учруулж буй сөрөг нөлөөг хэрхэн бууруулах вэ. Парк байгуулах ажил ямар шатандаа явна вэ?

-Уул уурхайн салбартаа түшиглэсэн эдийн засагтай, ийм маягаар улам гүнзгийрсээр байвал ажиллах хүчний зах зээлд болон хувийн хэвшил ХАА-н салбарт суурилсан аж үйлдвэрийн бодлого улам алсарч, эдийн засгийн бүтэц улам алдагдана.

 “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк”-ийн дарга Г.Наранбаяр

-Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрыг байгуулаад зургаан жилийн нүүр үзэж байна. Монголд арьс, шир боловсруулах 30 гаруй үйлдвэр байдаг ч зах зээл дэх түүхий эдээ боловсруулж чадалгүй, түүхийгээр нь хаяснаар байгаль орчныг бохирдуулж байна. Тиймээс шинжлэх ухаан технологийн дэвшлийг нэвтрүүлсэн үйлдвэрлэл нэвтрүүлэх шаардлагатай байна. Малаас гарч буй түүхийг эдийг 100 хувь боловсруулах зорилготой. Ингэхэд дулааны станц, ус цэвэршүүлэх байгууламж барих шаардлага тулгарсан. Газрын асуудал шийдэгдсэн. Аж үйлдвэрийн паркийг 160 га газарт барихаар төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу ТЭЗҮ хийгдсэн, барилгын дотоод дэд бүтэц, шугам сүлжээний зураг гарсан.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-09-08 202.21.120.242

гэмтэлтэй арьсаар өөр зүйл хийх гэж сэтгэдэггүй юм уу ийм л байх ёсой гэсэн хайрцагласан сэтгэхүйгээсээ гарах болоогүй юу????

Avatar

xxxx 2020-09-08 202.126.88.132

Mongol uls malinkhaa aris shiriig ch bolovsruulj chadakhgui suirel dampuurald ojson ni unen.

Avatar

Жаргал 2020-09-08 103.57.93.193

Малын түүхий эдийг ашиглахдаа түүхий эдээр хийсэн зүйлүүдээ үнэнд нь тохируулж үнэлмээр байна Ж-нь Номингийн эрдэнэтийн хонины ноосон хөнжил хэтэрхий өндрөөр үнэлж байна.Хонины ноос КГ нь ямар үнэтэй билээ.Тэгэхэд хөнжил нь 70000-с 100000төг гаруй байна.Дээр нь сар бүр нэмэгдээд байх юм.Манай Монгол юмны үнийг Орос шиг барьж чаддаг болох хэрэгтэй байна.Төр засаг маань ард түмнийхээ төлөө ажиллах хэрэгтэй байна.Одоо бас талхны үнэ бас нэмэгдчихлээ.Манай юмны үнэ Хөрөнгөтөн орнуудынхаас өндөр байн

Avatar

И.Норовжав 2020-09-08 64.119.23.226

Арс ширний өөдөс, яс, шөрмөс, бүлхний хольц зэргээр амьтны гаралтай шар цавуу хийдэг монголын уламжлжлт аргууд байдаг. Ийм олон мянган арьсыг хаяж байдаг нь даанч харамсалтай байнадаа . Монголчууд өөрийн хийсэн шар цавуугаараа Нум , Авдар сав , Эмээл , Тооно , Гутал, өөр бусад олон зүйлээ наадаг байлаа. Монголчууд шар цавуугаа хийгээд дэлхийн зах зээлд гаргах Вальютын асар их нөөц тэй улс шүүдээ. Манай бизнесменүүд бодооч сэтгээч , ашиглаач , ахмадуусаа асуугаач, судлаач баяжина шүү.

Avatar

Зочин 2020-09-08 203.91.115.47

Хуцдын. Шаардлага хангасан байсан бол боловсруулаад ёстой алаад өгөх байсан юм ярих нь шив. Даахгүй нохой булуу хураах гэж мэдэх үү? Чадахгүй байж зүгээр л гадагш нь гарга. Засгийн газрын тэнэг тогтоолоос болж байгаа юм. 1 сая биш жилд дор хаяж 10 сая нэхий шир хаягдаж байгаа. Одоо наад балай тогтоолоо цуцла. Хятад руу гаргаад эхлэхэд нэхий шууд 10 мянга хүрнэ. Өнөө хэнд ч хэрэггүй хог чинь нүд ирмэх зуурт зуун тэрбумаар үнэлэгдэх үнэт таваар болно. Ийм мөнгийг бид тусламжаар зээлээр гуйланчилж

Avatar

Зочин 2020-09-08 203.91.115.47

олдог шүү. Худлаа юу? Өчигдөр л гэхэд сангийн сайд нь 20 сая доллар бадарлаад зогсож байсан байх аа? Бадарчин сайд. Бадарчин засаг. Тогтоол батлаад хэдэн зуун тэрбумын таваараа жалганд булах мөртөө буцаагаад хэдэн арван тэрбумаар бадар барьж гуйланчилж зогсох арчаагүй, анхиагүй төр. Удирдлагаар нь дүүрэн нохой гахай цугларахаар тэгдэг юм. Газар газраас цугларсан хог шаарнууд төрийг зайдлахаар ингэдэг юм.

Avatar

Эрдэнэ 2020-09-08 139.5.216.33

Зүгээр хаяж байхаар Хятдадад нь өгье л дөө. тэд олон долоон юм ярихгүй зохих үнээр нь авдаг байсан ш дээ. Үндэсний үйлдвэрээ сэргээнэ, дэмжинэ, хөгжүүлнэ гээд авсан юм ч байхгүй хайран юмыг яйран болгож хог болгож байна..

Avatar

Зочин 2020-09-08 66.181.187.194

Зүгээр арьс ширээ хаячихдаг байсан юм бол үйлдвэрт нь хандив болгоод үнэгүй өгчихгүй дээ бүтээгдэхүүн болгоод хямд зарагдах байсан биз үндэсний үйлдвэрээ дэмжмээр байсан ч үнэн өндөртэй болохоор хямд урд зүгийн бараа сонгох болсон

Avatar

Зочин 2020-09-08 139.5.219.222

мал эмнэлэгийн хөгжил 0 хамуу хуурсандаа баригдсан шүүрэн шанага шиг хогоор юу хийхэвдээ чамд л нөмрүүлдэгүй юм бол

Avatar

ЗОЧИН 2020-09-08 66.181.161.122

ҮЙЛДВЭРТ ИРСЭН ЧАНАРЫН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ НЭГ САЯ ОРЧИМ АРЬС ШИР ХАЯГДАЖ БАЙГАА ЮМ. ТЭРНЭЭС БИШ ХЭН ХААНА АРЬС ШИРЭЭ ХАЯЖ БАЙГААГ ТООЦООЛОХ БОЛОМЖГҮЙ ШҮҮ ДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж