Төсвийн байнгын хорооны хурал эхлээгүй байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Төсвийн байнгын хорооны хурал эхлээгүй байна

Хуучирсан мэдээ: 2016.02.02-нд нийтлэгдсэн

Төсвийн байнгын хорооны хурал эхлээгүй байна

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 14.00 цагт эхлэх ёстой ч гишүүдийн ирц бүрдээгүй байна. Хуралдаан болох танхимд одоогоор тус байнгын хорооны дарга Ч.Улаан ирсэн байгаа юм. Байнгын хороогоор нийтдээ долоон төсөл хэлэлцэхээр төлөвлөөд буй. Хамгийн эхний хэлэлцэх асуудал нь импортоор авах цахилгааны төлбөрийг Гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай төсөл юм. Татварын энэхүү хөнгөлөлтөд ахуйн зориулалтаар ашиглах цахилгааны төлбөрийг хамруулна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэнэ. Энэ төсөлд Улаанбаатар хотоос 600 км-ээс дээш газар нутагт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг тодорхой хувиар хөнгөлөх зохицуулалт туссан юм.

Г.ДАРЬ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс