ДЭМБ Монгол Улсыг онцлов | News.MN

ДЭМБ Монгол Улсыг онцлов

COVID-19

ДЭМБ Монгол Улсыг онцлов

ДЭМБ Монгол Улсыг онцлов

ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус өчигдөр (2020.09.07) Женев хотноо болсон цар тахлын талаарх ээлжит хэвлэлийн хурлын үеэр Монгол Улсын цар тахлын эсрэг хийж буй ажлыг онцолжээ.

Тэрбээр “Монгол Улсын хувьд бүр нэгдүгээр сард Улсын Онцгой Комиссын үйл ажиллагааг идэвхжүүлж, маш эрт арга хэмжээ авч эхэлсний хүчинд тахлын голомт Хятад улстай хиллэдэг ч гуравдугаар сар хүртэл ганц ч халдвар бүртгэгдээгүй. Түүнчлэн өнөөдрийг хүртэл тус улсад нэг ч хүн коронавирусийн улмаас нас бараагүй” хэмээн хэлсэн байна. Мөн тэрбээр Маврики, Уругвай, Итали зэрэг улсуудын цар тахлын эсрэг хариу арга хэмжээг сайшаажээ.

Тедрос Адханом Гебрейесус цааш үргэлжлүүлэн “Нийгмийн эрүүл мэнд бол тухайн улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн тогтвортой байдлын үндэс суурь юм. Үүнийг хамгаалахын тулд аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авахад чиглэсэн хүн амд суурилсан үйлчилгээнд илүү их хөрөнгө оруулах хэрэгтэй.

"Covid-19" бол сүүлчийн цар тахал биш. Тиймээс дараагийн цар тахал болоход дэлхий бэлэн байх ёстой гэдэгт бид энэ удаагийн цар тахлаас суралцаж байна. Сүүлийн жилүүдэд улс орнууд анагаах ухааны салбартаа асар их ахиц дэвшил гаргаж байгаа боловч нийгмийн эрүүл мэндийн анхан шатны системээ үл тоомсорлож байгаа нь цар тахалд амархан өртөх гол шалтгаан болж байна” хэмээн хэлсэн байна.

Эх сурвалж: WHO.int

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-08 202.55.188.81

12 bolon 1 sard garsan uushig baridag haniad yag yu baisan be. Manaid onoshluur orj ireegui baisan biz dee. Hudlaa songuul dalimduilj hil haagaad l . Odoo ch barag dahin songuul duustal haagaad baih yum bish uu.

Avatar

Зочин 2020-09-08 66.181.168.81

** malaa ter uyed orood irsen bol dotroo hiisen shinjilgeenees virusiin surug biyt ni ilreed garaad irdeg yum bgaa bizdee. Corona tussan l bol ter hunii biyed nasan turshid antibody ilrene

Avatar

Зочин 2020-09-08 124.60.114.164

Бүгдийг таг хаагаад хоцрогдсон оношлуурандаа өөрсдөө итгэхгүй 35 хоног хорьж ажиглаж бгаа уим чинь аргагүйшдээ.худлаа магтаал хорт хавдар зам тээврийн үхлээр монголчууд үхэж дуусч байхад короногоор үхээгүй гээд уиндаа баясаад өөрсдийгөө магтаад байдаг уим

Avatar

Зочин 2020-09-08 150.129.140.14

buh uls oron 21 honog horio tseerdee baigaa erguu baruunaas irsen novshnuudig tiisheegee bustaah heregtei baruundaa uheed heevtej bai

Avatar

зочин 2020-09-08 192.82.77.19

Тийм шүү. Зөв онцолж Монгол Улсыг. Өнөөдрийг хүртэл
дотроо ч алдаагүй байна. Энэ бол ЭМЯ, Онц байдал ажлаа
ОНЦ хийсэн гэсэн үг.

Avatar

Зочин 2020-09-08 192.82.70.87

MaNII SHOMBOO

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж