Г.Дамдинням: Сурагчдад боловсролыг тэгш хүртээх ёстой | News.MN

Г.Дамдинням: Сурагчдад боловсролыг тэгш хүртээх ёстой

Г.Дамдинням: Сурагчдад боловсролыг тэгш хүртээх ёстой

Г.Дамдинням: Сурагчдад боловсролыг тэгш хүртээх ёстой

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай ярилцлаа.

-Кембрижийн буюу олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь ЕБС-иуд болоод сурагчдад ямар ач холбогдолтой юм бэ?

-Үндэсний боловсролын тогтолцоог олон улсын жишигт хүргэх зорилгоор энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх гээд байгаа юм. Үүний тулд хэд хэдэн төрлийн ажлыг хийх хэрэгтэй байна. Тухайлбал, сургалт явагдах стандартыг нутагшуулах чанаржуулж, хөтөлбөрөө сайжруулах, түүнийг дагасан сурах бичгүүдийг гаргах, хөтөлбөрийг олон улсын стандартаар заах багш нарыг бэлдэх, заасан мэдлэгээ үнэлэх шинэ систем бий болгох, багш бэлдэх тогтолцоог сайжруулах, сургуулиудын мөнежмэнт, шинэ системийг удирдахад сургах зэрэг нэгэн бүхэл системийг тогтоох шаардлагатай.

Олон улсад ЕБС-иудын олгож байгаа мэдлэгийн түвшинг үнэлдэг шалгалтууд байдаг. Хамгийн нэр хүндтэй, олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн нь РISА-ийн үнэлгээ. Энэ үнэлгээгэр шинжлэх ухааны хичээлүүдэд аль улсын хүүхдүүд ямар түвшинд байна вэ гэдгийг нь тогтоодог. Манай улс энэ шалгалтыг ирэх дөрвөн жилд багтаж өгнө. Өмнө туршилтын журмаар энэ шалгалтын доод түвшний үнэлгээнд орсон, маш хангалтгүй дүн гарсан. Үнэлэх боломжгүй гэсэн хариу ирсэн байдаг. Ер нь улсаа хөгжүүлье гэж зорьж байгаа бол боловсрол, сургалтын чанараа сайжруулах хэрэгтэй. Тиймээс олон улсын стандартад нийцсэн, хамгийн түгээмэл хэрэглэгддэг хөтөлбөрийг нутагшуулж, үндэсний хөтөлбөрөө өргөж гаргах ажил хийж, хэрэгжүүлэх хэрэгтэй.

Одоогоор олон улсад IB болон Кембрижийн гэсэн хоёр хөтөлбөр хамгийн түгээмлээр хэрэглэгдэж байна. энэ хоёр хөтөлбөрийн ялгааг ярья л даа. “IВ” нь хөтөлбөртөө тухайн улсын онцлог, агуулгыг оруулах боломж хязгаарлагдмал, тусгай багш нар ирж заадаг, маш өндөр төлбөртэй байдаг. Манай улсад энэ хөтөлбөрөөр хичээлээ заадаг сургууль бий. Ер нь Кембрижийн хөтөлбөрт аль хэдийнэ шилжчихсэн байсан дотоодын хувийн сургуулиуд энэ хөтөлбөр рүү хөрвөх үе рүүгээ явж байна. Энэ бол хөгжлийн дараагийнх нь шат л даа. Харин Кембрижийн хөтөлбөр дэлхийн 160 гаруй оронд нэвтэрчихсэн, тухайн улс орныхоо зан заншил, ёс суртахууны онцлог, нөхцөлд нь ямар нэгэн өөрчлөлт оруулахыг тулгаж шаарддаггүй. Өөрөөр хэлбэл, монгол хэл, Монголын түүх, уран зохиол зэрэг хичээлүүдийг монгол хэл, агуулгаар нь ордог. Харин математик, физик, хими, геометр, газарзүйн хичээлийг англи хэлээр орж, хөтөлбөрийнхөө стандарт, аргачлал, үнэлэмжээр үнэлэдэг. Энд нэг зүйлийг онцлох хэрэгтэй. Английн математик, Оросын математик, Хятадын математик гэсэн зүйл байдаггүй шүү дээ. Жишээлбэл, нэг дээр нэгийг нэмэхээр хоёр гэсэн ойлголт дэлхийн бүх улсад ижил байдаг биз дээ. Химийн хичээлд усыг Н20 гэж томьёолдог шүү дээ. Өөр томьёо байхгүй, дэлхий нийтээрээ үүгээр томьёолдог. Пифагорын теоромыг Монголд, Англид ижилхэн л ойлгож байгаа.

Ер нь шинжлэх ухааны хичээлүүдийг дэлхийн стандарт хэмжээнд хүргэж заах л гээд байгаа юм. Гагцхүү ямар аргаар, хэр хэмжээтэй, хэддүгээр ангид нь заах, ямар шалгуур хангасан багш заах вэ гэдэг стандартыг ярьж байна шүү дээ. Гэтэл үүнийг “Цэвэр цусны монгол хүнийг устгах гэж байна, агуу Монгол Улсыг устгах гэж санаархаж байна, Колончлолын мэдлэг түгээх гэж байна" гэх мэтээр эрүүл хүн ойлгоход бэрх байдлаар мушгин ярьж байна. Ний нуугүй хэлэхэд боловсролтой, мэдлэгтэй хүмүүс үүнийг санаатайгаар гуйвуулж байна гэж би бодож байна. Учир нь энэ хөтөлбөрийг эсэргүүцэж шүүмжлээд байгаа хүмүүсийн анкетыг хараарай. Тэд бүгд барууццболовсрол эзэмшсэн, мөн хүүхдүүдээ тусгай хөтөлбөртэй сургуульд сургаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Гэтэл олон улсад хүлээн зөвшөөрөгдөх аттестаттай боловсролын стандартыг орон нутаг, нийслэлийн захын сургуулиудын хүүхдэд өгье гэхээр яагаад эсэргүүцээд байгаа юм бэ. Одоогийн орлогын түвшинээрээ ялгаатай боловсрол олдог гажиг тогтолцоон дээр бизнёс хийж асар их ашиг олдог сонирхлын бүлэг, түүний лоббичид утгагүй зүйл ярьж эсэргүүцээд байгаа харагдсан. Өнөөдөр манай улсад Кембрижийн хөтөлбөрөөр үйл ажиллагаа явуулдаг 21 сургууль байна.Үүний гурав нь улсынх. Энэ гурван улсын сургуулийн зөвхөн нэгд буюу 100 хүрэхгүй суудалд 1500-2000 хүүхэд өрсөлдөж байна шүү дээ.Тэдгээр хүүхдийн зарим нь орох ёстой шалгуур, шапгалтыг нь давчихаад харамсалтай нь, багш, ангийн хүрэлцээгүйгээс болоод орж чадахгүй байна. Би өнөөдөр тэдгээр хүүхдүүдийн зарим эцэг эхтэй уулзлаа. Тэд ганцхан юм хэлж байна. “Бид өнөөдөр бүгдээрээ өрх бүртээ оюутнуудтай, хэрэглээний зээлтэй учраас орлого маань хэрэглээндээ явчихаад байна. Уг нь хүүхдэдээ чанартай боловсрол олгож, олон улсад өрсөлдөхүйц боловсролтой болгомоор байна. Гэхдээ 10-90 гаруй сая төгрөгийн төлбөртэй хувийн сургуульд хүүхдээ сургах бололцоо алга. Тиймээс энэ хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлээд өгөөч” гэж байна. Хэрэгцээ асар их байна.

-Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орчин нөхцөл, боловсон хүчний хүрэлцээ хэр байгаа вэ. Зарим гишүүдийн зүгээс ямар ч хэрэгжүүлэх нөөц, боломж байхгүй гэж ярьж байсан?

-Аливаа шинэчлэлийг эхлүүлэхэд, шинийг бүтээхэд оргүй хоосноос л эхэлдэг шүү дээ. Монгол Улсын Засгийн газрын 2010 онд гаргасан шийдвэрээр Кембрижийн хөтөлбөртэй гурван сургууль байгуулагдсан. Энэ гурван сургууль 30 болон өргөжих ёстой байсан ч харамсалтай нь өөр намын Засгийн газар гарч ирээд гацаасан.Тэр үеийн засгийн газрын төлөвлөгөөгөөр 6-8 жилийн дотор улсын бүх сургуулийн шинжлэх ухааны буюу хими, физик, математик, газарзүй зэрэг хичээлүүдийг дунд ангиас нь олон улсын стандартад нийцүүлэх боломжтой гэж тооцоолсон. Одоо ч боломжтой байна, хэрэгжүүлэхэд бүр ч илүү хялбар болсон байна. Учир нь яаж хэрэгжүүлэх загвар сургуулиуд нь байгуулагдаж туршилтаа амжилттай хэрэгжүүлээд 10 жил болж байна шүү дээ. Мөн багш нарыг сургаж болно. Ямар хөрөнгө, процесс, цаг ордог нь тодорхой. Нэг зүйлийг зориуд тодорхой хэлье хос хэлний сургуульд хүүхэд 1-5, эсвэл 1-8 анги хүртлээ монгол хөтөлбөрөөрөө, монгол хэлээрээ сурна. Тэгээд зөвхөн дээр дурдсан шинжлэх ухаан гэгдэх хэдхэн хичээл англи хэлээр орно. Монгол хүн болох ёстой насандаа монголоороо л сурна айх хэрэггүй.

-Эхний ээлжид улсын 10 хувьд нь Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм уу. Боловсролын ялгаа бий болно гэсэн шүүмжлэл гарч байгаа?

-Монгол Улсад ЕБ-ын 900 орчим сургууль байна. Үүний 10 хувьд хэрэгжүүлнэ гээд тооцоолохоор 90 орчим сургуульд нь л энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх болчихоод байгаа юм. Тиймээс Сангийн яам, Боловсролын яамтай зөвлөлдөж байгаад дүүрэг, аймаг бүрт чадвал хоёр чадахгүй бол нэг лаборатори сургууль байгуулахаар зорьж байна. Тухайн лаборатори сургууль нь дүүрэг, аймгийнхаа бусад сургуулиудад өөрсдийн сурснаа дамжуулж хамт хөгжөөд явах юм. Лаборатори сургуулиуд социализмын үеэс л байсан ийм үүрэгтэй ажилладаг шүү дээ. Шинэ юм биш. Гэнэт гарч ирсэн юм шиг ад үзэх нь цаанаа шал өөр жижигхэн зорилготой хүмүүсийн л ажил. Боловсролын ялгарал гарна гэж хүмүүс яриад байгаа юм. Харин ч үүнийг чинь арилгах гээд байгаа юм. Тэгш боломж олгох гээд байгаа юм шүү дээ. Гэр бүлийн орлогоос үл хамаарч олон улсын түвшинд «нийцсэн стандартаар мэдлэг авах ёстой л гээд байгаа юм. Хэрвээ боловсролын ялгаа хөтөлбөрийн ялгаагаар гардаг гэвэл Монголд анх 1910-аад он орчимд тэнхим байгуулагдсан цагаас эхлээд боловсролын ялгаа гарч байжээ. Орос 3, гадаад хэлний 23, турк сургуулиуд, хятад хэлний, япон сургалттай тусгай, гүнзгийрүүлсэн, лаборатори зэрэг өөр өөр хөтөлбөртэй сургууль байсаар л байсан шүү дээ. Яагаад тэдгээрийг ялгарал гэж харахгүй байна гэдэг нь сонин байдаг.

-Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэр их төсөв шаардагдах бол?

-Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тийм ч их зардал гарахгүй.Зарим гишүүдийн зүгээс 8.5 тэрбум төгрөгөөр ийм сургууль байгуулах гэлээ гэж шүүмжилсэн байна лээ. Алдаатай тоо харсан байх. Өнөөдөр Боловсролын яамны өгсөн мэдээллээр анги дүүргэлт 25-30 хүүхэдтэй 320 хүүхдийн сургууль 3.8 тэрбум төгрөгөөр босно. Лаборатори тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл гэхэд дээд тэл нь 600 орчим сая төгрөг орно. Цаана нь зөвхөн багш нарын цалингийн нэмэгдэл, давтан сургах зардал, хос хэлнийхний хувьд жилдээ нэг удаа өгдөг 10 хүрэхгүй мянган долларын хураамж гээд нийтдээ 20 орчим хувийн л зөрүү гарч байгаа юм. Багшийн ажлыг үнэл, чадваржуул гээд байгаа хүмүүс харин ч энэ ажил хэрэгжсэнээр нэхээд байгаа зүйл нь биелэхийг ойлгох хэрэгтэй байна. Үүнээс гадна бас нэг юмыг тодруулж хэлье. Энэ дөрвөн жилийн хугацаанд сургуулийн хүрэлцээг нэмэгдүүлж багшийн ачааллыг бууруулъя гэсэн зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд 200 сургууль баригдахаар төлөвлөгдсөн байгаа шүү дээ. Хүртээмж ч нэмэгдэх ёстой, чанар ч сайжрах ёстой. Аль нэгийг нь хийх гэж нөгөөг нь хойш нь тавих албагүй.

-Эдийн засаг хүндхэн байгаа энэ үед нэмж санхүүжүүлэх төсөв нь хүрэх юм уу. Энэ талаар Сангийн яамтай зөвлөлдөж үзсэн үү?

-Сангийн яамтай зөвлөлдсөн. Боломжтой гэж мэдэгдсэн гээд дээр хэлсэн байх аа. Эцэст нь хэлэхэд, би жолооч аавтай, тогооч ээжтэй, гэр хороололд өссөн хүүхэд. Намайг хүнд түвэг болчихолгүй амьдралаа аваад явчихдаг зэрэгт хүргэсэн зүйл бол боловсрол. Олон аавын хүү, ээжийн охинд энэ боломжийг нээмээр байна. Өөрсдөө баруунд сурч, тусгай хөтөлбөрөөр боловсорчихоод бусдад энэ боломжийг өгөхгүй гэж байгаа хүмүүсийг огтоос ойлгохгүй байна. Дарханы, Толгойт эсвэл Яармаг, Баянголын гэр хорооллын орлого багатай айлын хүүхдүүд улсын сайн сургуульд сураад олон улсад өрсөлдөөд явж яагаад болохгүй байгаа юм. Энэ боломжийг бий болгох л зорилго шүү дээ.

Р.ХИШИГЖАРГАЛ

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Дарь 2020-09-08 66.181.161.127

Хэлээр сэтгэнэ гэж философи ойлголт байдаг юм. Энд эхлээд хэл нь дараа нь сэтгэц нь гэж. Иймд энд сэтгэгчид үгээн хэлэх хэрэгтэй. Хүүхдүүдийн сэтгэлгээг чөдөрлөж магадгүй

Avatar

МОНГОЛЧУУД БАЙНА ДАА.... 2020-09-08 202.179.27.105

УГ НЬ БҮХ ХИЧЭЭЛЭЭ АНГЛИ ХЭЛ ДЭЭР ҮЗЭХ БИШ ЭСРЭГЭЭРЭЭ МОНГОЛ ХЭЛ ДЭЭРЭЭ ҮЗЭЭД ХАРИН АНГЛИ ОРОС ХЯТАД ХЭЛИЙГ ТҮЛХҮҮХЭН БҮР НЭМЭЛТЭЭР ҮЗЭЖ БОЛОХ ШҮҮ ДЭЭ.

Avatar

Хүн 2020-09-08 59.153.112.217

Мубисын боловсролтой гар эрх тэгш байдлыг ойлгохгүй юм бна гэхээр боловсролоор гадуурхсан болох байх даа

Avatar

saraa 2020-09-08 66.181.190.193

Undsen huuli zorcnson uabdal snuu, Ulsiin surguuliudad surcn bgaa huuhduudiig ingej ualgaj bolohgui snuu dee, Ulsiin surguuliud eronhii bolobsrol olgoh ter ajlaa l hiih estoi, harin hubiin hebsnliin surguuliud l iim zuiliig hiih estoi baih, ulsiin surguulid iim ualgaatai baidal togtooj bolohgui bhaa

Avatar

Зочин 2020-09-08 103.26.194.227

Бас нэг ПОП

Avatar

Зочин 2020-09-08 103.10.23.67

Яг л зөв юм яриж байгаа хүн шүү. Дэмжиж байна. Жилийн жилд 3 сургууль дээр хүүхдээ оруулах юмсан гэж яаж хичээдэг билээ, Ирээдүйд үр хүүхдээ дэлхийд өрсөлдөхөөр болгох юмсан гэж боддог хүн бүр энэ хүнийг дэмжээсэй,
Амжилт хүсье,

Доор сэтгэгдэл бичсэн хүмүүст хэлэхэд ажил хийж, хийж бүтээж яваа нэгнээ муулахаа болмоор байнаа.

Avatar

Дэмжиж байна 2020-09-08 64.119.24.125

Зөв л юм ярьж. Дарга нарын хүүхэд сурч болоод Баянхошууны хүүхэд сурч болдоггүй Кембридж үү?

Avatar

Зочин 2020-09-08 192.82.72.201

Оюутны холбоо, намын залуучуудын байгууллага гээд гүйгээд байхаар боловсрол мэддэг болдог юм байна. Хаха.

Avatar

Зочин 2020-09-08 203.169.48.150

Монгол хүүхдүүдийн сурах потенциалыг бүр дээшлүүлж, олон улсын түвшинд хүргэхийг зорьж бгаа нь зөв гэхдээ яагаад зөвхөн 10хан хувьд гэж гэдгээ тайлбарлаж. Харин үнэ өртгийг нь огт дурдаагүй бна. Бодвол Отгонбаяр сайд асан энэ -ын бизнес биз. https://www.cambridgeinternational.org/why-choose-us/join-cambridge/our-fees/ энэ холбоосоор орвол Кембрижийн боловсролын системийн үнэ төлбөрийн тухай мэдээлэл авч болно. Хичээл бүр шалгалтын төлбөртэй ба энэ нь хөтөлбөрийн үнэнд ордог юм бна.

Avatar

Зочин 2020-09-08 202.55.184.253

ИЙМ БАЛАЙ ШААРНУУДЫГ ЯМАР ООРКУУД НЬ ГАРГААД ИРДЭГ ЮМ? МОНГОЛДОО СУРЧ БАЙЖ МОНГОЛ ХҮҮХЭД ЗӨВХӨН МОНГОЛ ХЭЛ ДЭЭРЭЭ ХИЧЭЭЛЭЭ ҮЗЭЖ БАЙХ ЁСТОЙ. ТЭР НЭЭХ СҮРХИЙ ГАДААДЫН БОЛОВСРОЛЫГ ШҮТЭГЧИД НЬ ГАДААДДАА Л ХҮҮХДЭЭ СУРГАЧИХ Л ДАА.

Avatar

Зочин 2020-09-08 202.70.34.70

hamgiin bolovsrolgui durak l iim um yarihaar mgl-d bolovsrolyn togtoltsoo suirchisen um bn l daa

Avatar

894566 2020-09-08 202.179.26.16

Энэ бид 2 л кембриж мэтийг ярихаар яаж үнэмшилтэй сонсогдохов дээ, арай өөр хүн ярьж байвал бас учиртай. Оюутны холбоогоор шантааж хийж МАН-ын улс төрийн акт хийж байж, шантааж хийж байж ШУТИС-ийн орлогч захирал хийсэн нэртэй Ардын хүүхдийн хамаг төлбөрийг цуслаад алга болсон н**ш. Хонгио толгой, хятадуудтай тагнуул хийгээд шийтгэгдсэн Жаргалсайханы /элчин Цахилгааны / хүргэн дүү нь. Канад-д очоод олигтой сурсан юм юу ч байхгүй, СҮРЖИН холхиос .

Avatar

Зочин 2020-09-08 150.129.140.25

Боловсролын стандартаа эхлээд боловсруулчихаад тэгш байдал гэдгээ ярь нэг их цэцэрхээд

Avatar

зорчин 2020-09-08 59.153.84.163

Хүүкийн сугны үс, кнопчин попор байна даа.

Avatar

zochin 2020-09-08 103.26.194.112

za zaluu mini b** surjigneed kembridjiin bolowsrol gej duwchigneed baygaaray

Avatar

Багш 2020-09-08 64.119.27.166

Энэ гишүүн харин ойлгомжтой ярьсан байна. Зарим нь сургаар дүнгэнээд байгаа юм. Иэгэвэл ч арай л өөр хэрэг л дээ.

Avatar

Зочин 2020-09-08 183.177.97.14

Зөв ярьж байна

Avatar

Зочин 2020-09-08 202.9.46.82

what a dumb ass

Avatar

Зочин 2020-09-08 103.111.68.3

ДЭМЖИЖ БАЙНА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж