Гэр хорооллын гудамж замуудын хальтиргаа гулгааг цэвэрлэнэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Гэр хорооллын гудамж замуудын хальтиргаа гулгааг цэвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2016.02.02-нд нийтлэгдсэн

Гэр хорооллын гудамж замуудын хальтиргаа гулгааг цэвэрлэнэ

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах ажлын хэсэг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаригуудад тогтмол хуралдаж, замын хөдөлгөөний нөхцөл байдал, нийтийн тээвэр, зам засвар, шинэчлэлтийн ажлуудын талаар танилцуулга, мэдээлэл хийж, шаардлагатай арга хэмжээг  цаг тухай бүрт авч хэрэгжүүлдэг юм. Өнөөдөр болсон  ажлын хэсгийн хурлаар хотын гудамж замуудад үүссэн халтиргаа гулгааг арилгах талаар хэлэлцлээ.

Сар шинийн баярын өдрүүдэд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгддэг учраас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, ачааллыг бууруулах  зорилгоор халтиргаа гулгаа ихтэй гудамж замуудыг нэг бүрчлэн шалгаж халтиргаа гулгааг цэвэрлэх шаардлагтай байгааг Улаанбаатар хотын замын цагдаагийн газраас танилцууллаа.

Энэ хүрээнд  сар шинийн баяраас өмнө нийтийн эзэмшлийн зам талбай болон ялангуяа гэр хорооллын гудамж замууд, сургууль, цэцэрлэгийн орчмын зам талбайд үүссэн халтиргаа гулгааг арилгаж, аюулгүй байдлыг  бүрэн хангаж  ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Хотын даргад 2016-02-02 180.235.176.195

Гэр хорооллын гудамжинд үнс асгаж дээр нь угаадсаа асгадаг бохир заваан айлуудыг торгох сайн дурын ажилтан хороон дээрээ ажиллуул. Торгуулийн мөнгөнийх нь 50-60 хувиар цалинжуулахгүй юу. Тэгэхгүй бол одоо хавар болонгуут үнс тортог нь хийсээд нөгөө алдарт асем зочдыг чинь халтар царайт болгоно ш д.

Гэр хороололынхноор өөрсдөөр нь цэвэрлүүл. 2016-02-02 202.126.89.199

Гэр хороололынхноор өөрсдөөр нь цэвэрлүүл.Хүний өмнөөс амьдарч байгаа мэт авирлаж гудамж талбайд угаадас хогоо ил задгай асгаснаас болж л хальтиргаа үүсдэг.Гудамж талбайд ил задгай угаадас асгаж байгааг нь мэдсээр байж торгож захиргааны арга хэмжэ авахгүй өөгшүүлсээр байгаад ийм болгосон.Татвар төлөгч бид хэн нэгэн залхуу заваан этгээдийн асгасан угаадас хаясан хогийг цэвэрлэх арилгах гэж татвар төлдөггүй.

Зочин 2016-02-02 202.179.8.2

Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгчээр өдөртөө цас хайлмагтаж байшин хашааны захаар цас бараантаад ирэхээр халтиргаа цэвэрлэхээр шийдсэн үү. Өвлийн ид халтиргаатайд юугаа хийж байсан түмпэн толгойтууд вэ.