Беларусийн сөрөг хүчний удирдагчийг хулгайлжээ | News.MN

Беларусийн сөрөг хүчний удирдагчийг хулгайлжээ

Беларусийн сөрөг хүчний удирдагчийг хулгайлжээ

Беларусийн сөрөг хүчний удирдагчийг хулгайлжээ

Беларусийн томоохон сөрөг хүчнүүдийн нэг удирдагч болох Мариа Колесниковаг гэгээн цагаан өдрөөр Минск хотын гудамжнаас хулгайлсан байна. Тэрбээр Лукашенкогийн эсрэг сонгуулийн кампанит ажил явуулсан хүмүүсээс дотоодод үлдсэн ганц эмэгтэй нь аж.

Болсон явдлыг нүдээр үзсэн гэх гэрчийн мэдүүлж байгаагаар Колесниковаг өчигдөр (2020.09.07) өглөө гудамжинд явж байхад нь хэсэг хүмүүс хүчээр “Харилцаа холбоо” гэх бичигтэй машинд суулгаад явжээ. Одоогийн байдлаар түүнийг хэн, ямар зорилгоор хулгайлсан талаар албан ёсны мэдээлэл гараагүй байгаа аж.

“Би чимээ гарсан зүгт эргэж харахад энгийн хувцастай, маск зүүсэн хүмүүс түүнийг машиндаа хүчээр суулгаж байсан. Мариагийн утас халааснаас нь унахад нэг нь аваад араас нь суусан” хэмээн өөрийгөө Анастасия хэмээн танилцуулсан гэрч хэлсэн байна.

Харин Минскийн цагдаагийн газар болсон явдлын тухай огт мэдээгүй гэнэ. Мариа долдугаар сард, түүний дарга Виктор Барбарико нь Лукашенкогийн эсрэг өрсөлдөж байхдаа түүнд саад учруулсан хэргээр шийтгүүлснээр анх олны анхаарлын төвд оржээ. Тэрбээр Барбарикогийн кампанит ажлын менежер байсан бөгөөд тэр явдлаас хойш Лукашенкогийн дарангуйлал доор сонгуульд өрсөлдөх боломжгүй болсон улс төрчдийн эхнэрүүд болох Светлана Тихановская, Вероника Цепкало нартай хамтран дахин сонгууль явуулах шаардлага тавин хөдөлгөөн өрнүүлсэн аж. Гэвч Тихановская, Цепкало хоёр нөхцөл байдал хэцүү болоход гадаад оронруу дүрвэж, Мариа ганцаараа үлдээд байжээ.

Мариа будлиантай сонгуулийн дараагаас эхлээд Лукашенког өрсөлдөгч Тихановскаяд эрх мэдлээ тайван замаар шилжүүлэхийг шаарддаг Беларусийн зохицуулах зөвлөлд нэгдсэн байна. Зөвлөлийн гишүүн Максим Знакын мэдээлж байгаагаар Мариа алга болсон эхний хүн биш аж.

Тэрбээр “Бид Мариа, зөвлөлийн төлөөлөгч Антон Роднеков нар хаана байгааг мэдэхгүй байна. Бид тэдэнтэй холбогдож чадахгүй байгаа. Түүнээс гадна ИПАМ инженерийн компанийн дэд захирал Максим Богрецов, зөвлөлийн нарийн бичиг Иван Кравцов нар алга болоод удаж байна” хэмээн ярьжээ.

Беларусийн Еррөнхийлөгч Лукашенко сүүлийн үед зөвлөлийн ажлыг ихэд шүүмжлэн, “Зарим нэг том толгойнуудыг жижигрүүлж, эрх мэдлээ хадгалж үлдэнэ” хэмээн сүрдүүлсэн удаатай.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

эмээ 2020-09-08 182.160.33.14

Лэлхийд орос ноёлж үлдэхэд чиний тоос ч байхгүй байна.

Avatar

Эмээ 2020-09-08 182.160.33.14

Путин үхлээ гэж хэлсэн хүнд хэлье: Путин чииний дараа, чиний хүүхдийн дараа байж л байна.

Avatar

Зочин 2020-09-08 202.126.88.198

Америкчууд иймэрхүү яс хаяж бослогыг дэвэргэж улс орныг сүйтгэдэг шүү дээ.

Avatar

Зочин 2020-09-08 122.201.31.153

Барууны найруулгатай жүжиг нэг иймэрхүү эхэлдэгсэн! Яг тэр дагуу л явжийн!Манайд ч жагсаал эхлэж байхан тэрийг барих гэжийн! тэрийг дагаж чагналаа! Тэр хаачсан нь мэдэгдэхгүй бн! гэсэн мэдээ байнга тараадаг байж билээ!

Avatar

Зочин 2020-09-08 103.229.122.92

Энэ хуухэн жагсаал хийнэ гэж USAID-ээс 8,5 сая доллар авсан байна.

Avatar

Худал мэдээлэл 2020-09-08 103.229.122.92

Хил зерчин украйн руу оргон зайлах гэж байгаад хилчдэд баригдсан байна.

Avatar

Зочин 2020-09-08 146.115.161.230

Iim balai "temtsegchid" haa saigui. Tegeel dotoodiin dain degdeel udahgui ANUiin tsergiin baaz neegdeel geh met.

Avatar

Зочин 2020-09-08 103.229.122.92

Украйнд бэлтгэгдсэн хелсний тэмцэгч.

Avatar

ХАХА 2020-09-08 66.181.181.175

путин үхлээ орос сөнөлөө

Avatar

зочин 2020-09-08 66.181.161.70

Лукашенко өрөөндөө чүхэндэж байгаа биз …. Дарангуйлагч нар тэгдэг л биз дэ .

Avatar

Gadaadaas hiichihdegiin bishyy 2020-09-08 66.181.171.29

Kadaffi gejdaranguilagch l geed bsan,boslogo hudulguun bolood l avch haysan alj ustagsan,ter yedee hamgiin taivan hamgiin bayn uls baisan gesen,Kadaffigaasa hoish hamgiin yaduu hamgiin yimeen samuuntai gazar bolson gene lee! Gadnii mungutei ulsiin gar hul bolson hudal eh oronchdiin hudal huvisgalchdiin nyyr tsarai tiim l bna doo

Avatar

Зочин 2020-09-08 122.201.21.120

Хэсэг бүлэг хүмүүс Гадны хүчний дэмжлэгтэйгээр ,тэдний мөнгөөр жагсаал цуглаан үймээн самуун өдөөж төрийн эрх булааж аваад,Украины загвараар Дарангуйлагч төртэй харгислал хүчирхийлэл нөмөрсөн орон болгоод байвал, тэр ардчилал гээч зүйл чинь хүн хуурсан хоосон үг л болж таарах нь ээ Ардчилал зах зээл гэдэг бол үнэндээ хоосон баг, өрсөлдөгчөө устгах з****г гээд байгаа ч үнэн б**х аа.

Avatar

Зочин 2020-09-08 122.201.21.120

Манай хоёр талд Орос Хятад хоёр улс байгаагүй бол Манай ардчилагчидын одоогийн байж байгаа төрхийг харахад аль хэдийнэ , тоглоомын дарангуй засаглал тогтоож,улс орноо сүйрүүлж байх байсан биз.

Avatar

ХЭХЭ 2020-09-08 66.181.181.175

ярьдаг х о ш н о г о гэж би чамайг эртнээс хэлээд байгаа шүү х о ш н о г о о

Avatar

Зочин 2020-09-08 202.131.245.6

Цагааноросын нөхцөл байдал хэцүүдэх шивдээ хөөрхий,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж