Беларусийн сөрөг хүчний удирдагчийг хулгайлжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.08-нд нийтлэгдсэн

Беларусийн сөрөг хүчний удирдагчийг хулгайлжээ

Беларусийн сөрөг хүчний удирдагчийг хулгайлжээ

Беларусийн томоохон сөрөг хүчнүүдийн нэг удирдагч болох Мариа Колесниковаг гэгээн цагаан өдрөөр Минск хотын гудамжнаас хулгайлсан байна. Тэрбээр Лукашенкогийн эсрэг сонгуулийн кампанит ажил явуулсан хүмүүсээс дотоодод үлдсэн ганц эмэгтэй нь аж.

Болсон явдлыг нүдээр үзсэн гэх гэрчийн мэдүүлж байгаагаар Колесниковаг өчигдөр (2020.09.07) өглөө гудамжинд явж байхад нь хэсэг хүмүүс хүчээр “Харилцаа холбоо” гэх бичигтэй машинд суулгаад явжээ. Одоогийн байдлаар түүнийг хэн, ямар зорилгоор хулгайлсан талаар албан ёсны мэдээлэл гараагүй байгаа аж.

“Би чимээ гарсан зүгт эргэж харахад энгийн хувцастай, маск зүүсэн хүмүүс түүнийг машиндаа хүчээр суулгаж байсан. Мариагийн утас халааснаас нь унахад нэг нь аваад араас нь суусан” хэмээн өөрийгөө Анастасия хэмээн танилцуулсан гэрч хэлсэн байна.

Харин Минскийн цагдаагийн газар болсон явдлын тухай огт мэдээгүй гэнэ. Мариа долдугаар сард, түүний дарга Виктор Барбарико нь Лукашенкогийн эсрэг өрсөлдөж байхдаа түүнд саад учруулсан хэргээр шийтгүүлснээр анх олны анхаарлын төвд оржээ. Тэрбээр Барбарикогийн кампанит ажлын менежер байсан бөгөөд тэр явдлаас хойш Лукашенкогийн дарангуйлал доор сонгуульд өрсөлдөх боломжгүй болсон улс төрчдийн эхнэрүүд болох Светлана Тихановская, Вероника Цепкало нартай хамтран дахин сонгууль явуулах шаардлага тавин хөдөлгөөн өрнүүлсэн аж. Гэвч Тихановская, Цепкало хоёр нөхцөл байдал хэцүү болоход гадаад оронруу дүрвэж, Мариа ганцаараа үлдээд байжээ.

Мариа будлиантай сонгуулийн дараагаас эхлээд Лукашенког өрсөлдөгч Тихановскаяд эрх мэдлээ тайван замаар шилжүүлэхийг шаарддаг Беларусийн зохицуулах зөвлөлд нэгдсэн байна. Зөвлөлийн гишүүн Максим Знакын мэдээлж байгаагаар Мариа алга болсон эхний хүн биш аж.

Тэрбээр “Бид Мариа, зөвлөлийн төлөөлөгч Антон Роднеков нар хаана байгааг мэдэхгүй байна. Бид тэдэнтэй холбогдож чадахгүй байгаа. Түүнээс гадна ИПАМ инженерийн компанийн дэд захирал Максим Богрецов, зөвлөлийн нарийн бичиг Иван Кравцов нар алга болоод удаж байна” хэмээн ярьжээ.

Беларусийн Еррөнхийлөгч Лукашенко сүүлийн үед зөвлөлийн ажлыг ихэд шүүмжлэн, “Зарим нэг том толгойнуудыг жижигрүүлж, эрх мэдлээ хадгалж үлдэнэ” хэмээн сүрдүүлсэн удаатай.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж