Хятадын цагаан сар дөхсөн энэ үед хот хоорондын зорчигчдын урсгал огцом нэмэгддэг. Гэтэл цагаан сараар гэр бүл рүүгээ яарсан олон мянган хүний замыг цасан шуурга хаажээ. Хятадын төв хэсгийн нутгаар цас их орсноос онгоцны нислэгүүд цуцлагдаж, зарим нь хойшилсон байна. Хятадын Хубей, Үхань мужид их хэмжээний цас орсноос Ням гаригт 67 нислэг цуцлагдаж, 2000 хүн нисэх буудалд гацжээ.
Нислэг цуцлагдсанаас галт тэрэгний ачаалал нэмэгдсэн байна. Түүнчлэн цасан шуурганы улмаас галт тэрэг 50 минут саатсан аж. Мөн Хубей мужийг Жянситай холбосон хурдны замд гурван км орчим урт түгжрэл үүсчээ. Энэ үед Жянси мужийн дөрвөн гол хурдны зам хаагдсан байсан аж.
Хятадын цагаан сарын баярын үеэр 40 хоногийн хугацаанд 2.9 сая хүн замд гардаг байна.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS