МОБИКОМ: “Хүүхэд бүрд цэвэр ус” төсөл амжилттай хэрэгжлээ

Хуучирсан мэдээ: 2020.09.08-нд нийтлэгдсэн

МОБИКОМ: “Хүүхэд бүрд цэвэр ус” төсөл амжилттай хэрэгжлээ

Мобиком Корпораци ХХК-иас Нийгмийн хариуцлагын ээлжит нэгэн төслөө хэрэгжүүлж эхэлсэн нь Монгол орны өнцөг булан бүрд сурч боловсорч байгаа хүүхэд багачуудыг ундны цэвэр усаар хангах зорилго бүхий “Хүүхэд бүрд цэвэр ус” төсөл юм. Өнгөрсөн долоо хоногт Мобиком Корпорацийн удирдлагууд, төслийн багийнхан Монгол орныхоо баруун хязгаарыг чиглэн Баянхонгор, Өвөрхангай, Завхан, Ховд, Увс аймгуудыг зорьж, төсөлд хамрагдсан сургуулиудын удирдлага болон аймгуудын засаг захиргаанд чанар стандартын шаардлага хангасан ус цэвэршүүлэгч төхөөрөмжөө хүлээлгэн өгөөд ирлээ. Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байгаа энэ өдрүүдэд баг хамт олноороо зорин ирж, багш ажилтнууд, сурагчидтай уулзан төслөө танилцуулж, хүлээлгэн өгсөн явдалд сургуулийн удирдлага, аймгийн засаг захиргааны төлөөллүүд талархаж буйгаа илэрхийлсэн юм.

“Хүүхэд бүрд цэвэр ус” төслийг эргэн сануулбал, Мобикомын бүх хэрэглэгчдэд зориулан гаргасан “Хайр түгээе” тусгай цэнэглэгч картын борлуулалтын 10 хувийг төсөлд зарцуулсан бөгөөд уг төсөл нь Мобиком Корпораци болон Мобикомын 1,5 сая хэрэглэгч хамтран хэрэгжүүлсэн нийгмийн хариуцлагын төсөл гэдгээрээ онцлогтой. Өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхэлсэн энэхүү төслийн үр дүнд өдгөө Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн 111 ЕБСургууль хамрагдаж, нийт 216 ус цэвэршүүлэгч төхөөрөмжийг суурилуулснаар 200’000 гаруй сурагч багачууд, багш ажилтнууд өдөр бүр хүссэн үедээ эрүүл ахуйн шаардлага хангасан ундны цэвэр усаар хангагдах боломж бүрдээд байна.

Ус гэдэг бол хүний анхдагч, амин чухал хэрэгцээ. Гэтэл манай ЕБС-иудад сурч буй 600’000 гаруй сурагчдын дунд хийгдсэн судалгаагаар тэдний 46 хувь нь сургууль дээрээ ундны цэвэр ус уух боломжгүй нөхцөлд сурч боловсордог гэсэн харамсалтай тоон үзүүлэлт гарсан юм. Тиймээс “Монгол орны ирээдүй болсон хүүхэд багачуудын эрхийг хамгаалах, тэдний тав тухтай сурч амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэн сайжруулах” хэмээн Нийгмийн хариуцлагын бодлого чиглэлээ тодорхойлсон Мобиком Корпораци нь энэхүү бодлогоо баримтлан хүүхэд багачуудынхаа анхдагч, амин чухал хэрэгцээг хангаж өгөхийг эрмэлзэж, “Хүүхэд бүрд цэвэр ус” төслөө санаачилж, ингэхдээ хэрэглэгчдийнхээ оролцоотойгоор ХАМТЫН ҮНЭ ЦЭНИЙГ бүтээхийг зорин, төслөө ийнхүү амжилттай хэрэгжүүлээд байна.

Дашрамд, Мобиком Корпораци ХХК нь цах тахалтай дэлхий нийтээрээ нүүр тулж, тэмцэж буй энэ цаг үед эрүүл мэндийн салбарыг дэмжих “Эмч нартаа хайр түгээе” аяныг санаачлан хэрэгжүүлсэн билээ. Уг аянд мөн адил “Хайр түгээе” тусгай цэнэглэгч картын орлогын 10 хувийг зарцуулж, аянаас цугласан орлогоор 21 аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнуудад 10’000 ширхэг тусгай зориулалтын амны хаалт хандивласан юм. Мөн дээр нь аянаас цугласан хандивыг ижил тэгш хүртээмжтэй байлгах үүднээс аймгуудын Нэгдсэн эмнэлэг тус бүрд нь 9’000’000 (есөн сая) төгрөгийг нэмж гардуулахаар болсныг Мобиком Корпорацийн удирдлагууд биечлэн очиж гардуулж байгаа бөгөөд энэ удаад тэд Баянхонгор, Өвөрхангай, Завхан, Ховд, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамт олонтой уулзаж, хандиваа зохих ёсоор нь эздэд нь хүлээлгэн өгөөд иржээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж