ДЭМБ сайн жишгээр Монгол Улсыг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2020.09.08-нд нийтлэгдсэн

ДЭМБ сайн жишгээр Монгол Улсыг нэрлэв

ДЭМБ сайн жишгээр Монгол Улсыг нэрлэв

Шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн өвчний цар тахал сүүлчийнх биш, тиймээс дэлхий дахин шинэ тахалд урьдчилан бэлтгэх ёстой гэж ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус Женевт болсон хурлын үеэр мэдэгджээ.

"Эдгээрийн нэг болох эрүүл мэнд нь боломжтой хүнд олддог тансаг хэрэглээ биш, харин нэн шаардлагатай, хүний эрх гэдгийг ойлгуулсан сургамж юм" хэмээн Тедрос Аданом Гебрейесус онцолжээ.

ДЭМБ-ын захирал сайн жишээ болгон Тайландын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх хүчин чармайлтыг онцолсон байна. Мөн халдвар тархахтай тэмцэхэд сайн үр дүнд хүрсэн орнууд дундаас Монгол, Маврики, Уругвай зэрэг орнуудыг нэрлэсэн талаар Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Өнөөдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 200 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

Манай улсад коронавирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлын тоо 310-д хүрсэн бөгөөд үүнээс  296 нь эдгэж,  хяналтад 14, гэрийн ажиглалтад 10 хүн байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Түүнчлэн өнөөдрийн байдлаар нийт 3620 хүн тусгаарлалтад байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж