"Спутник-V"-ыг шүүмжлэгчдийн асуултад дэлгэрэнгүй хариулжээ | News.MN

"Спутник-V"-ыг шүүмжлэгчдийн асуултад дэлгэрэнгүй хариулжээ

"Спутник-V"-ыг шүүмжлэгчдийн асуултад дэлгэрэнгүй хариулжээ

"Спутник-V"-ыг шүүмжлэгчдийн асуултад дэлгэрэнгүй хариулжээ

Москвагийн Гамалея төвийн эрдэмтдийн бүтээсэн "Спутник-V" вакцин анх зарлагдсан цагаасаа эхлэн олон улсын шүүмжлэл, сайшаалыг зэрэг хүртэж, зарим улс орноос нэг тэрбум тарилгын захиалга хүртэл авсан билээ.

Хэдий Европын зарим улс орнууд вакцин бүтээсэн амжилтад бахархан ОХУ-ыг магтаж, иргэдээ вакцинжуулахын тулд урьдчилсан захиалгаа хүртэл өгөөд байгаа боловч барууны орнууд, компаниуд, тэр дундаа өөрсдөө вакцин бүтээж буй компаниуд шинэ вакциныг маш ихээр шүүмжилж байгаа юм. Бусад улсын вакцин бүтээж буй компаниудын хувьд бүх шатны туршилтыг бүрэн гүйцэд хийж, үр дүн, найдвартай байдал зэргийг эцсийн байдлаар батлах урт замыг эхнээс нь туулж байгаа тул ажил нь удааширч буй аж.

Шинэ вакциныг шүүмжилж байгаа хүмүүсийн тавьж буй хамгийн эргэлзээтэй асуултуудад вакцин бүтээх ажлын төлөө Гамалея төвд хөрөнгө оруулсан, ОХУ-ын хөрөнгө оруулагч сангийн Гүйцэтгэх захирал Кирилл Дмитриев ийнхүү хариулжээ.

Нэгдүгээр асуулт: ОХУ вакциныг хулгайлсан уу?

-Үгүй, ОХУ вакцин хулгайлаагүй. ОХУ-ын вакцин одоогоор дэлхийн өөр хаана ч бүтээгдээгүй байгаа хүн төрөлхтний вирус эсэргүүцэх чадварыг дэмжих онцгой хоёр төрлийн технологитой. "Спутник-V" вакцинд коронавирусийн генийн материалыг агуулсан, үржих чадваргүй, инженерчилсэн хиймэл вирусүүд бий. Өмнө нь хэлж байсанчлан "Спутник-V" вирус хоёр тарилгатай. Үүнд эхлээд Ад5, дараад нь Ад26 технологийг тусад нь тарьж, хүний аденовирус таних, эсэргүүцэх чадварыг дэмждэг. Өөрөөр хэлбэл хүний өөрт байгалиас заяасан дархлааны тогтолцооны вирус эсэргүүцэгч чанарыг коронавирус танихад ашиглана гэсэн үг. Энэ вакциныг гаргаж авахын тулд Африкт дэгдэж байсан эбола вирусийн эсрэг 2015 онд бүтээж, 2017 онд хэрэглэж, эбола вирусийг дарахад онц нөлөө үзүүлсэн ижил технологиор ажилладаг вакцины судалгаа, шинжилгээ, туршилтын ажлын жишээ гол суурь болсон юм. ОХУ эболавирусийн эсрэг вакцин бүтээхдээ ОХУ бүх шаардлагатай туршилт, шинжилгээний ажлуудыг бүрэн гүйцэд биелүүлсэн юм.

Хоёрдугаар асуулт: Туршилтын нэг, хоёрдугаар шатны үр дүнг хэзээ танилцуулав?

-Есдүгээр сарын 4-нд дэлхийн хамгийн туршлагатай, нэр хүндтэй эрүүл мэндийн хэвлэлүүдийн нэг Лансетэд хэвлүүлсэн. Лансетэд хэвлэгдсэн гол зүйлсийг дурьдвал:

  1. "Спутник-V" вакцины нэг, хоёрдугаар шатны туршилтад онц ноцтой зүйл огт ажиглагдсангүй. Харьцуулж үзвэл бусад орны бүтээж буй вакцинуудын нэг, хоёрдугаар шатны туршилтын явцад ноцтой гаж нөлөөлөл илрэх тохиолдол 1-25 хувьтай байна.
  2. "Спутник-V" вакцины туршилтад оролцсон бүх хүний биед дархлаа амжилттай тогтсон. Тухайлбал, вакцин тариулсан хүмүүсийн биед үүссэн вирусийн эсрэг биетийн тоо цар тахлаар хүнд өвдөөд эдгэрсэн хүмүүсийн биед үүссэн эсрэг биетийн тооноос 1.5 дахин илүү байна. Харьцуулж үзвэл Их Британийн бүтээж буй вакцин энэ шатны туршилтаараа вакцин тариулсан хүмүүсийн биед үүсэх эсрэг биет эдгэрсэн өвчтөнүүдийн биед үүсэх эсрэг биетийн тоотой тэнцүү гэх үр дүн үзүүлсэн. "Спутник-V" вакцин тариулсан хүмүүсийн биед CD4+, CD8+ төрлийн Т-эсүүд хоюул амжилттай тогтсон. Эдгээр эсүүд нь SARS-CoV-2вирусээр халдварласан эсүүдийг шуурхай ялгаж, устгах үүрэгтэй бөгөөд улмаар урт хугацааны дархлаа тогтоодог.
  3. Гамалея төвийн эрдэмтэд хүний биед байгалиас байдаг аденовирус эсэргүүцэгчдийг бүрэн хувиргалгүйгээр хэрхэн коронавирусийн эсрэг дархлаа тогтоох боломжтойг баталсан. Ингэхдээ тэд аюулгүй тун, хэмжээг тогтоосон нь туршилтад оролцогчид, тэр дундаа сүүлийн үед аденовирусээр халдварласан хүмүүст ч 100 хувь үр дүн үзүүлсэн. Гамалея төвийн хэрэглэсэн арга нь хүний өөрийн аденовирус эсэргүүцэх чадварыг үгүй хийнэ гэдэг айдсаас болж дэлхийн эрдэмтэд олон жилийн турш сармагчны дархлааны тогтолцоон дахь аденовирус илрүүлэгч mRNA-г судалж, туршсаар ирсэн юм. Гэвч дээрх вакцины туршилт дээрх судалгаа шинжилгээ үнэндээ шаардлагагүй байсныг харууллаа.
  4. Хүн төрөлхтний аденовирус эсэргүүцэгч Ад5, Ад26 нарыг хоёр тусдаа тарилгаар идэвхжүүлэх нь маш үр дүнтэй, нүдээ олсон арга аж. Эсрэгээр нэг ижил тарилгыг хоёр удаа тарих үед эхний тарилгаар тогтсон дархлаа хоёр дахь тарилгаа эсэргүүцэж, үр дүнгүй болгох эрсдэл өндөр байдаг. Тиймээс "Спутник-V" вакцин дараалсан тарилгаараа хоёр өөр векторт хандаж байгаа нь дээрх эрсдлийг арилгаж, сайн үр дүн үзүүлэх юм.

Гуравдугаар асуулт: "Спутник-V" вакцины туршилтад хэтэрхий цөөхөн хүн оролцсон уу?

№"Спутник-V" вакцины нэг, хоёрдугаар шатны туршилтад ердөө 76 хүн оролцсон. Жишээлбэл, Их Британийн АстраЗенека компанийн вакцины туршилтад 1077 хүн оролцсонтой харьцуулбал маш бага тоо юм. Гэсэн хэдий ч үр дүнгийн хувьд "Спутник-V" вакцин хамаагүй илүү байсан аж. Харьцуулж үзвэл "Астра Зенека" компанийн вакцин эхэндээ нэг тарилгатай байхаар бүтээгдсэн хэдий ч туршилтын явцад үр дүн муутай байсан учир хоёр тарилгатай болгон өөрчилсөн байна. Мөн тэд 1077 оролцогчийнхоо ердөө 10-т нь л хоёр тарилгат вакцинаа туршиж үзжээ. Ингээд харахад "Спутник-V" хоёр тарилгат вакциныг туршсан хүний тоо бусад хоёр тарилгат вакцин туршсан хүний тооноос дунджаар дөрөв дахин их бөгөөд 100 хувь үр дүнтэй байсныг ихэнх хэвлэлүүд анзаараагүй өнгөрсөн юм.

Дөрөвдүгээр асуулт: Цаашдаа улам олон хүн хамруулсан туршилт хийх үү?

-Вакциныг зарлаж, бүртгүүлснээс хойш наймдугаар сарын 26-нд ОХУ-д 40 мянга гаруй хүн хамруулсан туршилт эхэлсэн. Энэ нь "Астра Зенека" компани гуравдугаар шатны туршилтаа АНУ-д 30 мянган хүн дээр хийж эхлэхээс өмнө юм. Харин Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират, Филиппин, Энэтхэг, Бразил энэ сард вакцины туршилтаа эхлүүлнэ. ОХУ-д эхлүүлсэн гуравдугаар шатны туршилтын хариу аравдугаар сараас арваннэгдүгээр сарын хооронд тодорхой болно.

Тавдугаар асуулт: Бусад орны вакцин бүтээгчид ижил технологи ашиглаж байгаа юу?

-Зарим вакцин бүтээгчид "Спутник-V"-тай төстэй байдлаар хүний аденовирус эсэргүүцэгчийг идэвхжүүлэх зорилготой ажиллаж байна. Жишээлбэл, Жонсон, Жонсон компани Ад26 векторыг идэвхжүүлэх, БНХАУ-ын Кансино компани АД5 векторыг идэвхжүүлэх ажил хийж байна. Харин "Спутник-V" вакцин хоёуланг нь идэвхжүүлдгээрээ давуу талтай.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-08 202.126.88.198

Оросын агуу амжилт хүн төрөлхтөнийг дахин аварч байна. Энэ бүхнийг америк болон гар хөл нь бологч барууныхан үгүйсгэж элдэв худал балмад сурталчилгаа явуулсан ч зарим улс Орос улсаас ковидын эсрэг үр дүнтэй вакциныг авах захиалгаа өгсөөр байна. Манай улс америкийн заавраар ажилладаг ДЭМБ-н дарамтанд орохгүйгээр хойд хөршөөсөө эртхэн авах нь зүйтэй.

Avatar

Зочин 2020-09-08 202.9.41.1

Ашгүй дээ энэ өвчин намдаж дэлхийн хүмүүс эрүүл байгаасай орос улс чаджээ

Avatar

Зочин 2020-09-08 64.119.18.8

Энэ асуудалд бол хулхи үхэрүүдэд мөөрөхөөс өөр юм олдохгүй. Дэлхийн хэмжээний юм ярьж байна. Махаа яриад МАНдаа хулхидуулаад хуу

Avatar

Заагч 2020-09-08 103.26.195.27

Зочин нэрт харх вирус гамин хятадын үлдэцүүдээ худлаа бурахаа боль баас чинь гарч өмд чинь өмхийрлөө өмхий гамин данжаадын хон хаягдлуудаа.

Avatar

зочин 2020-09-08 182.160.33.37

с Путник-5

Avatar

WHO 2020-09-08 172.58.227.50

Tegvel yavaad Delhiin eruul mendiin baiguullaga zuvshuuruhguu baina

Avatar

Хотын уугуул иргэн 2020-09-08 122.201.21.26

Манай улс энэ вакциныг авахаар одооноос гэрээ хэлэцээр хийх хэрэгтэй. 70 жил бид Оросын вакцин тариулж өсөж хүн болсон улс үндстэн гэдгийг бүү март. Энэ шүүмжлээд байгаа хүмүүс өөрсдөө Орос вакцинаар хүн болсон байгаа. Орос вакцин хийлгээгүй бол хуж.аад төрсөн эсвэл харь гаригаас ирсэн ..

Avatar

зочин 2020-09-08 66.181.161.70

Худлаа ярих , хууран мэхлэх , хулгайлах гэдэг чинь Орос төрийн суурь зарчим шдэ .

Avatar

zochin 2020-09-08 103.229.121.173

Arai xudlaa yarixgui bailgui dee Orosuud yumyg xiij chaddag l uls ug ni

Avatar

Зочин 2020-09-08 103.136.254.8

Сочи 2014 өвлийн олимпийн тэмцээнд улсаа заавал 1-р байрт оруулах гэж засгаас зохион байгуулалттай тамирчиддаа сэргээш шахаад, тэр нь илэрч шившигээ дэлгэсэн дээ. Баримттай нотлогдоод байхад л Барууныхан манай тамирчидад сэргээш шахчихлаа ч гэх шиг мэдэн будилж энэ тэр.

Avatar

Зочин 2020-09-08 202.55.184.253

УГААСАА ЯМАР ТЭНЭГ НЬ ХУЛГАЙЛЧИХААД БИД ХУЛГАЙЛСАН ГЭХ ВЭ ДЭЭ. ХУЛГАЙЛААГҮЙ ГЭХ НЬ ТОДОРХОЙ. 8-Р САРЫН СҮҮЛЭЭР, ДАРАА НЬ 9-Р САРД БҮХ НИЙТИЙГ ВАКЦИНЖУУЛНА ГЭЭД БАЙСАН, ХУДЛАА БОЛОХ ШИВ. БААХАН ХУДЛАА ТОМ ТОМ БҮЛТЭРСЭН. ЭНЭ ТУРШИЛТ НЬ АМЖИЛТГҮЙ БОЛЖ, ВАКЦИНЫ ҮР ДҮН МУУ ГАРАХААС ПУТИН МАШ ИХ АЙЖ БАЙГАА. ТИЙМЭЭС ЯМАР Ч АРГААР ХАМААГҮЙ ВАКЦИНЫГ ЗААВАЛ ҮР ДҮНД ХҮРГЭХ ЧИН ХҮСЭЛТЭЙ БАЙГАА БАЙХ. ХУДЛАА ЗАРЛААД Ч ХАМААГҮЙ, СӨРӨГ НӨЛӨӨ ГАРВАЛ ТЭРИЙГ НЬ НУУН ДАРААД Ч ХАМААГҮЙ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж