Киприйн алтан паспорт эзэмшдэг 34 хүний нэрийг зарлалаа

Хуучирсан мэдээ: 2020.09.08-нд нийтлэгдсэн

Киприйн алтан паспорт эзэмшдэг 34 хүний нэрийг зарлалаа

Киприйн алтан паспорт эзэмшдэг 34 хүний нэрийг зарлалаа

Кипр улсын засгийн газраас мөрдлөг явуулж, тус улсын алтан паспортны наймаа, бизнестэй эрчимтэй тэмцэж байна. Авлига хээл хахуулийн өндөр эрсдэлтэй бүлэгт хамрагдсан, эсвэл бизнес эрхлэхэд нь улс орноос нь хориг арга хэмжээ авсан, мөн ял шийтгэл эдэлсэн олон бизнес эрхлэгч, гэмт хэрэгтэн гэр бүлийнхээ гишүүдийн хамтаар 2008-2012 онд Бүгд Найрамдах Кипр улсад хөрөнгө оруулалт хийн, тус улсын иргэншил авч байжээ. Үүнтэй холбогдуулан өнгөрөгч Ням гаригт орон нутгийн "Politis" сонин Кирп улсын алтан паспорт эзэмшдэг 34 хүний нэрийг ил болгосон байна.

Кипр улсад хөрөнгө оруулалт хийн, тус улсын иргэншил авах бүрэн боломжтой. Үүний тулд та Кипр улсад 2 сая еврогийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө худалдан авч, тус улсын Судалгаа хөгжлийн сан болон газар хөгжүүлэлтийн байгууллагад тус бүр 100 мянган еврогийн хандив өгөх шаардлагатай аж.

Тус сониноос ил болгосон жагсаалтад Внешэкономбанкны Тэргүүн дэд дарга Михаил Кузовлев, Вид компанийн үүсгэн байгуулагч Алексей Ушамирский, Чувашаас сонгогдож байсан экс сенатч Леонид Лебедев, дуучин Алсу Ян Абрамовын нөхөр, Тулагийн бизнесмен Антон Белобрагин, Газпромын Санхүү, эдийн засгийн албаны орлогч дарга Игорь Шаталов, Арети олон улсын группын Ерөнхийлөгч Игорь Макаров, ЕСН группын тэргүүн Григорий Березкин эхнэрийн хамтаар, Евраз компанийн ерөнхийлөгчид Александр Фролов, Еврофинанс Моснарбанкны тэргүүлэгчид байсан Александр Бондаренко эхнэрийн хамтаар, Владимир Столяренко охин, эхнэрийн хамтаар, Меркурий групп компанийн ерөнхийлөгч Игорь Касаев, бизнесмен Саша Персовский, өөд болсон банкир Владимир Коган, Газпромбанкны ТУЗ-ын зөвлөлийн орлогч дарга нар болох Алексей Матвеев, Александр Муранов зэрэг Оросын алдартай бизнесмен, захирлууд багтжээ.

Мөн Украины алдартай бизнесменүүд болох Игорь Коломойский эхнэр, охины хамтаар, Геннадий Боголюбов, Елена Гайдук нөхрийн хамтаар, Михайло Киперман эхнэрийн хамтаар, 2016 онд Оросын иргэншлээс татгалзаж, Украины иргэншил авсан Констанитин Григоришин нар энэхүү жагсаалтад багтжээ.

"Politis" сонинд мэдээлснээр энэхүү нэрсийн жагсаалтыг Бүгд Найрамдах Улсын Кипр улсын Ерөнхийлөгч Никос Анастасиадис "нууц" гэсэн гарчигтайгаар улс орнуудын төрийн тэргүүнүүдэд илгээсэн бөгөөд хожим нь устгасан аж. Энэхүү алтан паспорт эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг Никос Анастасиадис өнөөгийн улс орныхоо улс төрийн байдлыг ил болгон, эрх үүргийнхээ хүрээнд зарласан байна.

Энэхүү Киприйн алтан паспорт эзэмшигч нь Европын холбооны улсууд руу чөлөөтэй зорчиж, ажиллаж, банкны гүйлгээ хийхэд ямар ч саадгүй аж. Дээрх хүмүүсээс гадна Интерполоор эрэн сурвалжлагдаж буй Иранийн иргэн Малексабет Ебрахими, шантааж хийснийхээ төлөө Оросын шоронд ял эдэлж байсан Али Беглов, олон сая ам.долларын хахууль өгч байгаад баригдсан Вьетнамын бизнесмен Пам Нат Ву, залилангийн хэргээр шоронд ял эдэлж байсан Хятадын бизнесмен Цан Кегиан нар алтан паспорт эзэмшиж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
6
ЗөвЗөв
5
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж