Алексей Навальный ухаан оржээ

Хуучирсан мэдээ: 2020.09.08-нд нийтлэгдсэн

Алексей Навальный ухаан оржээ

Алексей Навальный ухаан оржээ

Оросын сөрөг хүчний улс төрч, Ерөнхийлөгч Путины засаг захиргааг шүүмжлэгч Алексей Навальныйн бие наймдугаар сарын 20-ны өдөр Сибириэс Москва руу буцах замд гэнэт муудаж, "ком"-д орсон байдалтай эмнэлэгт хүргэгдсэн билээ. Түүнийг удалгүй Герман руу шилжүүлэн, тус улсын “Charite” эмнэлэгт эмчилж байгаа юм.

Тэрбээр ухаан орж, хүмүүстэй харилцаж эхэлсэн тухай түүнийг эмчилж байгаа эмнэлгээс өчигдөр (2020.09.07)  мэдэгджээ. Ийнхүү биеийн байдал нь дээрдэж эхэлсэн тул амьсгалын аппаратыг нь салгасан байна.

Германы эмч мэргэжилтнүүд түүнийг Зөвлөлтийн үед бүтээсэн “Новичок”гэх мэдрэл саажуулах химийн бодисоор хордуулсныг тогтоосноо өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн бөгөөд ОХУ-аас үнэнийг шаардаж байгаа юм. ОХУ-аас уг мэдээлэл ямар ч баримт нотолгоогүйг мэдэгдээд, шинжилгээний дэлгэрэнгүй хариуг Оросын талд өгөхийг шаардсан билээ. Мөн ОХУ-ын эмч нар эхэндээ Навальныйг чихрийн шижингээс болоод "ком"-д орсон гэж дүгнэж байсан юм. Навальный наймдугаар сарын 20-ны өдөр өглөө нэг аяга цайнаас өөр юу ч идэж уугаагүй байсан нь анхаарал татаж буй юм.

Түүнчлэн Навальныйг хордуулсан гэх энэ хэрэгтэй холбогдуулан Оросоос Европт байгалийн хий нийлүүлэх “Умардын урсгал-2” хоолойн төсөлд хориг тавих шахалтыг барууны орнууд Германд үзүүлж эхэлжээ. Нийт 11 тэрбум ам.долларын өртгөөр босч буй уг төсөл нь 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа ба ирэх оноос эхлэн Оросоос Германд нийлүүлдэг байгалийн хийн хэмжээг хоёр дахин өсгөх зорилготой. Харин Навальныйн асуудалтай холбоотой хориг тавигдвал ОХУ-ын эрчим хүчний экспортод том цохилт болох юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж