Монголын банкны холбооноос өнөөдөр (2020.09.08) банкны салбарын эхний хагас жилийн үзүүлэлтүүдийг танилцууллаа. Хэвлэлийн хуралд тус холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар болон бусад холбогдох хүмүүс оролцов.
Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.АМАР:
-Банкны салбарт эдийн засаг удааширсантай холбоотойгоор банкны салбарын зээлийн эрэлт хязгаарлагдаж ирсэн. Монголбанкнаас хэрэглээний зээлд хязгаарлалт хийж, макро бодлогын арга хэмжээ авснаар оны эхэнд хэрэглээний зээл 17 орчим хувиар буурсан. Үүнтэй холбоотойгоор хадгаламжийн хүү түүхэн доод түвшиндээ хүрч, 11 хувь хүрсэн. Долларын хадгаламж оны эхнээс хойш 50 хувиар нэмэгдсэн. Энэ нь эдийн засгийг эрсдэлд оруулах сөрөг нөлөөтэй учраас үүний эсрэг Төв банкнаас банк хоорондын гүйлгээг доллараар хийхийг хориглох, ам.долларын хадгаламжийг даатгахыг хориглож, зөвхөн төгрөгийн хадгаламж даатгасан гэх мэт арга хэмжээ авч байна.
Өнгөрсөн хугацаанд эдийн засаг удааширсантай холбоотой чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдсэн. Тухайлбал, гурван зээл тутмын нэг нь чанаргүй зээл болсон. Оны эцэс, ирэх жилийн эхэнд чанаргүй зээл илүү их нэмэгдэх хандлагатай байна. Мөн зээлийн хүү бууруулах стратегийг УИХ-аас баталсан. Зээлийн хүүгийн стратегийн хүрээнд хэрэгжүүлэх 47 арга хэмжээний 38 буюу 80 орчим хувь нь макро эдийн засгийг тогтворжуулах, валютын ханшийг тогтвортой байлгах, валютын нөөц нэмэгдүүлэх зэрэг макро эдийн засгийн асуудлуудыг авч хэрэгжүүлж байж зээлийн хүү буурна гэдгийг улстөрчид олж харж, баталсан нь сайшаалтай. Түүнээс гадна чанаргүй зээлийг бүрдүүлж байгаа зээлүүдийн нэг нь шүүх дээр маргаан үүсвэл 4-10 жил хүртэл хугацаа зарцуулж, зардал өндөр гаргаж байгаа нь зээлийн хүүг нэмэгдүүлэх нөлөө үзүүлж байгаа юм. Үүнийг бууруулах чиглэлээр хууль эрх зүйн орчныг сайжруулж, өөрчлөхөөр тусгасан байна. Үүний дараа банкууд өөрсдийн зардлаа бууруулах чиглэлээр ажиллах шаардлагатай. Банкууд өөрсдийн зардлаа бууруулахын тулд Банкны холбоо банкуудтай хамтарч, бэлэн мөнгөний удирдлага, АТМ-ын дундын стандарт байгуулах зэрэг ажлууд хийхээр төлөвлөгдсөн.
“БАНКНЫ САЛБАРЫН ЭДИЙН ЗАСАГ ХОЁР УЛИРАЛД 9 ХУВИАР АГШСАН”
Мөн энэ үеэр цар тахлын үе дэх банкны салбарын орчны талаарх судалгааг танилцууллаа. Тодруулбал, 2020 оны эхний хагас жилийн байдлаар банкны салбарт ямар өөрчлөлтүүд орсон талаарх мэдээллийг хүргэж байна. 2020 оны эхний хагас жилийн байдлаар банкны салбарын актив 1 орчим хувиар буурсан, одоогоор 34,3 хувь байна. Активын бууралтын гол хүчин зүйл нь хэрэглээний зээл багассантай холбоотой. Цар тахалтай холбоотойгоор хүмүүсийн хэрэглээний бүтцэд өөрчлөлт гарч байна гэж харж болох юм байна. 2019 оны эхний хагас жилийн байдлаар валютын хадгаламжийн 20 хувийн ам.долларын хадгаламж эзэлж байсан бөгөөд 2020 онд 29 хувь болсон. Энэ нь саарал жагсаалтад орсноос хойш долларын ханш чангарч, экспортын орлого буурсантай холбоотойгоор ханшинд дарамт үүссэн байна.
Иргэдийн зээл цар тахалд мэдрэмтгий байсан бол байгууллагын зээл бууралттай, хадгаламж барьцаалсан зээл өсөлттэй байжээ. Өөрөөр хэлбэл, иргэд хадгаламж руугаа орж эхэлж байна гэсэн үг юм. Мөн цар тахалд хамгийн их өртсөн уул уурхай, тээврийн салбаруудын чанаргүй зээл цаашид ч өсөх хандлагатай байгаа аж. Өнгөрсөн хугацаанд Монголбанк мөнгөний зөөлөн бодлого явуулж, банкны зээл нэмэгдэж, зээлийн хүү түүхэн доод хэмжээндээ хүрсэн. Цар тахлын үеийн банкны салбарын эдийн засаг хоёр улирал дараалж 9 орчим хувиар агшсан. Энэ нь төсвийн болон гадаадын хөрөнгө оруулалт буурсантай холбоотой юм.
“ЦАР ТАХЛЫН ҮЕД ЗЭЭЛИЙГ ХҮҮГ 4 НЭГЖЭЭР БУУРУУЛАХ НЬ МАШ ЗОРИГТОЙ АМЛАЛТ”
Зээлийн хүү бууруулах стратегид ирэх дөрвөн жилд зээлийн хүүг дөрвөн нэгжээр бууруулна гэж тооцсон. Зээлийн хүү өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дөрвөн нэгжээр буурсан байдаг. Өнгөрсөн дөрвөн жил эдийн засаг өсөлттэй, экспортын орлого сайн, гадаад валютын нөөц нэмэгдэж, Засгийн газар өрийн бүтцээ өөрчилсөн зэрэг макро эдийн засгийн орчин маш таатай байсан нь дөрвөн нэгжээр буурахад нөлөөлсөн гэдгийг тодотгов. Гэхдээ цар тахалтай холбоотойгоор дэлхийн болон Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ гэдэг тодорхойгүй байхад яаж макро эдийн засгийг тогтвортой байлгаж, зээлийн хүүг дөрвөн нэгжээр буулгахаар тусгасан нь одоогийн нөхцөлд маш зоригтой амлалт гэдгийг Банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар онцолсон юм.
Ш.ЧИМЭГ
яйй 2020-09-08 66.181.168.157
хэдхэн доллар хадгалсан хүний мөнгийг дээрэмдэх хууль гаргахаа болиочээ олон саятан монголд байхгүй шүү дээ
Зочин 2020-09-08 103.229.123.129
ipotek hezee 4% boloh yum be?
jak 2020-09-08 27.122.12.232
zeeliin hvv hezee 4 huviar buursan yum be hudlaa shaagaad bh yum bank busuud chin sariin 3-3.5 bn hvv n
bat 2020-09-08 66.181.186.58
Одоо валютын хапгаламжаа аваад гудсан доороо хийгээд хэвтээд байхаас . Төгрөгийн ханш унах нь гарцаагүй боллоо. Банк долларын лимит тогтоохоос өмнө мөнгөө авцгаах болж дээ. Хүүкийн мөнгөний бодлого амжилт олох болтугай. монгол деполт боллоо
Зочин 2020-09-08 64.119.18.96
Хүрэлсүхийн далайлтаар явж банкны салбараа дампууруулж орхив, наад наад хүн чинь хурандаа л хүн, цагтаа хадгаламж банкийг яалаа, $ йн ханш сүүлиын 2 жил 20% чангарч , MNT мөн тэр хэмжээгээр суларч байхад зээлийн түүхэндээ 4 нэгж буурлаа, гэдэг чинь нэг л логикгүй бна шү., Энэ Улс аа деполт болгов,
Зочин 2020-09-08 103.246.37.142
ЭДИЙН ЗАСГАА 10 ХУВИАР АГШУУЛЖ, ТӨГРӨГИЙН ХАНШАА ТАСРАЛТГҮЙ СУЛРУУЛЖ, ХУВИЙН ХЭВШЛЭЭ АЛЖ БАЙГАА ҮЕД ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРЧ ХАРАГДАХ? ДЭЛХИЙД ХААНА Ч БАЙХГҮЙ ЛОГИК?
Buulga 2020-09-08 111.108.217.114
Odoo buulga , chuluut zah zeeliin gej baihkui medevuu. Odoo buulga
Зочин 2020-09-08 202.131.243.190
tuildaj bna ard tumen
Гадны банк оруулаа 2020-09-08 66.181.182.179
Ичээчээ гадны банк оруулаачээ дэлхийд гарч өрсөлдмөөр байга
Irgen 2020-09-08 202.126.88.216
Hiigdsen ajil bhgui baij ingej chalchihaa bolioo, olon yum yarilgui Hurliin dargiin sanaag demj, chadahgui bol gadnii bankuudiig oruulaad irvel buh zuil olon ulsiin jishgeer yavna l da
ИРГЭН 2020-09-08 202.21.127.168
Хөөе хэзээ тэгэж зээлийн хүү 4 хувиар буурсан юм бэ? Долоохдоо бас жаахан ичих нүүртэй бай за