"Тахлаар нас барсан иргэний ойрын хавьтлуудаас халдвар илрээгүй"

Хуучирсан мэдээ: 2020.09.08-нд нийтлэгдсэн

"Тахлаар нас барсан иргэний ойрын хавьтлуудаас халдвар илрээгүй"

"Тахлаар нас барсан иргэний ойрын хавьтлуудаас халдвар илрээгүй"

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгт тарваган тахлын хоёрдогч уушгины халдвараар эмчлүүлж байсан өвчтөн 38 настай иргэн Б өчигдөр (2020.09.07) нас барсан талаар мэдээлсэн билээ. 

Өнөөдөр (2020.09.08) талийгаачийн цогцсыг чандарлах ажил хийгдэх бөгөөд Зоонозын өвчин судлалын үндэсний (ЗӨСҮТ)-ийн багийнхан эцсийн халдваргүйжүүлэлт хийхээр Тосонцэнгэл сум руу очжээ.

Дашрамд дурдахад, талийгаачийн ойрын хавьтлын 25 хүнээс тарваган тахлын эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй аж. Дээрх иргэдийн сорьцод дахин дэлгэрэнгүй шинжилгээ хийлгэхээр өнөөдөр Улаанбаатар хотын ЗӨСҮТ рүү  сорьцуудыг явуулсан байна.

Тосонцэнгэл суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдлын онош батлагдсантай холбогдуулан хорио цээрийн дэглэмийг есдүгээр сарын 5-ны 00:00 цагаас есдүгээр сарын 11-ний 23:59 цаг хүртэл тогтоосон. Сумын төвийн худалдаа үйлчилгээний байгууллагууд, бөөний төв, рестораны цагийн хуваарийг хорио цээрийн дэглэмийн хугацаанд 10-18 цаг хүртэл ажиллуулж, архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглоод байгаа юм.

Мөн сургууль, цэцэрлэг, МСҮТ-ийн үйл ажиллагааг есдүгээр сарын 7-ны өдрөөс есдүгээр сарын 11-ний өдрийг дуустал зогсоож, тоглоомын талбай, олон нийтийн газруудад иргэдийг олноор бөөгнөрүүлэхгүй байх, сумаас гарах, орох хөдөлгөөнийг есдүгээр сарын 11-ний өдөр хүртэл хязгаарласан дэглэм хэвээр үргэлжилж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж