Ковидоос үл хамааран Токиогийн олимпийг зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2020.09.08-нд нийтлэгдсэн

Ковидоос үл хамааран Токиогийн олимпийг зохион байгуулна

Ковидоос үл хамааран Токиогийн олимпийг зохион байгуулна

Олон улсын олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Жон Коутс өчигдөр (2020.09.07) Францын AFP агентлагт өгсөн ярилцлагадаа олимпийн наадам төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдана гэжээ. Тэрбээр “Токиогийн олимп ковидтой, ковидгүй ирэх жил зохион байгуулагдана. Ирэх оны долдугаар сарын 23-нд олимпийн наадам албан ёсоор эхэлнэ. 2021 оны Токиогийн олимпийн наадам бол Covid-19-ийг ялсан наадам байх болно. Хонгилын үзүүрт гэрэл асч байна” хэмээжээ.

Өнгөрөгч долдугаар сард Токио-2020 олимпийн наадмын зохион байгуулах хорооны Удирдах зөвлөлийн дарга Мүто Тоширо Токиогийн олимпийг цар тахлын улмаас тодорхой тооны хүмүүс л цэнгэлдэхэд нэвтрэн үзэж болзошгүй хэмээн ярьж байсан юм. Мөн тэрбээр “Хэрэв вакцин бэлэн болвол сайн л байна. Вакцингүй бол олимпийн наадам зохион байгуулахгүй гэсэн үг биш шүү. Энэ бол урьдчилсан нөхцөл байдал биш” хэмээжээ.

Токио-2020 олимпийн наадмын зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Мори Ёширо 2021 онд олимпийг зохион байгуулж чадахгүй бол дахин хойшлуулахгүй шууд цуцлана гэж мэдэгдсэн.

Дэлхийн 200 гаруй улс орны 11 мянга гаруй баг тамирчин Токиогийн олимпийн наадамд оролцох урьдчилсан тооцоолол гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж