Хаалттай системийн PCR авах гэж байна VS авахгүй | News.MN

Хаалттай системийн PCR авах гэж байна VS авахгүй

VS

Хаалттай системийн PCR авах гэж байна VS авахгүй

XX зуунд биологийн шинжлэх ухаан, өвчний оношилгоо, сэргийлэлтэд хийсэн хамгийн том ололтын нэг нь PCR (Polymerase Chain Reaction). PCR төхөөрөмжийн тусламжтайгаар илэрдэггүй нян, вирусийн гаралтай халдварыг молекул биологийн төвшинд илрүүлж оношлох боломжтой болсон юм.

Д.Нямбаяр
Хүний их эмч, иммунологич /дархлаа судлаач/, ХБНГУ-ын "Транслатум" анагаах ухааны эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судалгааны багийн ахлагч, АШУҮИС-ийн зочин профессор, зѳвлѳх, анагаах ухааны доктор

XX зуунд биологийн шинжлэх ухаан, өвчний оношилгоо, сэргийлэлтэд хийсэн хамгийн том ололтын нэг нь PCR (Polymerase Chain Reaction). PCR төхөөрөмжийн тусламжтайгаар илэрдэггүй нян, вирусийн гаралтай халдварыг молекул биологийн төвшинд илрүүлж оношлох боломжтой болсон юм.

Энэ оношлуур нээлттэй, хаалттай гэсэн хоёр төрлийн системтэй байдаг. Хаалттай нь зөвхөн өөрийн үйлдвэрлэсэн компанийн оношлуурыг уншдаг, урсгал засвар өндөртэй зэрэг олон сул талтай байдаг аж. Харин нээлттэй системтэй төхөөрөмж нь ямар ч оношлуурыг унших боломжтой. Гэтэл “Хаалттай системийн PCR төхөөрөмжийг өндөр үнээр авах гэж байна гэх мэдээллийг хүний их эмч, иммунологич /дархлаа судлаач/, ХБНГУ-ын "Транслатум" анагаах ухааны эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судалгааны багийн ахлагч, АШУҮИС-ийн зочин профессор, зѳвлѳх, анагаах ухааны доктор Д.Нямбаяр өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлээд буй. Энэ талаар албаны хүнээс тодрууллаа.

Д.Нямбаяр доктор өөрийн фэйсбүүк хуудастаа “Татвар төлөгчдийн зургаан тэрбум төгрөгөөр авах гээд байгаа урсгал зардал маш өндөртэй, зөвхөн үйлдвэрлэгч компанийн оношлуураа л уншдаг хаалттай системийн PCR төхөөрөмж худалдан авч бас нэг үхмэл хөрөнгө болгохын оронд тэр мөнгөөрөө нээлттэй системийн PCR төхөөрөмж багаар бодоход 30 ширхэгийг авбал ядахдаа Монгол Улсад жинхэнэ үлдэцтэй хөрөнгө оруулалт болно.

Нээлттэй системийн 30 ширхэг PCR төхөөрөмжөөр хоногтоо багаар бодоход 15 мянган хүнд шинжилгээ хийх боломжтой. Бас дан ганц "Covid-19" бус, бусад төрлийн өвчин үүсгэгчийг оношлоход хэрэглээд явах боломжтой болно. Улсын хэмжээнд хамгийн багаар бодоход хоногтоо 15 мянган хүнд шинжилгээ хийх хүчин чадалтай болчихвол манай улс "Covid-19"-өөс айгаад байх шаардлагагүй болно, эдийн засгаа сэргээж болно, хүүхдээ сургууль цэцэрлэгт нь урьдын адил явуулж болно, гадаадад гацсан иргэдээ авчирч болно, хилээ нээж, гадаад ертөнцтэй чөлөөтэй харьцах үүд хаалгыг нээнэ” гэж мэдэгдээд буй.

Мөн тэрбээр монгол эрдэмтэдтэй хамтран оношлуур бүтээгээд байгаа билээ. Тухайн оношлуурыг ямар системийн PCR дээр ашиглах, оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлэхэд ямар асуудал тулгамдсаныг тодруулахад “Манай оношлуурыг хэрэглээнд оруулах асуудал гацчихаад байна. Оношлуурын талаарх мэдээлэл нууцын зэрэгт орчихсон. Тэр хооронд нь зургаан тэрбумаар оношлуур аппарат авах болж байх шиг байна. Манай улсад байгаа бүх тоног төхөөрөмж дээр ажиллах чадвартай оношлуурыг бид хийж хөндлөнгийн баталгаажилтаа хийсэн” гэлээ.

А.Баярзаяа
ЭМЯ-ны Эм, үйлдвэрлэл, технологийн газрын лабораторийн асуудал хариуцсан мэргэжилтэн

“ОГТ АШИГЛАХГҮЙ БАЙГАА PCR ТӨХӨӨРӨМЖ БАЙХГҮЙ”

Монгол Улсад нээлттэй PCR төхөөрөмж хэчнээн байдаг, хаалттай системийн төхөөрөмж авах гэж байгаа эсэх, PCR төхөөрөмжийг нэмэгдүүлэх, лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд ямар ажил хийж буй талаар ЭМЯ-ны Эм, үйлдвэрлэл, технологийн газрын лабораторийн асуудал хариуцсан мэргэжилтэн А.Баярзаяагаас тодрууллаа.


-Монгол Улсад нийт хэчнээн PCR төхөөрөмж байдаг вэ. Үүнээс хэдийг нь "Covid-19"-ийг оношлоход ашиглаж байна вэ?

-Монгол Улсад PCR-ын 40 гаруй төхөөрөмж бий. Үүнд улсын болон хувийн  лабораторийнх багтаж байна. Эндээс "Covid-19"-ийг оношлоход ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Нян судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Ховд, Орхон, Дархан, Дорнод аймгийн нийт долоон PCR төхөөрөмжийг ашиглаж байна.

-Одоо ашиглаж байгаа төхөөрөмж нь нээлттэй системийнх үү, хаалттай системийнх үү?

-Бараг тал хувь нь хаалттай системийнх. Харин "Covid-19"-ийг оношлоход ашиглаж байгаа төхөөрөмж нь бүгд нээлттэй системийнх. Ихэнх нь АНУ, Японд үйлдвэрлэгдсэн төхөөрөмжүүд.

-Цаашид PCR-ийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд ямар ажил хийж байна вэ?

-Бид "Covid-19"-ийн шинжилгээг одоохондоо долоон лабораторид л хийж байгаа. Цөөн байгаа нь учиртай, халдвар хамгааллын тусгай дэглэм сайн баримтлах, мэргэжилтнүүдээ сайн бэлтгэсэн байх гэсэн шаардлага тавигддаг юм. Одоо томуугийн улирал эхэлж байгаа, "Covid-19"-ийн хоёр дахь давлагаа эхлэх гэж байна. Тиймээс бэлэн байдлыг хангах үүднээс Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн эх хүүхдийн Эрүүл мэндийн төв болон Эх, хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвд PCR лаборатори байгуулахаар ажиллаж байна.

-Шинээр авах PCR төхөөрөмжийг тус бүрийг нь хэдэн төгрөгөөр авч байгаа вэ?

-Үнэ ханшийг нь сайн мэдэхгүй байна. Учир нь, дээр дурьдсан дөрвөн лаборатори байгуулах ажлыг НҮБ-ын Хүн амын сан зохион байгуулж, “Рио Тинто” компани санхүүжүүлж байгаа. Эдгээр лабораторийг байгуулахад шаардлагатай урьдчилсан судалгаа, үнэлгээ хийгдсэн. Одоо аль лабораторид ямар төхөөрөмж бэлэн байна, харин ямар төхөөрөмж авах шаардлагатай байгаа талаар ярилцаж байна.

-Нээлттэй төхөөрөмж авах уу, хаалттай төхөөрөмж авах уу?

-Бид PCR-ын нээлттэй төхөөрөмж авах хүсэлтэй байна. Учир нь, хаалттай системийн төхөөрөмжид зөвхөн тухайн үйлдвэрийн оношлуур л таардаг, бусад үйлдвэрлэгчийн оношлуур таардаггүй.

-"Covid-19"-тэй холбоотойгоор PCR төхөөрөмжөөс өөр зүйлд тухайлбал, оношлуурт хэчнээн төгрөг зарцулаад байна вэ. Оношлуур болон аппаратат зээл авч их мөнгө, 3-6 тэрбум төгрөг зарцуулах гээд байна гэсэн мэдээлэл байна?

-Одоо нөөцөд 15 мянган оношлуур байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Глобал сангаар дамжуулан захиалсан оншлуур ирж яваа. Оношлуур тасрах асуудал үүсэхгүй. Он гарснаас хойш манайх 600 сая төгрөгийн оношлуур авсан. Одоогоор бид 60 мянга гаруй шинжилгээ хийгээд байна. Ихэнх оношлуур гадаад улс орны хандив, тусламжаар орж ирсэн. Төсвөөс тийм их мөнгө оношлуурт зарцуулах гэж байна гэдэг нь худал мэдээлэл.

-Монгол эрдэмтдийн бүтээсэн оношлуурыг ашиглахад ямар асуудал үүсч байна вэ? 

-Монгол эрдэмтэд оношлуур бүтээх шатандаа явж байна. Эхний туршилтуудаа хийсэн гэсэн. Гэхдээ оношлуурыг ашиглалтад оруулахын тулд технологийн тодорхой шалгуурыг хангасан гэрчилгээ, зөвшөөрөл авсан байх ёстой. Бүх зүйлийг зохих журмын дагуу хийгээд зөвшөөрлөө авсан тохиолдолд бид өөрийн орны эрдэмтдийн бүтээсэн оношлуур хэрэглэхийг зорилгүй яах вэ.

-Шинээр дөрвөн газар PCR төхөөрөмжид тулгуурласан лаборатори байгуулснаар өдөрт хэчнээн хүнд шинжилгээ хийх боломжтой болох вэ?

-Нэг лабораторид 1000 гаруй хүнд шинжилгээ хийнэ гэж тооцвол одоо хийж байгаа шинжилгээн дээр нэмэгдээд хоногт 4000-5000 хүний шинжилгээ хийх боломжтой болно гэж үзэж байна.

-Монголд байгаа PCR төхөөрөмжийн тал хувь нь хаалттай системийнх гэж хэлсэн. Үүний хэдэн хувийг ашиглахгүй байгаа вэ?

-Огт ашиглахгүй байгаа хаалттай системтэй төхөөрөмж Монголд байхгүй. Инхэнх нь гаднын хандив, тусламжаар орж ирсэн. Эдгээр төхөөрөмжийг ихэнхдээ БЗХӨ, В, С вирус тоолох, сүрьеэ илрүүлэх зэрэгт ашиглаж байна.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-09-08 165.225.110.75

Д. Нямбаярынхаа зөвлөлгөөг дагая. Эрдэмтэй хүнийхээ зөвлөлгөөг дагах нь зүй ёсны хэрэг.

Avatar

Зочин 2020-09-08 66.181.161.109

Байгаа байдлаа мэдээд л ярьсан байна. Юуг яаж ямар өнцгөөс харах өөр өөр ккк

Avatar

Зочин 2020-09-08 124.158.119.35

Яамны мангар эмэгтэй чинь мэдээлэл муутай гар вэ яасан? Азийн хөгжлийн банкны төслийн шугамаар авах гэж байгаа. Мөнхтайван гэж төслийн зохицуулагч нь байгаа, сэтгүүлч гуай та түүнээс очиж асуугаач

Avatar

Иргэн 2020-09-08 202.179.27.155

Ихэнх нь ханлив тусламжаар ирсэн. Гэхдээ хаалттай төхөөрөмжийн оношлуур юм байна. Тэгэхээр тэрүүнд тааруулах гээд оношлуур нь үнэтэй байдаг бх нь. Ингээд л улсын хөрөнгө үрэн таран хийдэг хэлбэр бх. Зөв алсын хараатай улс эх орон хүн ардаа бодсон ажил хийж болдоггүйн бхдаа. Жишээ:Сургуульд аймаар том секундэд хэдэн хувьч гэнүү хэвлэдэг принтер өгөв. Төд удалгүй хор нь дуусах, эвдэрчихээр нь засуулах гэсэн өндөр үнэтэй байж билээ. Тэгээд л нэг булан эзлээд хэдэн жил болоод акталсан бх. Хандив ийм

Avatar

Хх 2020-09-08 202.9.46.187

Хандивын оношлуурууд нээлттэй систем буюу бүх төрлийн машинд тохирдог оношлуур байгаа шүү

Avatar

Зараа 2020-09-08 182.160.33.86

Буянт сетунари гэх герман угшилтай зүрхний эхотой эмнэлэг байсан. Немцүүдтэй манай томчуулын хэн холбоо сүлбээтэй вэ гээд хайвал эзэн нь тодрохнээ тэгвэл

Avatar

Зочин 2020-09-08 202.9.40.113

Нямбаяр доктор “Сетунари “ гэдэг компани нийлүүлэх гэж байгаа гэж жиргэсэн байсан. Монгол улсын бүх эмнэлгүүд дээр хувийн лаборатортой, СХД ийн нэгдсэн эмнэлгийг хүртэл барьдаг , монголын эрүүл мэндийн салбарыг бүхэлд нь базчихсан нэг компани байнаа.????

Avatar

Дарь 2020-09-08 192.82.74.144

Нямбаярын оношлуурыг Монголд туршаад үзээч. Шинэ юманд хаанаас зөвшөөрөл авах гээд байгаа юм бэ? Оношлуур битгий хэл вакциныг маш богино хугацаанд бүртгээд нэвтрүүлж байна. Оношлуур хийгээд хэдэн сар болоод байх шиг байна даа. хэрэв, үнэ нь гаднын оношлуураас үнэхээр бага байгаа бол хурдхан хэрэглээд үзмээр юм.

Avatar

zochin 2020-09-08 202.131.251.130

koronabiznes Mongold id tsetseglej baina daa.

Avatar

Зочин 2020-09-08 103.57.94.237

хахуульчид хулгайч нараа ядаж өвчин зовлонгоор ашиг олохоо больчих

Avatar

Зараа 2020-09-08 182.160.33.86

Хэн хаанаас хэний захиалгаар авах гээд байна аа, шууд хэлчихээч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж