Шүүх: Н.Номтойбаярын ялыг хэвээр үлдээлээ

Хуучирсан мэдээ: 2020.09.08-нд нийтлэгдсэн

Шүүх: Н.Номтойбаярын ялыг хэвээр үлдээлээ

Шүүх: Н.Номтойбаярын ялыг хэвээр үлдээлээ

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэр гаргалаа. Тодруулбал, Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 3 дахь заалтад өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хэргийг сануулахад, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг мөрдөн байцаалтад саад учруулж, мөрдөгчийг дарамталсан гэх баримтад үндэслэн шүүхээс саатуулах шийдвэр гаргасан билээ. Улмаар шүүхээс түүнийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр шүүж, 5.5 жилийн хорих ял оноосон юм. 


Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан үргэлжилж буй бөгөөд шүүх бүхэлдэхүүн зөвлөлдөж байна.

ШҮҮГДЭГЧ НАРЫН ӨМГӨӨЛӨГЧ ГОМДЛОО ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

НЭМЭЛТ: 12:45 ЦАГ

Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан үргэлжилж байна. Яг одоо давж заалдах гомдол гаргасан шүүгдэгч нарын өмгөөлөгч гомдлоо танилцуулж байна.

Н.НОМТОЙБАЯР ШҮҮХ ХУРАЛД ЦАХИМААР ОРОЛЦОЖ БАЙНА

НЭМЭЛТ: 09:40 ЦАГ

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ. Тус шүүх хуралд Н.Номтойбаяр цахимаар оролцож буй юм. 

Н.НОМТОЙБАЯР НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛ БОЛНО

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг тавдугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Урьдчилан хорих 461-р ангид саатуулах шийдвэр гарсанН.Номтойбаярыг мөрдөн байцаалтад саад учруулж, мөрдөгчийг дарамталсан гэх баримтад үндэслэн шүүхээс саатуулах шийдвэр гаргасан билээ. Улмаар шүүхээс түүнийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр шүүж, 5.5 жилийн хорих ял оноосон юм. 

Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр /2020.09.08/ 09:00 цагт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд товлогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй” гэж зааснаар хэргийн оролцогч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу нэр бүхий шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд наймдугаар сарын 19-ний өдөр хүргүүлсэн байна. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж