Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгт тарваган тахлын хоёрдогч уушгины халдвараар эмчлүүлж байсан өвчтөн өчигдөр (2020.09.07) нас баржээ. Өвчтөний биеийн байдал хүндэрч, сумын Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарлагдан эмчлүүлж байв.
Орон нутгийн эмч нарын мэдээлж буйгаар, өвчтөнд байнгын амьсгал, зүрх судас дэмжих эмчилгээ хийж, амьсгалын аппараттай байсаар таалал төгсчээ.
Тус аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга Г.Дашдаваагийн мэдээлснээр, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/161-р тушаалын дагуу ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй юм байна. Талийгаачийн ойрын нэгдүгээр хавьтлын иргэдээс тарваган тахлын эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй аж. Мөн тус сумын нутаг дэвсгэрт хорио цээрийн дэглэм хэвээр үргэлжилж буй юм.
Тарваган тахал нь нийтийг хамарсан өвчлөл үүсгэдэг учир олон улсын хөл хориот, байгалийн голомтот, гоц аюулт халдварт өвчний ангилалд багтдаг. Иймд иргэн танд тарвага агнахгүй, идэхгүй, худалдахгүй байхыг холбогдох албанаас уриалж, тарваган тахал өвчнөөс хамтдаа сэргийлье хэмээн мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.
Б.ЖАРГАЛ
Зочин 2020-09-08 202.126.88.44
Анхааруулж сануулж хэлээд байхад, хаширдаггүй үхрүүд
зочин 2020-09-08 202.179.26.163
хар нүхний харх идэхгүй бол турж үхэх гээд байдгиймуу хаашааийн,үхсэн муу оркууд
Зочин 2020-09-08 103.26.194.177
Хавьтаад бх да яадын, нэгмөр шаалцсан гэчээч
УГААДАС УУЖ УГААРААР АМЬДРАГСАД 2020-09-08 77.73.66.109
НИЙСЛЭЛ ХОТЫН ИРГЭД БИД УГААДАС УУЖ УГААРААР АМЬДРАГСАД БОЛЖЭЭ ОДОО БИД ӨӨРЧЛӨЛТ ХИЙНЭ