Сангийн сайдад дайсан эдийн засагчдын зөвлөмж | News.MN

Сангийн сайдад дайсан эдийн засагчдын зөвлөмж

Сангийн сайдад дайсан эдийн засагчдын зөвлөмж

Сангийн сайдад дайсан эдийн засагчдын зөвлөмж

Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2020 оны эхний зургаан сарын байдлаар 4,358.7 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн хэмжээнээс 1,212.2 тэрбум төгрөгөөр буурсан. Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын улмаас ийнхүү эдийн засгийн өсөлт саарч, улмаар оны эцэст төсвийн орлого буурах нөхцөл байдал үүссэн тул УИХ-ын намрын ээлжит бус чуулганаар 2020 оны төсвийн тодотголыг хийсэн билээ.

Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 10.9 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 1,023.5 тэрбум төгрөгөөр давж, нэгдсэн төсвийн зарлага 11.7 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь төлөвлөснөөс 444.8 тэрбум төгрөгөөр дутуу гарсан байна.

Энэ жилийн төсвийн алдагдал Монгол Улсын зээлжих зэрэглэлд нөлөөлөх нь тодорхой. Төсвийн алдагдал эргээд хувийн хэвшилдээ дарамт бий болгож байгааг ч эдийн засагчид хэлж байна. Хувийн хэвшлийн хэчнээн сайн компани байлаа ч гэсэн гаднаас зээлийн эх үүсвэр татахад улсынхаа зээлжих зэрэглэлээр  таазлагдаж байгаа билээ.

Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 30,8 тэрбум ам.доллар болж, өмнөх улирлаас 300 сая ам.доллароор нэмэгджээ. Түүнчлэн 2021-2024 онд нийтдээ 2.9 тэрбум ам.долларын өр төлөх учиртай. Ирэх онуудад төлөгдөх томоохон дүнтэй зээлийн төлбөрүүдээс шалтгаалан гадаад валютын нөөц, санхүүгийн дарамт нэмэгдэх бодит эрсдэлд хүрээд байна.

Тиймээс ирэх оны төсвийг чамбай боловсруулах хариуцлагатай үүрэг Сангийн сайдад оногдож байна. Төсвийн тухай хуульд зааснаар жил бүрийн аравдугаар сарын 1-ний дотор ирэх оны төсвийн төслийг Засгийн газар УИХ-д өргөн барих учиртай.

Эдийн засаг хүндрэлтэй байгаа учраас бүсээ чангалсан төсөв батлах шаардлагатай гэж эдийн засагчид үзэж байна. 2021 оны төсвийг боловсруулахдаа 2020 оны төсвийн тодотгол дээр гаргасан алдаагаа давтахгүй, орлогоо хэт өөдрөгөөр бус бодитоор харах, мөн хөрөнгө оруулалт, зардлаа зөв эрэмбэлэх шаардлагатайг эдийн засагчид зөвлөж байна. Ингээд тэдний байр суурийг хүргэе.

ЭДИЙН ЗАСАГЧ Ч.ОТГОЧУЛУУ: ЗАСГИЙН ГАЗАР БОНД ГАРГАХ НЬ ХУВИЙН ХЭВШЛИЙГ ЗАХ ЗЭЭЛЭЭС ШАХАЖ ГАРГАНА ГЭЖ ЭДИЙН ЗАСАГЧИД ҮЗДЭГ

-2021 онд гадаадын өндөр хүүтэй бондуудыг төлж эхэлнэ. Тийм учраас төсөвт ачаалал багатайгаар яаж төлөх вэ гэдгийг нэлээд анхаарах хэрэгтэй. Ирэх онд ажилгүйдэл өсч, ядуурал мөн нэмэгдэх байх. Төсвийн хөрөнгө оруулалтын зардлуудыг ач холбогдлоор нь эрэмбэлэх шаардлагатай. Нэгдүгээрт, эрүүл мэндийн асуудал чухлаар тавигдах нь тодорхой. Дараагийн анхаарах чухал асуудал нь ажлын байр. Одоо төсвийн алдагдал өндөр, төсвийн хөрөнгө оруулалтуудыг ихэвчлэн гишүүд тойрогтоо татдаг, эсвэл гишүүдийн сонгуульд ажилласан компаниудад зарцуулагдаж байна. Өөрөөр хэлбэл, мэдээлэлд ойр, эрх мэдэлтнүүдтэй ойр байдаг буюу улс төртэй холбогдчихсон бизнесийнхэн Цар тахлыг далимдуулж илүү их санхүүжилт төсвөөс авах боломжтой болж байна.

Гэтэл нөгөө хэсэг буюу улс төртэй огт холбогддоггүй бизнес эрхлэгчдийн нөхцөл байдал улам хүндэрсээр байгаа юм. Ирэх онд төсвийн алдагдлыг бага байлгаасай л гэж хүсч байна. Одоо төсвийн алдагдал 5 их наяд хүрчихлээ. Төсвийн алдагдлыг нөхөхийн тулд нэг бол гаднаас зээл авах, эсвэл Засгийн газар бонд гаргана. Засгийн газар бонд гаргаснаар хувийн хэвшлийг зах зээлээс шахаж гаргана гэж эдийн засагчид үздэг. ЖДҮ эрхэлдэг төсвийн бодлогын жинхэнэ эзэн нь байх ёстой хүмүүст очихгүй,  2020 оны сонгуульд зориулсан шиг сумдад шаардлагагүй бүтээн байгуулалт ихээр хийж байна. Энэ төрлийн зардал үргэлжлэхгүй байгаасай гэж найдаж байна. Гэхдээ боломжгүй байх. Яагаад гэвэл төсөвт улс төрийн нөлөө их ордог.

Бусад орнуудын хувьд төсвийн бодлого хяналтыг бие даасан хөндлөнгийн байгууллага хийдэг. Германд гэхэд хуульчилчихсан, Эдийн засгийн зөвлөл гэдэг байгууллага төсвийн хяналт, тайланг албан ёсоор хийдэг байх жишээний. Манайхны ярих дуртай Чех, Норвеги зэрэг уул уурхайн салбар нь өндөр хөгжсөн орнуудад төсвийн төсөөллийг бие даасан, улс төрөөс хараат бус тусдаа зөвлөл хийдэг. Урт хугацаандаа бид ийм тогтолцоо руу орох шаардлагатай.

Өнөөдөр бол манайд төсвийн бодлого нэг хүнээр хийгдэж, нэг хүнээр хэрэгждэг, мөн нэг хүнээр хянагддаг, нэг хүн өөрөө тайлагнаад байгаагаас ялгаагүй болчихсон. Тэр хүн төсвийн бодлогыг дураараа өөрчилж болно.

Уг нь Төсвийн тухай хуулиудад төсвийн алдагдал ДНБ-ий хоёр хувиас хэтрэхгүй гэдэг боловч сая цар тахлаар далимдуулж хуулиа өөрчиллөө. Ямар ч нөхцөлд төсвийн сахилга бат, дүрмийг сахиулдаг тогтолцоонд шилжихийн тулд бие даасан, хараат бус зөвлөл байгуулах ёстой. Сая төсвийн тодотголоор зарлагаа танаж, татвар төлөгчдийн ачааллыг бууруулах болов уу гэсэн хүлээлт байсан боловч эсрэгээр нь төсвийн алдагдлыг өсгөчихлөө. Энэ нь эргээд инфляц өсгөж, төгрөгийн ханшийг сулруулах эрсдэлтэй. Төгрөгийн ханш суларснаар шатахуун, эм тариа зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Төсвийн алдагдлыг Засгийн газрын бондоор санхүүжүүлснээр банкуудад байгаа эх үүсвэр буюу зээл олгох боломжтой мөнгө Засгийн газарт очно гэсэн үг. Ингэснээр ажлын байр бий болгодог хувийн хэвшлүүдэд очих зээл хумигдана. Үндсэндээ төсвийн тодотголоор төсвийн бодлогын эцсийн эзэн болсон хувийн хэвшил, ард түмэнд ашиггүй байдлаар туслаа. Мөн л орон нутгийн сонгуулийг угтсан улстөржсөн төсвийн тодотгол боллоо гэж хувьдаа дүгнэж байна.

ЭДИЙН ЗАСАГЧ Б.ДӨЛГӨӨН: ТӨСВИЙН МӨНГИЙГ НААДАМ, ЦАГААН САРААР НЭГ УДАА АШИГЛАХ БАГИЙН ТӨВ БАРИХАД ЗАРЦУУЛЖ БАЙНА 

-2020 оны төсвийг боловсруулахдаа 2021 онд эдийн засгийг 7 хувьтай өснө гэж таамагласан. Ингэж өөдрөгөөр таамагласан учраас энэ жилийн төсвийн алдагдлыг 9.9%-д хүргэж, гадаад өр зээлийн хэмжээг ихээр нэмэгдүүлсэн. Гэтэл бид 2021 он байтугай 2020 оны эцэст юу болохыг нарийвчилж мэдэж чадахгүй байна. Олон улсын байгууллагууд өөрсдийн тооцоог 3 сар тутамд шинэчлээд ирлээ. Ирэх гурван сарын хугацаанд коронавирусийн халдварын хоёр дахь давлагаа олон улсад гарвал яах вэ, Хятадын эдийн засаг унавал, мөн уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурвал яах вэ гэх мэтээр бүхнийг тооцоолоход туйлын хүнд байна. Тиймээс ч Монголын эдийн засгийг V хэлбэрийн сэргэлтээр төсөөлж огт боломгүй санагдана. Хэрэвзээ ийм өндөр эрсдэлүүдийг авч үзсэн бол 2020 оны төсвийг ийм өндөр алдагдалтай оруулж ирэхгүй байсан болов уу. Одоо тэгээд орлого бүрдэхгүй бол төсвийн алдагдал 9.9%-с хэтрэх магадлалтай.

Хэрэв үнэхээр ийм өндөр төсвийн алдагдалтай батлаад өр зээлээ нэмэе гэж байгаа бол Монгол улсад хамгийн шаардлагатай төсөл хөтөлбөр рүү хөрөнгө оруулалтаа хиймээр байна. Тэр нь юу вэ гэвэл Улаанбаатар хотын замын түгжрээ, цахилгаан, дулааны асуудлыг шийдэх хөрөнгө оруулалтууд юм. Монгол улсын хоёр хүний нэг нь өнөөдөр Улаанбаатар хотод замын түгжээнд хэдэн цагийг зарж байна, бас цахилгааны эх үүсвэр гэж бид хэдэн арван жил ярьж байна, хийсэн цахилгаан станц байгаа юм уу. Үр дүнд нь бид 200, 300 сая ам.доллараар цахилгаан импортлож, гадаадаас өвөлдөө цэвэр хараат улс болчихоод сууж байна. Цахилгаан дулаан, эдгээрийн түгээлтийн дэд бүтцийн асуудлыг шийдэхгүйгээр бид Улаанбаатар хотыг утаанаас салгана гэж худлаа. Энэ бүх дэд бүтэц чинь эргээд бизнесийн орчныг сайжруулахад тулгарч байгаа бэрхшээлүүд мөн. Энэ төрлийн хөрөнгө оруулалт огт тусгагдсангүй. Гэтэл ач холбогдол тун бага сумын төв рүү зам тавьж, хөшөө барихад төсвийн мөнгийг зарцуулж байна. Мөн наадам, цагаан сараар нэг удаа ашиглах багийн төвүүд барьж байна. Ийм л дүр зураглалаар төсвийн тодотголыг хийлээ. Үүнийгээ анхаарахгүй бол 2021 онд дэлхий сэргэлээ ч нөхцөл байдал хүнд л тусаж, улмаар эдийн засаг доторх төрийн эзлэх хувь нэмэгдэж, хувийн хэвшлийн эзлэх хувь нь улам багасахаар байна.

ЭДИЙН ЗАСАГЧ Ж.ДЭЛГЭРСАЙХАН: ИРЭХ ОНЫ ТӨСӨВТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛАА БАГА ТАВИХ ШААРДЛАГАТАЙ

-2021 онд эдийн засгийн нөхцөл байдлаа зөв таамаглах хэрэгтэй. Юуны түрүүнд орлогоо зөв тодорхойлж, хэт өөдрөгөөр төсөөлөхгүй байх нь зөв. Ингэснээр тухайн орлогодоо тааруулж зарлагаа тооцоолж, ялангуяа хөрөнгө оруулалтын зардлаа багаар тавих шаардлагатай. Монгол Улсын эдийн засагт нэмэр болохуйц ач холбогдол өндөртэй төсөлд хөрөнгө оруулах нь зүйтэй болов уу.

Ирэх оны эдийн засгийн нөхцөл байдал эргэлзээтэй байгаа энэ үед  аль болох эрсдэлээс зайлсхийх чиглэл баримталж, ирэх оны төсвийг батлах шаардлагатай.

Төсвийн зөв хуваарилалтыг шалгах гол үзүүлэлт нь тухайн төсөв нийгэм, эдийн засагт  хамгийн эерэг үр дүнг авчирсан байх ёстой. Бизнесийн орчныг дэмжих сайн дэд бүтэц, эрчим хүч, төмөр зам, тээврийн гол замууд барихад  төсвийн хөрөнгө оруулалтыг зарцуулаасай гэж хувийн хэвшлийнхэн хүсч байна.

Түүнээс биш татварын төлөгчдийн мөнгийг онцын шаардлагагүй зүйлд бүтээн байгуулалт нэрийн дор зарцуулж байгаад  шүүмжлэлтэй хандаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-08 202.126.88.73

Ene ediin zasagchidiinhaa vgiig sain sonsooch

Avatar

- 2020-09-08 121.118.239.192

Ер нь замбраагүй янз бүрийн төсөл, тэдгээрийг дагасан замбраагүй, баахан мөнгө угаах тендерээр төсөв өсөж байгаа. Энэ бол хэдхэн хүмүүсийн эрх ашгийн төлөө ажил гэдэг нь олон жилийн туршлагаас харагдаж байгаа.

Avatar

зочин 2020-09-08 139.5.219.64

 Дүрдээ итгэчихсэн пацаанууд их хөөрхөн шүү.Багаасаа бас чалчаад сурчихсан.

Avatar

zochin 2020-09-08 202.9.40.87

Hurenge.mungenii hurimtlalaa sain toots.SEH gj hemjeegui ih munge ard tumnees shulaad suuj bn.Ulsdaa avaach.M2 aar avdag uniig 5.1 ereetei ailiig ijil avaad hun hohirooj bn.Sard 2 vogon achaa borluulj bga delguur NUT barimt egehgui l bn.Nut egdeggui zahuud.huviin delguuree hynalj chadahgui l bn.

Avatar

irgen 2020-09-08 202.9.40.87

Naad 76 chin end tend shavar ovoolj.chanargui huuhdiin togloom nereer hytadiig demjeed bn.Ed nart munge egch yanaa.Hurelbaatar eeree ter bumiin heden shirjeg bairtai ch gelee.Ard tumnee bodohgui hun bga uom.Dorjhand.Bulgantuya.Amartuvshin naraas Said taviach.8 jil zuuraldah uomuu

Avatar

зочин 2020-09-08 103.229.122.89

Валютын ханш чинь талийлаа

Avatar

Ард 2020-09-08 202.9.46.102

Хэрэггүй төсөлд төсвийн ихэнхи мөнгийг үрж, эрх мэдэлтнүүд мэдээллийг түрүүлж хувьдаа завшин луйвардаж, улсын бүх ажил тендер нэрэн доор цөлмөгдөж, гадны тусламж зээлийг зорилтот бүлэгт нь хүргэдэггүй мэт нь биднийг доош нь татаж байгаа…! Жилийн жилд хуримтлагдсан зээлийн өрийг тэр эздээр нь төлүүлэх хэрэгтэй! Хэдхэн жил хорих төдийхнөөр улсыг хохироон завшдаг явдал гаарч байна!!!
Тэрбум тэрбумаар нь өр тавьдаг нь ард биш! Зөв удирдахгүй бол БҮҮ ГАЙ БОЛ!!!

Avatar

Зочин 2020-09-08 183.177.106.34

Энэ Отгочулуу, Дөлгөөн хоёр 2012-2016 онд Ардчилсан нам нь засаг барьж байхад ах нартаа энэ зөвлөгөөгөө хэлж байхад яасан юм бол. Эдийн засгийг ч харин нэг самарсан даа.

Avatar

Зочин 2020-09-08 49.0.149.20

МАНАН МАФИ НӨХДҮҮД Ч ИХ ӨЛСӨЖ БАЙГААН БНА ДАА ДЭЛГЭРСАЙХАН ЗӨВ ЗҮЙТЭЙ ЯРЬЖЭЭ ОТГОЧУЛУУ ДӨЛГӨӨН НАР УЛС ТӨРЖИЖ БНА ӨМНӨ НЬ ТАНАЙ АН- ТӨР БАРЬЖ БАЙХАД БОНД ГЭЖ ГАРГАЖ БАЙЛАА ТЭР ҮЕД ШҮҮМЖЛЭХГҮЙ ЯАГААВ ТА НАР ХЭСЭГ ЧИМЭЭГҮЙ АЖЛЫГ НЬ ХИЙЛГЭЭЧ ДҮН ТАВИХ ӨДӨР ИРНЭЭ

Avatar

Kherlen Khentiichuud 2020-09-08 51.75.144.43

Ухн. Хүүк сайдын "Хадгаламж" банкнаас авсан 14 тэрбумын хувь болох 1 тэрбум 400 сая төг-ийг хурааж иргэдэд зарцуулья, бас намаас хуссан мөнгө ч адил. Энэ хүн төрд 30 жил ажиллахдаа сар бүр 5,5 сая.төгрөгийн орлоготой байж л 2 тэрбумын хадгаламжтай болно ард түмэн….KherlenTsog hamgaalagch

Avatar

Зочин 2020-09-08 103.14.36.18

МАН-д Хүрэлбаатараас өөр сангийн сайд хийх хүн байхгүй юм уу…

Avatar

Зочин 2020-09-08 66.181.190.23

Zuduu bgaa, Khukuud daam garchaad bgaa bolxoor said baigaad bn

Avatar

Зочин 2020-09-08 103.14.36.18

Отгочулуу мундаг эдийн засагч юмаа. Ийм л хүнээр Сангийн сайд хийлгэх юмсан даа.

Avatar

Зочин 2020-09-08 202.9.40.54

Отгочулуу гэх биеэ ихэд бодсон утсан хүүхэлдэйг харахаар л инээд хүрэх юм. Хүүхэлдэй биш болох санаатай сахал тавьж гэнээ. Энэ нь бүр ч инээдтэй харагдуулав. кккк

Avatar

зочин 2020-09-08 202.55.191.130

Төсөвийн сахилга бат гэж бараг алгадаа. үргүй зардал их гаргаж байна. жишээлбэл, аймаг бүрд яамдын харьяа газрууд шинэ ордон бариад урсгал зардал нэмж тансаглан сууж байна. Үнэхээр мөнгө байгаа юм бол төрийн албан хаагчдынхаа цалинг ядаж нэмлэдээ. Цөмхөн төр, нэг цэгийн үйлчилгээ гээд л байдаг гэтэл хэрэг дээрээ данхар төр тарсан үйлчилгээ болжээ. энэ олон ноёдыг яалтай билээ

Avatar

бат 2020-09-08 202.55.191.194

нийт өрийн 60хувийг ААН авсан бдаг бусад нь урьд засгийн газрын өр байсан. самуурай чингис мазаалай гэх мэт

Avatar

ганаа 2020-09-08 202.55.191.194

сангийн сайдад зөвлөгөө өгч заавралдаг хүмүүс нь та нар биш бх хүрэлбаатарын ажил сайн болохоор хорлох ажил л хийж бн гэж үзэж бн. энэ хүний мэдлэгийг та нар гүйцэхгүй бхалдаа хархад Баттулгын хүмүүс л чаг чаг хийж харагдах юмдаа. сангийн сайд өөрийнхөөрөө ажлаа явуулсан нь дээр бхаа

Avatar

future 2020-09-08 103.57.93.202

Отгончулуу "ЗАСГИЙН ГАЗАР БОНД ГАРГАХ НЬ ХУВИЙН ХЭВШЛИЙГ ЗАХ ЗЭЭЛЭЭС ШАХАЖ ГАРГАНА ГЭЖ ЭДИЙН ЗАСАГЧИД ҮЗДЭГ" энэ чиний онол юм уу , АНУ үргэлж бонд гаргаж байгаа америкийн хувийн хэвшил зүгээр биздээ

Avatar

irgen 2020-09-08 202.131.225.150

Ongorson jil 3, 4 r horoolold zamiin gartsan deer zgr l neg demii tumur bagana led gerel tavichihsan shal demii urgui zardal ter zasag darga hiij blaa.

Avatar

Дондогдулам 2020-09-08 50.101.118.166

Энэ эдийн засагчид зөв л санал болгож байна , сэтгэгдэл бичсэн зарим хүмүүс юм ойлгох хэрэгтэй улс орон маань улам их өрөнд ороод байгаа биз дээ , миний хувьд сангийн сайдыг солих хэрэгтэй юм шиг санагддаг

Avatar

Зочин 2020-09-08 104.131.66.8

ЭНЭ ДАГЗЫГ ХҮРЭЛСҮХТЭЙ НЬ ДАЛД ОРУУЛАХГҮЙ БОЛ ТУН УДАХГҮЙ МӨНГӨГҮЙ ЯДУУЧУУД ,ДУНДЧУУД , БИЗНЕСМЕНҮҮД БҮГД ШАЛДАА БУУНА , ТӨРӨӨС МӨНГӨ ХУЛГАЙЛСАН МАНЫ ЦӨӨВӨРҮҮД Л ДЭГЖИН ДЭЭШИЛНЭ ЭНЭ БОЛ ЯАХЫН АРАГҮЙ ҮНЭН ШҮҮ.. ЗЭЭЛ ЗЭЭЛ ЗЭЭЛ АВААД Л БАЙНА УЛС ЯДУУРААД ӨРНӨ ИХСЭЭД Л БАЙНА ХӨГЖСӨН ЮМ АЛГА ЯДУУЧУУД НЭМЭГДСЭЭР Л БАЙНА.. БОСЛОГО ГАРНА ЯАХ АРАГҮЙ БОСЛОГО ГАРНА..ИЙМ БАЙХАД..

Avatar

Зочин 2020-09-08 104.131.66.8

УДАХГҮЙ ХЯТАД МАЯГИЙН ЗАГВАРТАЙ ОРОС МАЯГИЙН ТӨРТӨЙ ИРЛИЙЗЧИХСЭН СААРМАГ ЭДИЙН ЗАСАГТАЙ УЛС БОЛНО..ХАХА ХҮРЭЛСҮХ ОЙЛГОМЖТОЙ ХЭЛСЭН ШҮҮ ДЭЭ ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛ, ЧӨЛӨӨТ ХӨДӨЛМӨР, ЧӨЛӨӨТ БИЗНЕС, ЧӨЛӨӨӨТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ГЭЖ БАЙХГҮЙ ЭЭ МАН БҮГДИЙГ ХИЙНЭ МАН МОНГОЛЧУУДИЙГ ЯАЖ АМЬДРАХЫГ ЗААНА ГЭСЭН ШҮҮ ДЭЭ СОНГОСОН ТЭНЭГҮҮДЭЭ …ХАХА ДЭЭРХ ҮГ БОЛ ХҮРЭЛСҮХЫН ХЭЛСЭН ҮГ СОНСООГҮЙ БОЛ СОНСЦГОО.. ХАХА УДАХГҮЙ ЭРХ ЧӨЛӨӨ ЧИНЬ ХУМИГДНА ДАРАА НЬ ГАЛУУН ЦУВААГААР МӨЛХҮҮЛНЭ ДЭЭ ХӨ ХОХЧИНЬ МОНГОЛЧУУДАА ..

Avatar

ГАШУУН 2020-09-08 104.131.66.8

УДАХГҮЙ ХЯТАД МАЯГИЙН ЗАГВАРТАЙ ОРОС МАЯГИЙН ТӨРТӨЙ ИРЛИЙЗЧИХСЭН СААРМАГ ЭДИЙН ЗАСАГТАЙ УЛС БОЛНО..ХАХА ХҮРЭЛСҮХ ОЙЛГОМЖТОЙ ХЭЛСЭН ШҮҮ ДЭЭ ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛ, ЧӨЛӨӨТ ХӨДӨЛМӨР, ЧӨЛӨӨТ БИЗНЕС, ЧӨЛӨӨӨТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ГЭЖ БАЙХГҮЙ ЭЭ МАН БҮГДИЙГ ХИЙНЭ МАН МОНГОЛЧУУДИЙГ ЯАЖ АМЬДРАХЫГ ЗААНА ГЭСЭН ШҮҮ ДЭЭ СОНГОСОН ТЭНЭГҮҮДЭЭ …ХАХА ДЭЭРХ ҮГ БОЛ ХҮРЭЛСҮХЫН ХЭЛСЭН ҮГ СОНСООГҮЙ БОЛ СОНСЦГОО.. ХАХА УДАХГҮЙ ЭРХ ЧӨЛӨӨ ЧИНЬ ХУМИГДНА ДАРАА НЬ ГАЛУУН ЦУВААГААР МӨЛХҮҮЛНЭ ДЭЭ ХӨ ХОХЧИНЬ МОНГОЛЧУУДАА ..

Avatar

Зочин 2020-09-08 66.181.188.78

Хүрэлбаатарыг сольж Баттөмөрийг тавьж үзье. Ядаж байхад ерөнхий сайд нь юу ч мэдэхгүй махан толгой

Avatar

Зочин 2020-09-08 122.201.31.153

Зиаа!! Наад хэдийнхээ заавараар явбал нохойн замаар орно ! Манай улсад ганц ч ЭЗ бахгүй гэдэг нь баталгаатай болсон шүү !! Сайд аа!! Наад хэд чинь бүгд ЭЗ-н алуурчид !!

Avatar

зочин 2020-09-08 66.181.183.173

Ер нь бол сургааль айлдах тийм хэцүү биш л дээ.
Энэ Отгочулуу яачаа вэ бүр өвгөн шиг болчиж

Avatar

Зочин 2020-09-08 150.129.142.41

GADNI GAR HUL BOLSON MALNUDIN EDIN ZASAGCH GEJ YU BAIDAG YM MONGOLIN TAL HUVI N EDIN ZASAGCHID

Avatar

УГААДАС УУЖ УГААРААР АМЬДРАГСАД 2020-09-08 77.73.66.109

НИЙСЛЭЛ ХОТЫН ИРГЭД БИД УГААДАС УУЖ УГААРААР АМЬДРАГСАД БОЛЖЭЭ ОДОО БИД ӨӨРЧЛӨЛТ ХИЙНЭ

Avatar

Зочин 2020-09-08 202.126.89.219

Эдгээр эдийн засагчид хувийн бодол байр сууриа бодлого болгож, бодит үр дүнд хүргэе гэвэл улстөрийн тэмцэл хийх хэрэгиэй.

Avatar

зочин 2020-09-08 202.131.245.69

төрийн ажил, онол хөөсөн багш, эрдэмтэн, судлаач нар амьдрал дээр их хол зөрүүтэй байдаг юм байна лээ. Хэр баргийн сайн багш болон намын ажилтнууд төрийн захиргааны ажлыг сайн хийж байсан түүх байхгүй. Харин багаасаа төрийн ажил хийж явсан завсар хооронд нь ч юм уу эсвэл ажлын байран дээрээ суралцсан хүмүүс илүү зөв шийдвэр гаргаж үр бүтээлтэй удирдаж ажилладаг юм шүү.

Avatar

Зочин 2020-09-08 64.119.24.11

Haana tegeed bain

Avatar

mongol 2020-09-08 192.82.69.48

Hurelbaatar gedeg avilgachin mongol ulsiin tusvuur togloj uls orniig yaduuruulj bn iimerhuu baidlaar tusuv uu zartsuulaad bh yam bol bid mudduu hugjihgui hedhen huniig bayajuulaad mongoliin ihenh irged tuiliin yaduu heveeree uldeh ni sangiin said hurelbaatar iim bodlogo yavuulj bn MAN namiinhand ediin zasag oligtoi meddeg hun hurelbaataraas uur alga tiim bolohoor ter hun yu gej helne tuuniig ni duuraigaad hiij bn huvia hicheesen uls turchduus salahguigeer ard tumen yaduurlaas garahgui ni

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж