Оросын агаарын тээвэрлэгч "Аэрофлот" компани 2020 оны есдүгээр сарын 9-нөөс Египетийн Каир руу нислэгээ сэргээнэ хэмээн тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Юлия Спивакова сэтгүүлчдэд мэдээллээ.
ОХУ-ын Засгийн газар өнгөрсөн долоо хоногт гадаадын зарим орон руу хийх нислэгээ нэмэгдүүлэх шийдвэр гаргасан юм. Тухайлбал, Египет, Арабын нэгдсэн Эмират, Мальдив руу нислэг хийх болсон.
"Аэрофлот" компани Каир руу долоо хоногт гурван удаа нисэх юм.
Холбоотой мэдээ