Оросын Засгийн газар амьжиргааны доод түвшинг бууруулахгүй

Хуучирсан мэдээ: 2020.09.08-нд нийтлэгдсэн

Оросын Засгийн газар амьжиргааны доод түвшинг бууруулахгүй

Оросын Засгийн газар амьжиргааны доод түвшинг бууруулахгүй

ОХУ-ын Засгийн газар амьжиргааны баталгаажих түвшнийг бууруулахыг хориглох тухай хуульчлах талаар ярилцаж байна хэмээн "Известия" сонин өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригийн дугаартаа мэдээлжээ.

Саналын талаар эхний шатны зөвлөлдөх уулзалтууд болсон бөгөөд өнгөрсөн жил тогтоосон амьжиргааны баталгаажих түвшнээс бодит үзүүлэлт доогуур гарсан нь буулгахгүй байх үндэслэл ажээ. Үүний тулд Амьжиргааны баталгаажих түвшний тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой юм.

Мөн амьжиргааны баталгаажих түвшнийг тогтоох аргачлалд өөрчлөлт оруулах талаар ч бас яригдаж байгаа ажээ. Үндэсний хэмжээнд өргөн хэрэглээний сагсан дахь бараа бүтээгдэхүүний үнэд суурилах боловч бүс нутгийн захиргаадын хувьд тусгай коэффициент бий болгож магадгүй юм байна. Энэ коэффицент нь үндэсний хэмжээний амьжиргааны баталгаажих түвшний тал хувийг (ойролцоогоор 42,5%) тухайн бүс нутгийн орлоготой харьцуулан тогтоох ажээ. Амьжиргааны баталгаажих түвшинг өөрчлөх хугацаа нь таван жил байх тухай бас яригдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж