Рианна скутерээс унаж, нүүрээ гэмтээжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.08-нд нийтлэгдсэн

Рианна скутерээс унаж, нүүрээ гэмтээжээ

Рианна скутерээс унаж, нүүрээ гэмтээжээ
NEW YORK, NEW YORK - SEPTEMBER 12: Rihanna attends Rihanna's 5th Annual Diamond Ball at Cipriani Wall Street on September 12, 2019 in New York City. (Photo by Steven Ferdman/Getty Images)

Америкийн поп дуучин, бизнес хатагтай Рианна цахилгаан скутерээс унаж, нүүрээ гэмтээжээ. Өнгөрсөн долоо хоногт Лос-Анжелес дахь нэгэн зоогийн газрын гадна тэрбээр папараццичдын дуранд өртсөн аж. Тэд дуучны дух болон нүүрний хэсэгт хэдэнтээ хөхөрсөн зургийг авч амжсан байна.

Дуучин Рианнаг амрагийн холбоотой байсан реппер Крис Браун дахин зодсон гэсэн цуурхал нийгмийн сүлжээгээр тарсан ч дуучны бие төлөөлөгчид энэхүү мэдээллийг үгүйсгэжээ.

Дуучны төлөөлөгчийн хэлснээр, одоо Рианнагийн хувьд бүх зүйл хэвийн байгаа аж. Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт дуучин Рианна цахилгаан скутерээс унаж, нүүрээ гэмтээсэн ч хурдан эдгэж байна. Дуучин ямар нэгэн ноцтой гэмтэл аваагүй” гэжээ.

2009 онд алдарт реппер Крис Браун дуучин Рианнаг зодож, нүүрийг нь хөх няц болгосон зураг цахим ертөнцөд цацагдаж, шуугиан тарьсан билээ.

Барбадосын Сэйнт Майклд төрсөн Рианна 16 настайдаа АНУ руу нүүж, продюсер Эван Рожерстэй танилцан, алдарт Жэй-Зигийн Дэф Жэм Рэкордингсийн уран бүтээлч болжээ.

2005 онд тэрбээр өөрийн анхны бие даасан "Music of the Sun" цомгоо гаргаж, Billboard 200-д эхний шилдэг 10-т багтаад зогсохгүй цомогт багтсан "Pon de Replay" гэх сингл нь "Billboard Hot 100"-д эхний 10-т багтсан. Жил ч хүрэхгүй хугацааны дараа хоёр дахь “A Girl Like Me” цомог нь гарч, "Billboard Album Chart"-ын шилдэг 5-д багтсан билээ.

Эх сурвалж: THE PEOPLE
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж