Сирид НҮБ-ын 200 ажилтан коронавирусийн халдвар авчээ | News.MN

Сирид НҮБ-ын 200 ажилтан коронавирусийн халдвар авчээ

Сирид НҮБ-ын 200 ажилтан коронавирусийн халдвар авчээ

Сирид НҮБ-ын 200 ажилтан коронавирусийн халдвар авчээ

Сирид суугаа НҮБ-ын төлөөлөгчдийн мэдээлснээр, сүүлийн хоёр сарын хугацаанд тус улсад шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол бараг 10 дахин нэмэгджээ. НҮБ-ын Сири дэх хүмүүнлэгийн тусламжийн зохицуулагч Имран Риза “НҮБ-ын 200 гаруй ажилтан Сирид шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан” хэмээн мэдэгдсэн байна.

НҮБ-ын ажилтнуудын дунд хийсэн шинжилгээгээр халдварын 200 гаруй тохиолдол батлагдсан бөгөөд зарим нь эмнэлэгт хэвтэж, гурван ажилтныг нүүлгэн шилжүүлжээ.

Ризагийн хэлснээр, Сирид халдварын тохиолдол хурдацтай өсч байгаа аж. Тэрбээр тус улсад тархвар судлалын нөхцөл байдал хүндэрч буйд санаа зовж байгаагаа илэрхийлжээ.

Албан ёсны мэдээллээр Сирид шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан 3171 тохиолдол батлагдаж, 134 хүн нас баржээ.

Үүний зэрэгцээ Сирид хүмүүнлэгийн ажилчид, эмч нар коронавирусийн халдвар авах тохиолдол их байгаа аж.

Эх сурвалж: REUTERS
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж