Covid-19: Манчестер Ситигийн хоёр тоглогч халдвар авчээ | News.MN

Covid-19: Манчестер Ситигийн хоёр тоглогч халдвар авчээ

COVID-19

Covid-19: Манчестер Ситигийн хоёр тоглогч халдвар авчээ

Covid-19: Манчестер Ситигийн хоёр тоглогч халдвар авчээ

Английн Премьер лигийн 2020-2021 оны шинэ улирал энэ долоо хоногт эхэлнэ. Үүнтэй холбогдуулан амралтаа авсан зарим тамирчид энэ долоо хоногийн эхээр багийнхаа нэгдсэн бэлтгэлд хамрагдаж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр/2020.09.07/ Манчестер Сити багийн зүгээс амралтын хугацаагаа дуусгаад эргэн ирж буй Алжир хагас хамгаалагч Рияд Махрез болон Франц хамгаалагч Эмерик Лапорт нарыг шинэ коронавирусийн шинжилгээнд хамруулахад хоёулаа эерэг буюу халдвар авсан нь тогтоогджээ.

Тус багийн албан ёсны мэдэгдэлд “Рияд Махрез болон Эмерик Лапорт нар covid-19 өвчний халдвар авсан нь батлагдсан. Хоёр тамирчин маань Премьер лиг болон Их Британийн засгийн газраас хэрэгжүүлж буй эрүүл мэндийн зөвлөмжийн дагуу өөрсдийгөө тусгаарлаж байгаа. Одоогоор ямар нэгэн вирусийн шинж тэмдэг илрээгүй байна. Рияд болон Эмерик нарыг хурдан эдгэрч, шинэ улирлын өмнө багийнхаа бэлтгэлд хамрагдаасай гэж хүсч байна” хэмээжээ.

Английн Премьер лигийн шинэ улирал ирэх Бямба гаригт Фулхем болон Арсенал багуудын тоглолтоор эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж