“Гарааны бизнес эрхлэлтийн тулгамдсан асуудлууд ба төрийн дэмжлэг” хэлэлцүүлэг боллоо

Хуучирсан мэдээ: 2020.09.07-нд нийтлэгдсэн

“Гарааны бизнес эрхлэлтийн тулгамдсан асуудлууд ба төрийн дэмжлэг” хэлэлцүүлэг боллоо

“Гарааны бизнес эрхлэлтийн тулгамдсан асуудлууд ба төрийн дэмжлэг” хэлэлцүүлэг боллоо

УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооноос  “Гарааны бизнес эрхлэлтийн тулгамдсан асуудлууд ба төрийн дэмжлэг” хэлэлцүүлгийг өнөөдөр /2020.09.07/ зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Г.Амартүвшин, Г.Дамдинням болон БШУЯ, МҮХАҮТ, Мэдээлэл технологийн үндэсний парк, Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар, Дриймэрс нэгдлийн төлөөлөл зэрэг 50 гаруй гарааны бизнес эрхлэгчид оролцлоо.

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн Н.Учрал үг хэллээ. Тэрбээр аж үйлдвэрийн 4-р хувьсгал эрчимтэй явагдаж байна. Цаг үеийн өөрчлөлт шинэчлэлтийг мэдэрч нэвтрүүлж чадвал улс орон хөгжих боломж бий. Инновац, цахим бодлогыг эдийн засаг гэх ухагдахуунаар ойлгох ёстойг онцоллоо.

БШУЯ-ны Инноваци, технологийн газрын дарга Д.Одгэрэл Инноваци, технологийн төлөөр хэрэгжүүлж буй бодлого, зорилтыг танилцуулсан юм. Үүний дараа тус хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулж буй  "Dreamers"  нэгдлийн санаачлагч Ж.Золзаяа танилцуулга хийлээ. Тус нэгдэл нь 500 гаруй гарааны компаниудыг эгнээндээ нэгтгэсэн байна. УИХ-д  бие даасан байнгын хороотой болсондоо тус салбарын гарааны бизнес эрхлэгчид баяртай байгаагаа уламжиллаа.  "Dreamers"  нэгдэл нь Энтрепренер залуусын нэгдэл бий болгох, залуусын оролцоо, бизнес хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хамтын шийдлийг боловсруулдаг бодлогын Тинк Танк байгууллага болж, шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх зорилготойгоор байгуулагдсан байна. Уг нэгдлээс хууль эрх зүйн орчин, төсөв, хөрөнгө оруулалт, хүний нөөц боловсон хүчний асуудлаар тодорхой хэд хэдэн саналуудаар хамтарч ажиллахыг  Байнгын хорооны даргад уламжиллаа.

Танилцуулгын дараа оролцогчид байр сууриа илэрхийлж санал солилцсон юм. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин гарааны бизнес эрхлэгчдийн санхүүгийн асуудлыг хөндөн ярилцсан бол УИХ-ын гишүүн Г.Дамдинням боловсон хүчний асуудал зэргийн талаар байр сууриа илэрхийллээ. Гарааны бизнес эрхлэгчид оюуны өмчийн асуудал, төрийн албан хаагчдын хүнд суртал, хандлага, санхүүжилтийн асуудлаар санал хэлснээр хэлэлцүүлэг өндөрлөв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж