“Путин улс орноо хувийн компани шигээ удирддагийг Трамп биширдэг”

Хуучирсан мэдээ: 2020.09.07-нд нийтлэгдсэн

“Путин улс орноо хувийн компани шигээ удирддагийг Трамп биширдэг”

“Путин улс орноо хувийн компани шигээ удирддагийг Трамп биширдэг”

АНУ-ын Ерөнхийлөгчийн хуульчаар ажиллаж байсан Майкл Коэн өнгөрсөн долоо хоногт “Disloyal” нэртэй дурдатгал номоо худалдаанд гаргасан билээ. Тус номонд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины арга барилыг биширдэг хэмээн бичсэн нь хэвлэлүүдийн анхаарлыг татжээ.

Тэрбээр номондоо “ОХУ-ын Ерөнхийлөгч бүхэл бүтэн улс орныг удирдахдаа яг л хувийн компани шигээ удирдаж байгааг Трамп биширдэг” гээд Трампыг худалч, зальхай, танхай, арьс өнгөөр ялгаварлагч гэх зэргээр тодорхойлжээ.

Мөн Коэн өөрийн номондоо Трамп 2016 оны сонгуулиар Москватай хуйвалдсан гэх талаар ч дурдсан байна. Энэ талаар тэр Хиллари Клинтоныг дарах нь Трамп болон Оросын аль алиных нь ашиг сонирхолд нийцэж байсан учир хуйвалдсан хэмээжээ.

Майкл Коэн нь 2018 оны арванхоёрдугаар сард татвараас зайлсхийсэн, сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн журмыг зөрчсөн зэрэгт буруутгагдан гурван жилийн хорих ял авсан билээ.

Түүнийг сонгуулийн кампанит ажлын хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан гэж үзсэн бөгөөд энэхүү мөнгийг Трамптай амрагийн харилцаатай байсан гэх эмэгтэйчүүдийг “чимээгүй болгох” гэж өгсөн гэж үздэг.

Эх сурвалж: DAILYMAIL

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж