“Лхүмбийн хэрэг”-ийг 18 настнуудад бэлэглэнэ | News.MN

“Лхүмбийн хэрэг”-ийг 18 настнуудад бэлэглэнэ

“Лхүмбийн хэрэг”-ийг 18 настнуудад бэлэглэнэ

“Лхүмбийн хэрэг”-ийг 18 настнуудад бэлэглэнэ

Монголын улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаар түлхүү судалдаг түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-өөр өөрийн бичсэн “Лхүмбийн хэрэг” номоо 18 настануудад бэлэглэхээр болжээ.

Тэрбээр энэ талаар өөрийн фэйсбүүк хуудастаа "Би өвгөдийн яс, цус, хөлсөн дээр боссон Тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдэхийн хувьд энэ номыг бичсэн билээ. Есдүгээр сарын 10-ны өдөр буюу "Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөрт зориулан 18 настай 108 залууд “Лхүмбийн хэрэг” номоо үнэгүй гардуулна. Үндэсний түүхийн музейн өмнө есдүгээр сарын 10-нд ирээрэй" гэжээ.

Лхүмбийн хэрэг гэх энэ номд 1933 онд Монголд болсон МАХН-ын төв хорооны нарийн бичгийн дарга Ж.Лхүмбээр толгойлуулсан "хувьсгалын эсэргүү, Японы  тагнуулын Улаанбаатар, Хэнтий, Дорнод аймагт төвтэй бүлэг хэрэг" гэгч хилс зохиомол хэргийг Хэнтий аймагт хэрхэн зохион байгуулсан тухай өгүүлнэ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-08 103.136.254.8

Lkhumbiin hereg chini odoogiin Ardiin namiin zohion baiguulj hun helmegduulsen hereg shuu dee

Avatar

Зочин 2020-09-08 103.57.94.237

цагаа тодорхой бичнэ үү

Avatar

Зочин 2020-09-08 64.119.24.11

uvuu maani ene heregt helmegdsen gedeg . Odoo boltol tsGaatgaagui. 90 ond aav maani urgudul uguhud gem buruuguig notloh barimt alga. Iimees yaponii tagnuul baisan baina gesen utgatai bichig. Nyamdorj saidiin gariin usegtei orj baisan gedeg shuu. Huduugiin su.miin surguuliin bagsh baisan gedeg

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж