Монголын улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаар түлхүү судалдаг түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-өөр өөрийн бичсэн “Лхүмбийн хэрэг” номоо 18 настануудад бэлэглэхээр болжээ.
Тэрбээр энэ талаар өөрийн фэйсбүүк хуудастаа "Би өвгөдийн яс, цус, хөлсөн дээр боссон Тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдэхийн хувьд энэ номыг бичсэн билээ. Есдүгээр сарын 10-ны өдөр буюу "Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөрт зориулан 18 настай 108 залууд “Лхүмбийн хэрэг” номоо үнэгүй гардуулна. Үндэсний түүхийн музейн өмнө есдүгээр сарын 10-нд ирээрэй" гэжээ.
Лхүмбийн хэрэг гэх энэ номд 1933 онд Монголд болсон МАХН-ын төв хорооны нарийн бичгийн дарга Ж.Лхүмбээр толгойлуулсан "хувьсгалын эсэргүү, Японы тагнуулын Улаанбаатар, Хэнтий, Дорнод аймагт төвтэй бүлэг хэрэг" гэгч хилс зохиомол хэргийг Хэнтий аймагт хэрхэн зохион байгуулсан тухай өгүүлнэ.
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ