Бакс хонгилын үзүүрт гэрэл асааж, Леброн түүхэн амжилт үзүүлэв | News.MN

Бакс хонгилын үзүүрт гэрэл асааж, Леброн түүхэн амжилт үзүүлэв

Бакс хонгилын үзүүрт гэрэл асааж, Леброн түүхэн амжилт үзүүлэв

Бакс хонгилын үзүүрт гэрэл асааж, Леброн түүхэн амжилт үзүүлэв

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн 2019-2020 оны плей-оффын хоёрдугаар шатны тоглолтууд өрсөлдөөнтэй явагдаж байна.


  • Майами Хит 115 – 118 Милвауки Бакс

Дорнод бүсээ тэргүүлж плей-оффын шатанд шалгарсан Милвауки Бакс баг хоёрдугаар шатанд тун муу тоглолтыг үзүүлж байгаа. Эсрэгээрээ Майами Хитийн залуус багаараа жигд тоглолтыг үзүүлж, аварга болох амбицтай Баксыг гэр рүү нь явуулахад ойрхон байна. Өнөөдөр/2020.09.07/ явагдсан хоёр багийн цувралын дөрөв дэх тоглолт үнэхээр ширүүн уур амьсгалтай, нэмэлт цагт шийдэгдлээ. Хэдхэн хоногийн өмнө “Оны шилдэг хамгаалан тоглогч”-ийн шагналыг хүртээд байсан Яннис Антетокоунмпо энэхүү тоглолтын хоёрдугаар үеийн эхлэлд шагайгаа эвгүй гишгэж талбайг чөлөөлсөн. Ийнхүү гол лидерээ гэмтэлд алдсан Баксыг Крис Миддлетон цааш манлайлах хэрэгтэй болов. Тэрбээр үүргээ ч сайн ухамсарлаж, 48 минутыг талбайд өнгөрүүлэхдээ 36 оноо, найман самбараас бөмбөг авалт, найман оновчтой дамжуулалт гүйцэтгэжээ. Түүнд 11 минут л тоглосон Яннис 19 оноогоор, Брүүк Лопез болон Эрик Бледсо нар тус бүр 14 оноогоор тус дэм болжээ. Харин цувралыг дуусгаж, бүсийн шигшээ шатанд шалгарах хүсэлтэй байсан Майами Хит багаас Бам Адебаёо 26 оноо, 12 самбараас бөмбөг авалт, найман оновчтой дамжуулалт гүйцэтгэн багийн нөхдөө тэргүүлжээ. Тоглолтын үндсэн цаг тэнцээгээр өндөрлөж, цаг сунгахад Крис Миддлетон гайхалтай байж багаа ялахад томоохон үүрэг гүйцэтгэлээ.

Цувралыг Майами Хит баг 3-1 гэсэн харьцаатай тэргүүлж байна.

  • Лос Анжелес Лэйкерс 117 – 109 Хьюстон Рокетс

Мөн л өрнөд бүсээ тэргүүлж плей-оффын шатанд шалгарсан Лос Анжелес Лэйкерс баг цувралын эхний тоглолтондоо хожигдож, удаан амарсан цочроогоо гаргасан. Хоёр дараалан хожигдвол гарахад хэцүү нүхэнд унана гэдгээ мэдсэн Леброн Жэймс болон Энтони Дэвис нар өнөөдөр/2020.09.07/ гайхалтай байлаа. Цувралын хоёр дахь тоглолтонд Леброн Жэймс 28 оноо, 11 самбараас бөмбөг авалт, есөн оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн бол түүний шадар туслах Энтони Дэвис 34 оноо, 10 самбараас бөмбөг авалт гүйцэтгэжээ. Лэйкерс баг тоглолтын нэгдүгээр үеэс л эхлэн тэргүүлж эхэлсэн бөгөөд Маркифф Моррис болон Ражон Рондо нар энэ бүгдийн гол шалтгаан байлаа.

Ражон Рондо энэ тоглолтонд таван удаа бөмбөг таслалт гүйцэтгэжээ. Харин Хьюстон Рокетс багаас Рассель Уэстбрук долоон удаа бөмбөгөө алджээ.

Хьюстон Рокетс багийн тоглолт гуравдугаар үеэс эхлэн сэргэн онооны зөрүүг бага багаар ойртуулсаар улмаар тэргүүлж эхлэв. Гэвч шийдвэрлэх дөрөвдүгээр үед Энтони Дэвис – Леброн Жэймс гэсэн хослол үүргээ биелүүлж, багаа ялалтад хөтөллөө.

Леброн Жэймс энэхүү тоглолтын дараагаар NBA-ийн хоёр түүхэн жагсаалтанд байр ахилаа. Тухайлбал, плей-оффын түүхэнд 1000 хожил авсан хоёрдахь тоглогч болжээ.

Энэхүү жагсаалтанд түүнтэй хамт Дерек Фишер бичигдэж байна. Хэрвээ Леброн дахиад нэг л плей-оффын ялалт байгуулвал энэхүү жагсаалтыг ганцаараа тэргүүлж эхэлнэ.

Мөн плей-оффын түүхэн дэх хамгийн олон гурван онооны шидэлтийг амжилттай болгосон тамирчдын жагсаалтанд байр ахижээ. Леброн Жэймс өнөөдрийн тоглолтонд нэг удаа алсын зайн шидэлтийг амжилтыг болгосноор домогт Рэй Алленыг гүйцэн хоёрдугаар байранд орсон байна. Одоо түүний өмнө Стефен Көрри бичигдэж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

asf 2020-09-07 192.82.66.42

1000 onoo bailgui de. barimjaagui bichih yumaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж