“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 15-нд эхэлнэ | News.MN

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 15-нд эхэлнэ

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 15-нд эхэлнэ

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 15-нд эхэлнэ

Нийслэлийн Баянгол дүүргийн ЗДТГ-аас санаачлан хэрэгжүүлж буй Баянгол дүүргийн “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 15-нд эхэлнэ.

Засгийн газрын 248 дугаар тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөр, Баянгол дүүргийн ИТХ-ын 2019 оны аравдугаар сарын 31-ний өдрийн 13/01 дүгээр тогтоолоор батлагдсан “Баянгол-түрээсийн орон сууц” дэд хөтөлбөрийн хүрээнд  дүүргийн зорилтот бүлгийн иргэдийг хамруулах юм.

Баянгол дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар  хэрэгжиж буй “Түрээсийн орон сууц” хөтөлбөр 2019-2024 онд хэрэгжих бөгөөд энэ хүрээнд  1000 айлын орон сууц тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдана. Үүнээс энэ онд эхний 100 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөгөөний дагуу  ажиллаж байна.

Тус хөтөлбөрт Баянгол дүүрэгт оршин суудаг  “Ахмад настан”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн”, “Өрх толгойлсон эцэг, эх”, “Залуу гэр бүл” хамрагдах боломжтой. Баянгол дүүрэгт нийт 60 мянган өрхийн 200 гаруй мянган иргэн амьдарч байна. Тус дүүргийн нийт хүн амын 9,5 хувийг ахмад настан, 32,3 хувийг залуучууд, 34,4 хувийг хүүхэд эзэлж байгаа юм. Дүүргийн хэмжээнд нийт 4800 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 1600 гаруй өрх толгойлсон эцэг, эх, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой 4836 өрх амьдарч байна. Өнгөрөгч 2019 оны байдлаар дүүргийн нийт өрхийн 20 хувь нь гэр хороололд амьдарч байгаа статистик мэдээлэл бий.

Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр нийгмийн зорилтот бүлгийн иргэдийг тав тухтай орон сууцаар хангах, амьдралын орчныг сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой.  Бүртгэл 2020 оны есдүгээр сарын 15-30-ны өдрүүдэд үргэлжилнэ.

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй Баянгол дүүргийн иргэн та дараах сувгаар  дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

ВЭБ: www.bgd.mn

Фэйсбүүк: @ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ ХӨТӨЛБӨР page,

Твиттер: @БАЯНГОЛ ДҮҮРЭГ OFFICIAL

Харилцах утас: 18001222, 11-365574

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ДАРХАД ЗАЙРАН 2020-09-07 82.103.131.55

ТӨР БАНКНААС ЗЭЭЛЖ БАРЬСАН БАЙРНЫХАА ХҮҮГИЙН ХАГАСТ Ч ХҮРЭХГҮЙ МӨНГӨӨР ТҮРЭЭС ГЭЖ ҮНЭГҮЙ ТАРААДАГ ТЭНЭГ УДИРДАГЧИДТАЙ УЛС МОНГОЛООС ӨӨР МАНАЙ ДЭЛХИЙД ЛАВ АЛГА? ДАМПУУРСАН ТОСК-ОО ТАС НУУЖ ОРОНД НЬ ГАРГАЖ ИРСЭН НЬ НОСК НЬ БАС ДАМПУУРЧ БАЙГААГАА НУУХ ГЭЖ ДОСК БУЮУ ДҮҮРГИЙН ОРОН СУУЦНЫ КОРПРАЦ ГАРГААД ИРЭВ ҮҮ? ЖААХАН УРААНТАЙ УЛС БОЛ УРЬДЧИЛГАА 30%АА 20% БОЛГООД, ЗЭЭЛИЙН8%АА 6% БОЛГОЧИХД АВАХ ЗӨНДӨӨ НЭМЭГДЭЖ БАНК, БАРИЛГАЧИН ,УЛС, УТАА ИРГЭД БҮГДЭД НЭМЭРТЭЙ БОЛОХ Ч ИЛЖИГ БОЛ ИЛЖИГ Л БДГ АЖ,

Avatar

Зочин 2020-09-07 124.60.114.164

Санал авах гэсэн арга хувоаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж