Золбин нохойг бар болгон будаж олны дургүйг хүргэжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.07-нд нийтлэгдсэн

Золбин нохойг бар болгон будаж олны дургүйг хүргэжээ

Золбин нохойг бар болгон будаж олны дургүйг хүргэжээ

Малайзад нэгэн үл мэдэгдэх этгээд золбин нохойг бартай адилхан болгож буджээ. Улмаар нохой гудамд сул явахдаа олон хүнийг цочоож, айлгах болсон байна. Улмаар Малайзын амьтны эрхийг хамгаалах байгууллага нохойг болон буруутай этгээдийг эрж хайж байгаа гэнэ.

Гэвч нохойг будсан этгээдийн сураг гараагүй хэвээр байгаа бөгөөд амьтны эрхийг хамгаалагчид уг нохойтой холбоотой аливаа мэдээллийг хуваалцахыг ард иргэдэд уриалж байгаа гэнэ. Малайзын амьтны эрхийг хамгаалах холбооны төлөөлөгч нүүр ном дээрээ “Бар болгон будсан нохойг хаана яваа, хэний нохой гэдгийг мэдээлсэн хүнд шагналтай” хэмээн зар тавьсан байна.

Амьтны эрхийг хамгаалагчид нохойг будсан этгээдийг олбол хэрхэн шийтгэх, олж өгсөн хүнд чухам ямар шагнал өгөх зэргийг нарийн тодорхойлоогүй аж.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ХахаХаха
4
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж