“Оюутолгой”-той холбоотой гомдлыг АНУ судалж байна

Хуучирсан мэдээ: 2020.09.07-нд нийтлэгдсэн

“Оюутолгой”-той холбоотой гомдлыг АНУ судалж байна

“Оюутолгой”-той холбоотой гомдлыг АНУ судалж байна

“Rio Tinto” компани “Оюутолгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалттай холбоотой асуудлыг хувьцаа эзэмшигчдэдээ зарлахаасаа өмнө мэдэж байсан гэх асуудлыг АНУ-ын хууль хяналтынхан судалж эхэлсэн гэж “Financial Times” мэдээлжээ.

Тодруулбал, 2017-2019 онд “Rio Tinto” компанийн Стратегийн төслүүд хариуцсан Ерөнхий менежерээр ажиллаж байсан Их Британийн иргэн Ричард Боули “Оюутолгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил хойшлох гэж байгаа тухай тус компани хөрөнгө оруулагчдадаа зарлахаас хэдэн сарын өмнө мэдэж байсан гэж мэдэгдсэн бөгөөд 2019 оны гуравдугаар сард ажлаа хүлээлгэн өгч байжээ.

Харин түүнийг ажлаасаа гарснаас дөрвөн сарын дараа “Rio Tinto” компани гүний уурхайн төслийн хугацаа, зардал хэтэрч буйг зарласан ба 2019 оны эхээр туслан гүйцэтгэгч “Jacobs Engineering Group” дотоод тайландаа “Оюутолгой”-ийн гүний уурхайн II босоо аман дээр хэд хэдэн асуудал үүсч, тэр нь төсөлд нөлөөлж байгаа талаар мэдээлж байжээ.

“Оюу Толгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт дуусах хугацаа 16-30 сараар хойшилж, зардал 1.2-1.9 тэрбум ам.доллароор нэмэгдэх төлөвтэй байгаа талаар “Rio Tinto” компани өнгөрсөн 2019 оны долдугаар сард анх албан ёсоор мэдэгдэж байсан юм.

Ричард Боулигийн гомдлыг АНУ-ын Үнэт цаас, арилжааны хороо нягталж байгаа ч хараахан мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлээгүй байгаа аж. АНУ-ын хууль хяналтынхан өмнө нь 2017 онд “Rio Tinto” компанийг Мозамбик дахь нүүрсний төслийн үнэ цэнийг хуурамчаар хэт хөөрөгдсөн гэж буруутгаж байсан юм.

Эх сурвалж: FT

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж