Сибирьт том нүхнүүд үүсч байгаа нь цаг уурын өөрчлөлттэй холбоотой | News.MN

Сибирьт том нүхнүүд үүсч байгаа нь цаг уурын өөрчлөлттэй холбоотой

Хуучирсан мэдээ: 2020.09.07-нд нийтлэгдсэн

Сибирьт том нүхнүүд үүсч байгаа нь цаг уурын өөрчлөлттэй холбоотой

Сибирьт том нүхнүүд үүсч байгаа нь цаг уурын өөрчлөлттэй холбоотой

Сибирийн Арктикт сүүлийн үед 50 метр гүн, асар том нүх гэнэт үүссэн нь дэлхийн дулааралтай холбоотой хэмээн нүхийг судалж буй эрдэмтэд үзэж байна. Дээрх нүхийг ОХУ-ын кино баг энэ зун Сибирийн Ямал хойг дээгүүр нисч байхдаа анх олжээ. Нүхэн дээр очиж үзсэн эрдэмтэд цаг уурын өөрчлөлтөөс болоод газар доор их хэмжээний метан хий цугларч, дэлбэрснээс болж нүх үүссэн хэмээн үзжээ.

“Одоогийн байдлаар хамгийн итгэж болох тайлбар энэ л байна” хэмээн хоёр жилийн өмнө өөр холгүй газарт үүссэн ижил төрлийн нүхийг судалж байсан эрдэмтэн Евгени Чувилин хэлжээ.

ОХУ-ын нийт газар нутгийн гуравны хоёр нь газар доороо хүлэмжийн хий, метаны нөөцтэй гэдэг билээ. Эрдэмтдийн үзэж буйгаар метаны хий газар доор хуримтлагдаж, хөрсөнд асар их даралт үзүүлдгийг газрын цэвдэг дарж байдаг байна. Тиймээс цэвдэг гэсмэгц метаны хий тогтворгүй болж, маш хүчтэй дэлбэрдэг гэнэ.

Сүүлийн жилүүдэд дэлхийн уур амьсгал эрчимтэй дулаарч байгаагаас болж газрын цэвдгүүд гэссэн нь иймэрхүү нүх үүсэх гол шалтгаан болж байна хэмээн эрдэмтэд үзэж байгаа ч дахин нарийн судалгаа, шинжилгээ шаардлагатай юм.

Энэ зун үүссэн 50 метр гүн дээрх нүх нь 2013 оноос хойш үүссэн ес дэх нүх билээ. Эрдэмтэд аль болох чадлынхээ хэрээр нүхнүүдийн учрыг олохын тулд дотогш орж судалдаг ч дээрх нүхнүүд нэг, хоёр жилийн дотор нуур болчихдог нь судалгааны ажилд хүндрэл учруулдаг гэнэ.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-07 103.57.94.237

угаасаа дэлхий дулаарч хүйтэрч байдаг энэ дээр тоглолт хийж попорч ашиг олдог хэдэн юмнууд сүржигнэдэг 80 аад оны дундаас монголд хуурай 60 ан эхэлсэн удахгүй усархаг 60 ан эхэлнэ гэх мэт

Avatar

Зочин 2020-09-07 202.131.234.194

Ямар цэвэрхэн өрөмдсөн нүх вэ

Avatar

kkk 2020-09-07 202.131.225.197

yaanaa zugtaarai

Avatar

Элдэв Очир 2020-09-07 119.40.103.3

орчуулсан царайг нь яана даа

Avatar

Зочин 2020-09-07 202.126.90.45

Яаанаа ёстой л дэлхйи сүйрч эхэлж бгаан бишүү

Avatar

Зочин 2020-09-07 139.5.216.247

МӨСТЛӨГИЙН ЭРЭН ҮЕ ДУУСЧ БАЙНА ШҮҮ ДЭ. ГАЗРЫН ГҮНД БҮРЭЛДСЭН ХИЙГ ТОГТООЖ БАЙСАН МӨНХ ЦЭВДЭГ ХАЙЛСАНААС АСАР ИХ ДАРАЛТ ҮҮСЧ ДЭЛБЭРЧ БАЙНА. БАЙГАЛИЙН БАС НЭГ ҮЗЭГДЭЛ БОЛЖ БАЙНА. ДЭЛХИЙ СҮЙРЭХ ҮГҮЙГ ЧИ МЭДЭХГҮЙ ЭЭ

Avatar

Зочин 2020-09-07 202.55.188.44

Яг үнэн….мөстлөгийн дуусаагүй .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж