Сибирьт том нүхнүүд үүсч байгаа нь цаг уурын өөрчлөлттэй холбоотой

Хуучирсан мэдээ: 2020.09.07-нд нийтлэгдсэн

Сибирьт том нүхнүүд үүсч байгаа нь цаг уурын өөрчлөлттэй холбоотой

Сибирьт том нүхнүүд үүсч байгаа нь цаг уурын өөрчлөлттэй холбоотой

Сибирийн Арктикт сүүлийн үед 50 метр гүн, асар том нүх гэнэт үүссэн нь дэлхийн дулааралтай холбоотой хэмээн нүхийг судалж буй эрдэмтэд үзэж байна. Дээрх нүхийг ОХУ-ын кино баг энэ зун Сибирийн Ямал хойг дээгүүр нисч байхдаа анх олжээ. Нүхэн дээр очиж үзсэн эрдэмтэд цаг уурын өөрчлөлтөөс болоод газар доор их хэмжээний метан хий цугларч, дэлбэрснээс болж нүх үүссэн хэмээн үзжээ.

“Одоогийн байдлаар хамгийн итгэж болох тайлбар энэ л байна” хэмээн хоёр жилийн өмнө өөр холгүй газарт үүссэн ижил төрлийн нүхийг судалж байсан эрдэмтэн Евгени Чувилин хэлжээ.

ОХУ-ын нийт газар нутгийн гуравны хоёр нь газар доороо хүлэмжийн хий, метаны нөөцтэй гэдэг билээ. Эрдэмтдийн үзэж буйгаар метаны хий газар доор хуримтлагдаж, хөрсөнд асар их даралт үзүүлдгийг газрын цэвдэг дарж байдаг байна. Тиймээс цэвдэг гэсмэгц метаны хий тогтворгүй болж, маш хүчтэй дэлбэрдэг гэнэ.

Сүүлийн жилүүдэд дэлхийн уур амьсгал эрчимтэй дулаарч байгаагаас болж газрын цэвдгүүд гэссэн нь иймэрхүү нүх үүсэх гол шалтгаан болж байна хэмээн эрдэмтэд үзэж байгаа ч дахин нарийн судалгаа, шинжилгээ шаардлагатай юм.

Энэ зун үүссэн 50 метр гүн дээрх нүх нь 2013 оноос хойш үүссэн ес дэх нүх билээ. Эрдэмтэд аль болох чадлынхээ хэрээр нүхнүүдийн учрыг олохын тулд дотогш орж судалдаг ч дээрх нүхнүүд нэг, хоёр жилийн дотор нуур болчихдог нь судалгааны ажилд хүндрэл учруулдаг гэнэ.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж