Цэцэрлэгт хүүхдээ өгсөн ээж, аавын орлого 15.5 хувь өснө

Хуучирсан мэдээ: 2020.09.07-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгт хүүхдээ өгсөн ээж, аавын орлого 15.5 хувь өснө

Цэцэрлэгт хүүхдээ өгсөн ээж, аавын орлого 15.5 хувь өснө

Улаанбаатар хотод оршин суудаг ээж нарын ажил хөдөлмөр эрхлэлт жил бүр буурч байгааг судалгаагаар тогтоожээ. Мөн ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаагийн гол шалтгаан нь хүүхэд төрүүлэх, асрахтай холбоотой аж.  Тиймээс улсын цэцэрлэгт хүүхдүүдийг хамруулах нь эцэг, эхийн ажил эрхлэлт, орлогыг дэмжих үр дүнтэй арга гэж үзжээ.  Мөн хүүхдийг цэцэрлэгт хамруулахдаа сугалаа ашиглаж байгаа нь бага насны хүүхдүүдийн боломжийг тэгш бус болгож байна гэж зүсэн байна. Мөн цэцэрлэгийн орон тоог нэмснээр хүүхдүүдийг тэгш боломжоор хангах боломжтой гэж үзжээ.

МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн судалгааны баг “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн эрүүл мэнд болон хөгжилд улсын цэцэрлэгийн үзүүлэх нөлөө” сэдэвт судалгаа хийсэн бөгөөд судалгаагаар 2017-2020 оны хооронд нийт 4000 гаруй өрхийг түүвэр судалгаанд хамруулжээ.

Судалгаагаар монгол эмэгтэйчүүд тэр дундаа хүн амын бараг тэн хагас нь оршин суудаг Улаанбаатар хотын эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо буурсаар байгааг тогтоожээ. Тухайлбал, 25-39 насны хүн амын дунд ажиллах хүчний оролцоо хүйсийн хувьд эрс ялгаатай байгаа аж.

Харин хоёр хүртэлх насны хүүхэдтэй ээжүүдийн ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа шалтгаан нь хүүхдийн асаргаатай холбоотой байдаг байна.

Судалгааны үр дүнд улсын цэцэрлэгт хүүхдүүдийг хамруулснаар эцэг эхийн хөдөлмөр эрхлэлтэд эерэгээр нөлөөлнө гэж үзжээ.  Улсын цэцэрлэгт хүүхдээ хамруулснаар эцэг, эхийн ажил эрхлэлт болон цалинд дараах байдлаар нөлөөлдөг байна

  1. Ээжийн ажил эрхлэлтийг 8.3 хувиар, аавынхыг 2.9 хувиар өсгөдөг
  2. Ээж, аавын цалинг 15.5 хувиар өсгөдөг
  3. Ээжийн албан секторт ажиллах  магадлалыг 10.8 хувиар өсгөдөг

Түүнчлэн судалгаанаас ажиглагдсан нэг зүйл нь элсэлтийн эхний жилд цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүдийн өвчлөх магадлал өндөр байжээ. Иймд эхний жилд өвчлөл өндөр байгаа шалтгааныг цаашид нарийн судлах шаардлагатайг судалгааны багийнхан онцолсон юм. Тодруулбал,

  • Ханиад томууны тохиолдол 9.5 хувиар өссөн
  • Эмнэлэгт үзүүлсэн тоо 15.5 хувиар өссөн
  • Халдварт өвчний тохиолдол 33 хувиар өссөн (хяналтын бүлгийн дундаж тохиолдол 0.11-тэй харьцуулснаар)
  • Эмчилгээ, эм уух давтамж 37 хувиар өссөн (хяналтын бүлгийн дундаж болох 7 хувьтай харьцуулснаар) байна.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж