Фтор ба эрүүл шүд | News.MN
Фтор ба эрүүл шүд

Фтор бол шүдний эрүүл мэндэд нэн чухал бодис юм.  Өнгөрсөн зууны 60-аад оны үеэс Америк болон хөгжингүй орнуудад ундны усыг фторжуулсанаар шүд цоорох өвчний тархалтыг үлэмж хэмжээгээр бууруулсан аж. Энэ нь өнгөрсөн зуунд нийгмийн эрүүл мэндийн чиглэлд хүрсэн томоохон амжилтуудын нэгд тооцогддог байна. Гэвч Монгол улсын хувьд нийт хүн амын 47.7 хувь нь фторын агууламж багатай ундны ус хэрэглэж байгаа гэсэн судалгаа бий.

Өнөө үед фторыг ундны ус болон бусад фтор агуулсан эрүүл, ахуй урьдчилан сэргийлэх бүтээгдэхүүнүүдээс авч байгаа ч бага насны хүүхдийн шүдний өвчлөл өндөр хэвээр байна.

Монгол Эм Импэкс Концерн нярай болон бага насны хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулах, түүнээс сэргийлэх зорилгоор Итали улсын NAF брендийн шүршдэг фторыг худалдаанд гаргалаа.  Энэхүү бүтээгдэхүүн нь шүд цоорлыг зогсоох фторыг зохистой тунгаар агуулдаг бөгөөд хүүхэд болон жирэмсэн эх зааврын дагуу өдөрт 1-2 удаа амандаа шүршихэд л хангалттай юм. Хүүхдийн шүд цухуйх үед хэрэв амны хөндийд хангалттай хэмжээний фтор байвал энэ нь шүдний паалангийн гадаргууг цоорлоос хамгаалдаг. Мөн  шүдний цоорлын эрт үед эрдсээ алдсан эд эсийг дахин эрдэсжүүлж шүдний өнгөр дахь нянгийн эсрэг шууд нөлөө үзүүлдэг байна.

NAF  шүршдэг  фторыг  хэрэглэсний  дараа  эсийн  доторх  болон гаднах полисахаридын  ялгаралтыг бууруулж, шүдэнд  өнгөр  үүсэхийг багасгадаг төдийгүй, шүдийг эрдэсгүйжүүлэх, шүд цоорох үйл явцын гол хүчин зүйл болох хүчлийн ялгаралтыг сааруулдаг.

Та NAF ШҮРШДЭГ ФТОРЫГ Монгол Эм Импэкс Концерны Улаанбаатар хотын болон орон нутгийн 21 аймагт байрлах бүх салбаруудаас худалдан аваарай. Мөн 1800-1923 болон 9508-1923 дугаарт залгаж Улаанбаатар хот дотор хүргэлтээр авах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж