Сэлэнгэ аймгийн Мандал сумын гуравдугаар сургуулийн 30 гаруй сурагч хоолны хордлого авсан байж болзошгүй шинж тэмдэгтэй сумын эмнэлэгт хандсан талаар мэдээлсэн. Одоогоор албан ёсны шинжилгээний хариу гараагүй байгааг албаныхан хэллээ.
Хүүхдүүдийн хувьд 6-10 насны 36 хүүхэд сумын эмнэлэгт хандсанаас 14 хүүхэд сумын эмнэлгийн халдварт өвчин судлалын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байгаа ажээ.
Мандал сумын Онцгой комисс өнөөдөр /2020.09.07/ хуралдаж, гуравдугаар сургуулийн үдийн цай хөтөлбөрт хамрагддаг бага ангийн 25 бүлгийн 810 хүүхдэд эрүүл мэндийн үзлэг, тандалт хийхээр болсон. Хоолны хордлого авсан байж болзошгүй шинж тэмдэгтэй хүүхдүүдийн өтгөнөөс шинжилгээ авсан бөгөөд хариу нь гурав хоногийн дараа гарна гэдгийг сумын захиргаанаас мэдээллээ.
Тус сумын гуравдугаар сургууль нь 400 хүүхдийн хүчин чадалтай хэдий ч өнөөдрийн байдлаар дөрөв дахин их ачаалалтай 1600 хүүхэд суралцаж байгаа гэнэ.
А.СҮРЭН
Аз 2020-09-07 185.26.153.23
Шал дэмий, үр дүн багатай үдийн цай, хоол гэж төрөөс өгч байхынхаа оронд сургуулиуд шинээр барьж, ачаалалаа багасгах хэрэгтэй штэ. Чингис хааны үед бол энэ төр засгийг хорлосон гаруудыг зүгээр зайлуулах байсан байх даа. Үдийн цай, хоол, хүүхдийн мөнгө гэж хичнээн их мөнгө төгрөг шал дэмий үрнэ вэ? Тэрний оронд дэлхийн стандартад нийцсэн сургалттай, заал, бассейнтай, хүн хөгжих орчинтой олон зуун сургуулиуд барьж, багш нарын ачааллыг багасгаж, цалинг нь нэмж, сургалтын чанар дээшлүүлэх хэрэгтэй!!
зочин 2020-09-07 202.55.188.87
Муудсан хүнсний бүтээгдэхүүнээр хоол хийж өгсөн юмуу хариуцлагагүй юмаа манай дүү ч гэсэн үүнээс болоод хоолны хурц хордлогоор өвдчлөө сургуулийн хоолонд хяналт тавихгүй бол бүр болохоо байчхаж арай дэндүү муу юм .
Зочин 2020-09-07 103.68.107.106
Zasag darga ni geed yamar ch bolovsrolgui nuhur bdag gee biz dee kkk. Er ni ene nam ulstorjilt arai l heterlee. Chadaltai chadvartai humuus hezee unelegddeg bolno doo
Зочин 2020-09-07 202.179.25.94
baga nasnii chuuchduud chezeenii emzeg !!! niitiin chool undnaas ovdoch n medeej !!! , bid chuuchduudee chairlaj boldoggui umuu???
Dd 2020-09-07 202.55.188.92
Balai yn
Ok 2020-09-07 216.128.128.74
Ooo
Zochin 2020-09-07 103.26.194.39
Ih saihan nutag baina.
Zochin 2020-09-07 103.26.194.39
Hedii boltol nyalh ursee zoliosloh ve 4 dahin ih achaalaltai baij boloh uu
зочин 2020-09-07 66.181.166.196
үдийн цай хөтөлбөрийг мөнгө гэж хардаг улстай хариуцлага тооцож чадахгүй болохоор улам л даварна ш дээ, удирдлага муугийнх өөр юу гэх вэ дээ
Ерөнхий сайд асан 2020-09-07 202.9.46.167
Одоо шоронд хоригдож буй Ж.Эрдэнэбатын төрсөн сум